Улс орнуудын итгэмээргүй хууль дүрмүүд

Улс орон бүр өөрсдийн гэх ёс заншил, хууль дүрэмтэй байх нь гарцаагүй. Гэвч зарим улс орнуудын хууль чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэм хачирхалтай байх аж. Эдгээр нь тухайн улсын онцлогоос хамаарах боловч, зарим нь  арай хэтрүүлэгтэй мэт мэт санагдана. Ингээд та бүхэндээ улс орнуудын хамгийн хачирхалтай хууль, дүрмүүдийг танилцуулъя. 

Улс орнуудын итгэмээргүй хууль дүрмүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Япон улс - Таргалах

Техник технологийн ноён оргил болсон Япон улсад таргалахыг хориглодог байна. Жил бүр иргэдээ үзлэгт хамруулж, бэлхүүсний тойргийг нь хэмжин, эрэгтэй хүмүүс 87 см, эмэгтэй хүмүүс 80 см-ээс хэтэрч болохгүй хэмээн заажээ. Таргалснаар элдэв өвчин тусах эрсдэлтэй, түүнчлэн ажлын бүтээмж үлэмж буурдаг тул дээрх арга хэмжээг авсан аж. Хэрвээ дээр заагдсан хэмжээнээс таргалвал, тухайн хүнд торгуулын арга хэмжээг авах юм.

Япон улс - Таргалах

2 Дани улс - Машин дор хүүхэд байгаа эсэхийг шалгах

Дани улсад өнчин болоод орон гэргүй хүүхдүүд олон учраас тэд машины дор унтаж, хоноглодог аж. Иймд тус улсын засгийн газраас нэгэн сонирхолтой хууль баталсан нь жолооч машинаа асаахаасаа өмнө заавал машин дор нь хүүхэд унтаж байгаа эсэхийг шалгах гэнэ. Эс бөгөөс хуулийн хариуцлага хүлээлгэж, мөнгөн торгуулийг ноогдуулдаг байна.

Дани улс - Машин дор хүүхэд байгаа эсэхийг шалгах

3 Франц улс- Нас барсан хүнтэй гэр бүл болох

Дэлхийн нэгдүгээр дайны үед улс эх орныхоо төлөө амиа золиослосон цэрэг эрсийн дурлалт бүсгүйчүүд, нас барсан хайрттайгаа хуримаа хийхийг хүсдэг байсан тул үүнийг хуулиар хүлээн зөвшөөрөх болжээ. Тиймдээ ч өдгөө хүмүүсийг талийгаачтай гэр бүл болохыг зөвшөөрдөг төдийгүй салалтыг ч мөн байж болно хэмээн үздэг юм.

Франц улс- Нас барсан хүнтэй гэр бүл болох

4 Сингапур - Бохь зажлих

Тус улсад бохь зажлахыг хориглодог аж. Учир нь ингэснээр гудамж, талбайг бохирдлоос сэргийлж, хотын үзэмжийг нэмэх юм. Иймд хотын захиргаанаас дээрх шийдвэрийг гаргажээ. 1992 онд анх энэхүү хуулийг баталсан боловч, нийгэмд мөрдөгдөх тал дээр асуудалтай байсан ч, өнөөдөр энэ нь хотыг цэвэр цэмцгэр байхад чухал нөлөөг үзүүлэх болжээ. 

Сингапур - Бохь зажлих

5 Австри улс - Олон нийтийн газар үнсэлцэх

Олон нийтийн газар үнсэлцэж, ёсгүй аашлах нь хүн бүхний дургүйцлийг хүргэдэг билээ. Харин үүнийг Австри улсад хуулиар зохицуулж өгсөн бөгөөд хосуудыг олон нийтийн газар үнсэлцэхийг "хууль бус" хэмээдэг байна. Хэрэв тэд хууль зөрчиж, үл ойшоовол 50 еврогийн торгуулийг төлдөг ажээ.

Австри улс - Олон нийтийн газар үнсэлцэх

6 Самоа арал- Эхнэрийнхээ төрсөн өдрийг мартах

"Самоа" гэх жижиг арал нь яг л диваажин мэт үзэсгэлэнтэй байгальтай. Харин тус арал дээр мөрдөгддөг нэг хачирхалтай хууль нь эхнэр, найз бүсгүйнхээ төрсөн өдрийн мартахыг хориглосон байдаг аж. Нөхрүүд нь эхнэрийнхээ төрсөн өдрөөр гаран дээр нь шивээс хийж тэмдэглэдэг бөгөөд үүнийг нь цагдаа нар шалгаж хянадаг гэнэ. 

Самоа арал- Эхнэрийнхээ төрсөн өдрийг мартах

7 АНУ, Флорида муж- Унгах

Үнэхээр хачирхалтай хэдий ч, АНУ-ын Флорида мужид Пүрэв гарагийн оройн 18 цагаас хойш олон нийтийн газарт унгахыг хориглодог байна. Унгах нь бусдын эрхэнд халдаж, тав тухтай байдлыг алдагдуулах тэрчлэн хуулиас гажууд, зүй бус үйлдэлд тооцогддог ажээ.

АНУ, Флорида муж- Унгах

8 Австрали улс - Гэрлийн шил солих

Хэрэв гэрийн тань гэрлийн шил эвдэрч, солих шаардлага гарвал хэрхэвч өөрөө сольж болохгүй юм. Заавал мэргэжлийн хүнээр солиулах ёстой төдийгүй өөрөө дур мэдэн гэрлийн шилийг солих нь хууль бус үйлдэлд тооцогддог байна. Хэрвээ иргэн, энэ төрлийн зөрчлийг гаргавал, 10 доллараар торгодог гэнэ шүү. Учир нь тус үйлдэл хэтэрхий эрсдэлтэй хэмээн үздэг бөгөөд үүнээс хамаарч, тус улсад цахилгаанчид эрэлт өндөртэй, цалин хангамж сайтай байдаг. 

Австрали улс - Гэрлийн шил солих

9 АНУ - Имэйл шалгах

АНУ-ын иргэдийг тогтмол ашигладаг имэйлээ ямагт цэвэрлэж, хэт их мессеж, захидал дүүргэхээс зайлсхийж байхыг хуулиндаа тусгаж өгсөн байдаг. Үүндээ тус улсын иргэн 180 хоногийн турш имэйлдээ ирсэн захидалуудыг устгалгүй, хадгалж явбал хуулийн хариуцлага хүлээлгэж, торгуул ноогдуулдаг байна. 

АНУ - Имэйл шалгах

10 Швейцарь улс- Хорогдох байр барих

Дэлхийн хамгийн чанартай иргэний хамгаалалтын системтэй гэгддэг Швейцарь улс нь хуулиндаа айл бүрийг гэртээ тусгай хоргодох байртай байхыг шаарддаг юм. Тэд тус байрандаа 4 сарын турш идэх хоол хүнс, хэрэглэлийг бэлтгэж тавьсан байх ёстой ажээ. Ингэснээр ард түмнээ аюул заналаас сэргийлж, амь насыг нь батлан хамгаалж буй хэрэг юм.  Тус хуулийг хүйтэн дайны дараахан засгийн газраас баталж өгчээ.

Швейцарь улс- Хорогдох байр барих

11 Хятад улс - Эцэг эхээ орхиж явах

Мэдээж бүхнээ зориулан өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхээ ямагт хайрлаж, халамжилж байх нь зүйн хэрэг. Харин Хятадад хүүхэд төрсөн даруйдаа л эцэг эхээ хариуцаж, халамжлах үүргийг хүлээдэг байна. Нас биенд хүрмэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцаж, гэр бүлтэй болсон ч байнга ээж аав дээрээ зочлох шаардлагатай юм.

Хятад улс - Эцэг эхээ орхиж явах

12 Хонг Конг - Нөхрөө хөнөөх

Хонг Конгод гэрлэлт нь чухал байр суурь эзэлдэг юм. Хүн бүхэн гэр бүлдээ үнэнч байхыг шаарддаг бөгөөд ялангуяа нөхөр нь эхнэрээ хуурч, өөр бүсгүйтэй уулзахыг хориглодог. Хэрэв үүнийг эхнэр нь мэдэх аваас нөхрийгөө нүцгэн гараараа хороох нь хуулиндаа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Харин элдэв зэвсэг ашиглаж, хор уулгах гэхчлэн нөхрөө хөнөөх нь хүн амины хэрэгт тооцогдох аж.

Хонг Конг - Нөхрөө хөнөөх

13 Ливан улс - Ижил хүйсийн амьтантай хурьцах

Мэдээж улс орон бүрт амьтантай хурьцахыг хуулиндаа хориглож өгдөг. Харин Ливан улсад эрэгтэй хүн, эмэгчин амьтантай хурьцахыг зөвшөөрдөг боловч, эр хүйсийн амьтантай хурьцал үйлдэхийг хориглож, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг байна.

Ливан улс - Ижил хүйсийн амьтантай хурьцах

14 Саудын Араб- Гэрлэх

Тус улсад хэдэн настайдаа ч гэр бүл болох боломжтой. Ямар нэгэн насны хязгаарлалт гэж байдаггүй байна. 2010 онд 12 настай охин, 80 настай нөхрөөсөө салахыг хүсч, өмгөөлөгч аван шүүхээр заргалдсан боловч, ялалт байгуулж чадаагүй ажээ. Угтаа бол тус улсын Хууль зүйн сайд гэрлэх насыг 15 хэмээн тогтоохыг хүссэн боловч шашны тэргүүн нь эсэргүүцсэний улмаас түтгэлзүүлж байсан гэдэг. 

Саудын Араб- Гэрлэх

15 Итали улс - Муухай харах

Хэдийгээр уур тань хүрч, бухимдаж явсан ч Итали улсын Милан хотод хэрхэвч хүмүүс рүү муухай харж болохгүй юм шүү. Учир нь тус улсын хуулинд олон нийтийн газар хүмүүс рүү муухай харах, харьцахыг хориглож, торгууль ноогдуулдаг байна. Энэ нь бусдад муу муухай энерги цацаж, амар тайван байдлыг нь алдагдуулна хэмээн үздэг ажээ.

Итали улс - Муухай харах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()