11
Чи дахиад л эхэллээ
Бүх зүйл тодорхой байх тохиолдолд энэ хэллэг нь сөрөг хандлагыг харуулахад ашиглагддаг бөгөөд энэ нь их бүдүүлэг сонсогддог. Хэдийгээр маш боловсон, хайр татам залуу байлаа ч эмэгтэйчүүдийн хувьд энэ нь яг л сүрдүүлэг мэт санагддаг. Болсон явдал, сонссон зүйлдээ тааламжгүй байгаа бол яагаад гэдгийг нь тайлбарлаж, худлаа "лаг" залуу болох гэж хичээх хэрэггүй.
10
Ок
Амьрал дээр ч, цахим харилцаанд ч эрчүүдийн хамгийн их хэрэглэдэг энэ ядаргаатай үгийг аль болох бүсгүйчүүдэд хэлээд хэрэггүй. Урт мессэжний хариултанд ийм богинохон хариу илгээх нь түүний юу хэлсэн, юу хэлэх гээд байгааг тоож сонсохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэгэхээр түүний хувьд чухал гэж үздэг зүйлийг чи ойшоодоггүй болж байгаа юм. Тэр чухал гэж үзээгүй зүйлийнхээ талаар тийм их зүйл бичнэ гэж үү?
9
Гэхдээ миний хуучин найз бүсгүй...
Таны хуучин найз бүсгүй гайхалтай хүн байж болно. Пулитцерийн шагнал хүртэж, Оскарын баримал авч, PETA-ийн үүсгэн байгуулагч байлаа ч түүний талаар ярих нь одоогийн харилцаанд чинь сэв суулгаж мэднэ. Сайн ч бай, муу ч бай огтхон ч битгий дурс. Хэрэв түүнийг сайнаар санаж байвал, чи буцаад нийлэхийг хүсч байгаагаас ялгаагүй гэсэн үг. Эсрэгээрээ аймшигтай муу байсан бол яагаад одоо хайрттайгаа харьцуулаад байгаа юм бэ? Ер нь л түүний талаар бүү дурс.
8
Манай ээж хэлэхдээ....
Үнэхээр үү? Чи одоо хэдэн настай вэ? Эмэгтэй хүнтэй дотно харилцах хэмжээнд хүрчихсэн байж, энэ нэг цэцэрлэгийн насны хүүхэд шиг аашаар яах гээв? Хайртай ээж чинь бүгдийг илүү сайн хийдэг юм бол ээжийнхээ энгэрт очиж эрхэлж байгаад том болчихоод ирээрэй. Ээжийгээ хүндлэх, хайрлах зэрэгт буруу зүйл үгүй. Гэхдээ хайртай бүсгүйтэйгээ харьцуулаад хаа холдох вэ?
7
Би чамд хэлсэн
Мэдээж тэр тэгсэн. Гэхдээ, хэлснээс хийх нь амархан шүү дээ. Хүн бүр л алдаа гаргадаг. Ямарваа нэг зүйлийг хийж оролдож үзнэ гэдэг юу ч хийгээгүйгээс л хавь дээр. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг гоочилж, дайран дээр давс нэмэх хэрэг байхгүй.
6
Нэгэн хэвийн
Ганцхан жишээ л яръя. Романтик болзооны дараа дурлалт бүсгүйгээсээ бүх зүйл таалагдсан эсэх талаар нь асуухад, тэр зүгээр л "ок" гэвэл ямар санагдах вэ? Сайн ч биш, муу ч биш, зүгээр л дажгүй. Энэ бол өчигдрийн бүх зүйл хэтэрхий энгийн бөгөөд онцгойлон санагдах ч зүйл алга гэсэн үг. Эмэгтэй хүн чамаас ямар харагдаж байна гэж асуувал юу ч гэж хариулж болно. Гол нь "хэвийн, энгийн" л гэж хэлж болдоггүй юм шүү.
5
Сонс
Эмэгтэй хүн чамд өөрийнх нь амьдралд гарсан асуудал, сэтгэл зовниж буй зүйлийнхээ талаар ярихад нь тоолгүй өнгөрч ер болохгүй. Та заавал тухайн асуудлыг нь шийдэх шийдлийг олж өгөх хэрэггүй. Бүсгүйчүүд ихэвчлэн туслалцаа, дэмжлэг өгч, хань болж, өөрийг нь сонсох хүн л хүсч хүлээдэг.
4
Чи тэгж хэлээгүй биз дээ
Эрчүүд үргэлж л эмэгтэйчүүдийн ой тогтоолтыг гайхан биширдэг. Тэд 5 жилийн өмнө хэлсэн зүйлийг чинь яг таг санаж, гомдол тээж явдаг. Өөрийн тань хэлсэн үгийг санадаггүй гэж бодож байна уу? Эрчүүд минь дээ, логик ухаанаа хаана гээчихээ вэ? Ер нь бол чи түүний ярьсан зүйлд сонирхолгүй, сонсоогүй учраас л санахгүй байгаа юм шүү дээ.
3
Манай найз тэгж хэлсэн
Эрчүүдэд бага насны найз, хамт ажилладаг эмэгтэйчүүд, ер нь дэлхий дээр түүнээс өөр эмэгтэй байдаг гэдгийг бүсгүйчүүд сайн мэднэ. Гэхдээ өөр эмэгтэйн эрх мэдэл өөрийнхөөс нь их болоод ирэхээр томоохон маргааны шалтаг болж эхэлдэг. Хамт шороо идэж өссөн, гал, усан дунд амь тэмцэн зүтгэж явсан найз чинь байсан ч бүсгүйн чинь нүдэнд тэр өрсөлдөгч мэтээр л харагдах болно. Хайртай хүнээ хардалт төрүүлэх хэмжээнд битгий хүргээрэй.
2
"Ингэх ямар хэрэгтэй юм бэ?"
Чи сонголтоо хийсэн. Харин энэ сонголт чинь эхлэх санаанаас дуусах шийдвэр хүртэл урт зам туулах болно. Сонголтондоо эргэлзэнэ, үүсэх нөхцөл байдлаас залхана, туршлага дутна..... Энэ бүхнийг нэг л асуултаар мэдэж болно. "Ингэх ямар хэрэгтэй юм бэ?"
1
Харж л байя
Энэ бол урхи. Амлалт мэт сонсогдох боловч чи зүгээр л үнэнийг хэлэхээсээ айсан учраас л ингээд орхичихсон. Бүсгүйчүүд тэнэг биш. Тэд үүнийг "Үгүй" гэсэн утгатайг маш сайн мэднэ. Гэвч хоосон найдлага төрүүлж байхаар шуудхан татгалзах нь илүү шударга шүү дээ. Хэн ч шалиг, аймхай залууд дургүй. Тийм болохоор "Харж л байя" гэж хэзээ ч битгий хэлээрэй.