Төгс чизкейк хийх 9 зарчим
1.Чизкейк хийхийн тулд “Филадельфия” бяслагийг ашиглах хэрэгтэй. Цөцгийтэй бяслагны оронд ээдэм ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд бялуу илүү хатуу болох болно.
2. Бүх орц өрөөний температуртай байх хэрэгтэй. Өөр температуртай бол бөөгнөрөх магадлалтай.
3. Бүх орцоо гараараа эсвэл миксерээр хутгах хэрэгтэй бөгөөд маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ их хэмжээний агаар орвол хагарах магадлалтай.
4. Суурь нь салдаг хэв сонгосон нь дараа нь бялуугаа салгаж авахад хэрэг болно.
5. Чизкейкийг усны ууран дээр хийх нь зүгээр. Энэ нь бялууг илүү зөөлөн болоход туслана. Суурьны доод талыг тугалган цаасаар сайн гэгч нь ороож, өндөр листэнд ус хийж дээр нь хэвтэй бялуугаа тавина.
6. Бялуугаа 160-180 градусын температурт болгох хэрэгтэй.
7. Бялуугаа бэлэн болсны дараа шарах шүүгээнээс шууд гаргах хэрэггүй бөгөөд шарах шүүгээнийхээ хаалгыг онгойлгож байлгах хэрэгтэй. Эс тэгвээс бялуу хагарах магадлалтай.
8. Бэлэн болсон чизкейкийг заавал хөргөх хэрэгтэй. Хөргөгчинд хамгийн багадаа 4 цаг байлгах хэрэгтэй бөгөөд болж өгвөл бүтэн шөнийн турш байлгана. Энэ тохиолдолд зүсэх үед бутарч унахгүй.
9. Нойтон хутгаар зүсэх үед жигд зүсэгдэнэ.
Ингээд танд чизкейк хийх жорыг хүргэе.
1
Сонгодог чизкейк «Нью-Йорк»
Орц:
- Жигнэмэг – 150 гр
- Цөцгийн тос – 75 гр
- “Филадельфия” бяслаг – 900 гр
- Нунтаг сахар – 200 гр
- 20%-ийн тослогтой цөцгий – 200 гр
- Гурил – 3 хоолны халбага
- Өндөг – 3 ш
- Өндөгний шар – 1 ш
- Бага зэрэг ванил.
Хийх арга:
Жигнэмэгээ блендерт хийж нунтаглаад хайлуулсан цөцгийн тосоо нэмж хийгээд хутгана. Жигд хэмжээгээр бялууныхаа суурин дээр түрхэх бөгөөд 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 10 минут шарна. Дараа нь хөргөх хэрэгтэй.
Сууриа хөрж байх зуур бяслаг болон нунтаг сахраа хооронд нь хольж хутгана. Дээрээс нь цөцгий болон гурилаа хийгээд дахин хутгах шаардлагатай. Бага багаар өндөг, өндөгний шар болон ванилаа нэмж нэмэх бүртээ сайтар хутгах хэрэгтэй. Ингээд хөрсөн суурин дээрээ жигд тараагаад 160 градуст 45 минут шарна.
2
Шоколадтай чизкейк
Орц:
Суурь хийхэд:
- Жигнэмэг – 125 гр
- Цөцгийн тос -65 гр
- Какао – 1 хоолны халбага
Зуурмаг хийхэд:
- Хар шоколад – 175 гр
- Цөцгийтэй сыр – 500 гр
- Нунтаг сахар – 150 гр
- Эрдэнэшишийн цардуул – 1 хоолны халбага
- Өндөг – 3 ш
- Өндөгний шар – 3 ш
- 20%-ийн тослогтой цөцгий – 150 гр
- Какао - ½ цайны халбага
- Халуун ус – 1 хоолны халбага
Бүрмэлд:
- Хар шоколад – 75 гр
- Сливки буюу крем – 125 мл
- Зөгийн бал – 1 цайны халбага
Хийх арга:
Жигнэмэгээ блендэрт хийж нунтаглана. Дээрээс нь хайлуулсан тос болон какао нэмж хийгээд дахин сайн хутгана. Ингээд бэлэн болсон бэлдэцээ 23 см-ийн диаметртэй хэвэнд хийж, хөргөгчинд хийнэ.
Шоколадаа усны ууран дээр хайлуулаад хөргөнө. Сыр, нунтаг сахар, крахмал зэргийг шоколадтайгаа хутгах бөгөөд бага багаар өндөг, өндөгний шар, цөцгийгөө нэмж хийгээд хутгана.
Харин какаогаа халуун усанд уусгаад хайлуулсан шоколадтай зуурмагандаа нэмж хийгээд сайтар хутгах хэрэгтэй.
Бэлэн болсон зуурмагаа суурин дээрээ тавиад 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 50 минут шарна.
Үлдсэн шоколадаа хайлуулж, сливки болон зөгийн балтай холиод хүйтэн чизкейк дээр асгах хэрэгтэй.
3
Нимбэг ээдэмтэй чизкейк
Орц:
- Жигнэмэг – 80 гр
- Цөцгийн тос – 50 гр
- Цөцгийтэй бяслаг – 200 гр
- Ээдэм – 500 гр
- Нунтаг сахар – 200 гр
- Нимбэг – 3 ш
- Желатин- 4 уут
Хийх арга:
Жигнэмэгээ нунтаглаж цөцгийн тостойгоо холино. 20см-ийн диаметртэй хэвэнд хийгээд хөргөгчинд хагас цаг болгоно.
Бяслаг, ээдэм, нунтаг сахар болон нимбэгний жижиглэсэн хальсыг холино. Желатинаа зааврын дагуу хүйтэн усанд дэвтээгээд 3 ширхэг нимбэгний шүүстэй холих хэрэгтэй. Ээдэмтэй зуурмагтайгаа холиод сайн гэгч хутгана.
Ингээд суурин дээрээ нэмж түрхээд хөргөгчинд 6-8 цаг болгоно.
4
Гадилтай чизкейк
Орц:
- Жигнэгмэг – 120 гр
- Цөцгийн тос – 60 гр
- Нунтаг сахар – 200 гр
- Шанцай буюу корица – 1 цайны халбага
- Цөцгийтэй бяслаг – 450 гр
- Нимбэгний шүүс – 2 цайны халбага
- Өндөг – 4 ш
- 20%-ийн тослогтой цөцгий – 230 гр
- Гадил – 3 ш
Хийх арга:
Жигнэмэгээ жижиглээд, цөцгийн тос, 50 гр сахар болон шанцайг холино. Бэлэн болсон зуурмагаа 23 см-ийн хэвэнд хийгээд 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 10 минут болгоно.
Бяслаг, үлдсэн сахар болон нимбэгний шүүсийг холино. Хутгахаа үргэлжлүүлэн болихгүйгээр нэг нэгээр нь өндөгөө хийж хутгана. Дараа нь цөцгий болон нухсан гадил нэмнэ. Хөрсөн суурин дээрээ бэлэн болсон гадилтай зуурмагаа тавьж, 160 градус хүртэл халаасан шарах шүүгээнд нэг цаг болгоно.
5
“Тирамису” чизкейк
Орц:
Суурь хийхэд:
- Жигнэмнэг – 150 гр
- Сахар – 50 гр
- Какао – 1 цайны халбага
- Цөцгийн тос – 70 гр
Зуурмаг хийхэд:
- Цөцгийтэй бяслаг – 900 гр
- Сахар – 300 гр
- Эрдэнэшишийн цардуул – 4 хоолны халбага
- Өндөг – 4 ш
- Ром -80 мл
- Эспрэссо -80 мл
- Ванил – чимх
- Жигнэмэг – 250 гр
Чимэглэхэд:
- Какао – 30 гр
- Сүүн крем
- Шоколад
Хийх арга:
Жигнэмэгээ нунтаглаад сахар, какао болон хайлуулсан цөцгийн тостойгоо холино. Зуурмагаа 20-23 см-ийн диаметртэй хэвэнд хийнэ.
Бяслаг, сахраа хооронд нь хутгаад дээрээс нь цардуул нэмнэ. Дараа нь өндөг, ром, кофе, ванилин нэмж хийгээд дахин хутгана. Бяслагтай зуурмагныхаа талыг суурин дээрээ тавиад дээрээс нь жигнэмэгээ тавиад үлдсэн бяслагтай зуурмагаа тавина. Ингээд 160 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 1.5 цаг шарна.
Бэлэн болсон чизкейкээ хөргөөд дээрээс нь какао, сүүн кремээр чимэглээд дээр нь үрсэн шоколад цацна.
6
Алимтай чизкейк
Орц:
Сууринд:
- Жигнэмэг – 120 гр
- Овъёос – 70 гр
- Цөцгийн тос – 100 гр
- Бор сахар – 50 гр
Зуурмаг хийхэд:
- Цөцгийтэй бяслаг – 450 гр
- Өндөг – 2 ш
- Бор сахар – 50 гр
- Шанцай - ½ цайны халбага
- Нунтаг цагаан гаа - ⅛ цайны халбага
- Эрдэнэшишийн цардуул – 2 хоолны халбага
- Ванил – чимх
- Алим – 2 ш
Дээд талын давхарга:
- Гурил – 4 хоолны халбага
- Овъёос – 4 хоолны халбага
- Сахар – 50 гр
- Шанцай - ½ цайны халбага
- Цөцгийн тос – 2 хоолнй халбага
Хийх арга:
Жигнэмэгийг нунтаглаад овъёос, хайлуулсан тос болон сахартайгаа холино. Зуурмагаа 23 см-ийн диаметртэй сууринд хийгээд 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 8-10 минут шарна.
Өндөг болон бяслагаа сайн хутгана. Дээрээс нь сахар, эрдэнэшишийн цардуул болон ванил хийгээд дахин сайн хутгах хэрэгтэй. Үүнийгээ хөргөсөн суурин дээрээ тавиад дээрээс нь хэрчсэн алим тавина.
Гурил, овъёос, сахар, шанцай болон хайлуулсан тосоо холино. Энэ зуурмагаа алиман дээрээ тавих бөгөөд 45 минутын турш шарах шүүгээнд шарна.
7
Жимстэй чизкейк
Орц:
- Овъёосны жигнэмэг – 300 гр
- Цөцгийн тос – 100 гр
- Цөцгийтэй бяслаг – 500 гр
- Ванил – чимх
- Тослог багатай крем – 300 мл
- Үхрийн нүдний чанамал – 500 гр
- Желатин – 4 уут
- Ус – 100 мл
- Үхрийн нүд – 200 гр
Хийх арга:
Жигнэмэгээ нунтаглаад хайлуулсан тостойгоо холиод 23 см-ийн хэвэнд хийж, 20 минут хөргөгчинд тавина.
Бяслагаа, ванилтай холино. Тусдаа саванд тослог багатай крем болон бяслагаа ½ цайны халбага жимсний чанамалтай хутгана. Ингээд бэлэн болсон зуурмагнаасаа суурин дээрээ 1 см-ийн зузаантай тавина. Үлдсэн зуурмаган дээрээ 1 ½ хоолны халбага жимсний чанамал хийгээд өмнөх суурин дээрээ дахин 1 см-ийн зузаантай тавих хэрэгтэй.
Энэ алхмыг хэвэнд 1 см зай үлдтэл давтах бөгөөд жимсний чанамалаа бага багаар нэмснээр омбре өнгөтэй бялуу болно.
Чизкейкээ хөргөгчинд хийж тавина.
Желатинаа зааврын дагуу дэвтээх зуураа үлдсэн жимсний чанамалаа ус болон 50 гр жимстэйгээ хольж зөөлөн гал дээр буцалгана. Желатин нэмээд хөргөгчинд 30 минут хийнэ.
Дараа нь чизкейк дээрээ желатинтай цэлцэгэнүүрээ жигд тарааж, шинэхэн жимсээр чимэглэнэ
8
Кофе-ликёртай чизкейк
Орц:
Суурь болон чөмөг хийхэд:
- Жигнэмэг – 175 гр
- Цөцгийн тос- 85 гр
- Нунтаг желатин – 15 гр
- Хүйтэн ус – 5 хоолны халбага
- Ээдэм – 250 гр
- Маскарпоне бяслаг – 250 гр
- Baileys – 150 мл
- Тослог крем -140 мл
- Өндөг- 2 ш
- Нунтаг сахар – 140 гр
Дээд давхарт:
- Желатин – 1 цайны халбага
- Хар кофе – 150 мл
- Нунтаг сахар – 2 хоолны халбага
Хийх арга:
Жигнэмэгээ нунтаглаад хайлуулсан тостойгоо холиод 20 см-ийн хэвэнд хийж, 20 минут хөргөгчинд тавина.
Желатин дээрээ хүйтэн ус хийгээд 5 минут болгоно. Дараа нь желатинтай шингэнээ усны ууран дээр тавьж хайлуулж хутгана. Ээдэм, маскарпоне, ликёраа холих бөгөөд желатин болон кремээ нэмж дахин холино. Тусдаа саванд өндөг болон сахарын нунтгаа холино. Өндөгний зуурмагаа дээрхи зуурмаган дээрээ нэмж хутгасны дараа суурин дээрээ тавьж хөргөгчинд хэдэн цагийн турш хийнэ.
Кофенд желатин нэмж хийгээд усны ууран дээр бөөгнөрсөн желатин байхгүй болтол нь хутгана. Ингээд сахраа нэмээд хөргөнө. Дараа нь кофены цэлцэгэнүүрээ чизкейк дээр тавиад хагас цагийн турш хөргөгчинд хийнэ.
9
Авокадотай чизкейк
Орц:
Суурь хийхэд:
- Жигнэмэг – 120 гр
- Элсэн чихэр – 70 гр
- Цөцгийн тос – 90 гр
- Давс – чимх
Зуурмаг хийхэд:
- Цөцгийтэй бяслаг – 450 гр
- Элсэн чихэр – 200 гр
- Давс – чимх
- Авокадо – 2 ш
- Лаймын шүүс – 120 мл
- Лаймын хальс – 1 ш лайм
- Тослог крем – 180 мл
- Чимэглэл хийхэд – 1 ш лайм
Хийх арга:
Нунтагласан жигнэмэг, хайлуулсан тос, элсэн чихэр болон давсаа холино. Бөөрөнхий суурин дээр тавьж 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 8-10 минут шарна.
Бяслаг, элсэн чихэр, давсаа холино. Авокадо болон лаймын шүүс нэмнэ. Дараа нь лаймын жижиглэсэн хальс болон кремээ нэмээд дахин сайнтар хутгана. Зуурмагаа суурин дээрээ тавьж, лайм болон лаймын жижиглэсэн хальсаар чимэглэж, хөргөгчинд тавина.
10
Ээдмээр хийсэн Герман чизкейк
Орц:
- Гурил – 240 гр
- Давс - ¼ цайны халбага
- Элсэн чихэр – 4 хоолны халбага
- Цөцгийн тос – 130 гр
- Өндөгний шар – 1 ш
- Хүйтэн ус – 1-ээс 2 хоолны халбага
- 20%-ийн тослогтой ээдэм – 750 гр
- Элсэн чихэр – 200 гр
- Ургамлын тос – 80 мл
- Өндөг – 3 ш
- Ванил – чимх
- Эрдэнэшишийн цардуул – 4 хоолны халбага
- Сүү – 120 мл
Хийх арга:
Гурил, давс болон элсэн чихрээ холино. Зөөлрүүлсэн тос нэмээд дахин хутгана . Дараа нь өндөгний шар болон ус нэмж хийгээд гурилаа зуураад уутанд хийж хөргөгчинд хийнэ.
Зуурмагныхаа ⅔ хэсгийг элдээд 25 см-ийн суурьтай хэвэнд хийх хэрэгтэй. Үлдсэн гурилаа хуулиад хэвнийхээ хананд наана.
Ээдэм болон элсэн чихрээ холино. Дээрээс нь ургамлын тос болон 3 өндөгний шар хийгээд сайтар хутгаж, ванилин, цардуул болон сүүгээ нэмнэ. Үлдсэн өндөгний цагаанаа нэмж хийгээд дахин үргэлжлүүлэн хутгана. Гурилан дээрээ тавиад 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд цаг орчим шарна.
11
Давстай өргөст хэмхтэй чизкейк
Орц:
- Давстай жигнэмэг – 120 гр
- Цөцгийн тос – 70 гр
- Цөцгийтэй бяслаг – 450 гр
- Монгол бяслаг – 280 гр
- 20%-ийн тослогтой цөцгий – 170 гр
- Давстай ус – 1 хоолны халбага
- Өндөг – 3 ш
- Үрсэн пармезан – 50 гр
- Давстай өргөст хэмх
- Сармис – 3 ш
- Укроп
- Давс – 2 цайны халбага
- Халуун нунтаг чинжүү – 1 цайны халбага
- Нунтаг хар перец – чимх
Хийх арга:
Давстай жигнэмэгээ нунтаглаад тостойгоо хольж 20-23 см-ийн диамертэй хэвэнд хийнэ.
Цөцгийтэй бяслаг болон монгол бяслагаа хооронд нь холиод дээрээс нь цөцгий болон давстай ус нэмж хийнэ. Өндөг нэмээд дахин сайтар хутгана. Дээрээс нь пармезан, дөрвөлжин хэрчсэн өргөст хэмх, жижиглэсэн сармис, давс, укроп, перец зэргийг нэмж хийнэ.
Суурин дээрээ тал зуурмагаа тавьж, дээрээс нь өргөст хэмхээ тавиад, үлдсэн зуурмагаа тавина. Ингээд 160 градус хүртэл халаасан шарах шүүгээнд цаг орчим болгоно. Бэлэн болсон чизкейкээ дөрвөлжин хэрчсэн өргөст хэмхээр чимэглэж болно.