Хүмүүсийн фитнест явахдаа гаргадаг хамгийн түгээмэл 10 алдаа

Өв тэгш бие галбиртай болохын тулд фитнест цагийг өнгөрүүлж, өөрийгөө ялан дийлж, зөв хооллож эхлэх нь зүй ёсны хэрэг юм. Гэхдээ залуус маань богино хугацаанд төгс бие галбиртай болох гэж хичээснээр зарим зүйл дээр алдаа гаргадаг байна. Ингээд булчингаа хөгжүүлэх гэж буй залуусын гаргадаг хамгийн түгээмэл алдаануудыг хүргэе.

Хүмүүсийн фитнест явахдаа гаргадаг хамгийн түгээмэл 10 алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Тэнцвэржүүлэгч булчинд анхаарахгүй байх

Толинд сайхан харагдаж буй булчинд л зөвхөн анхаарал хандуулах нь буруу. Ихэнх залуус гар, цээжний булчинг чангалах тал дээр ажиллаж, бусад булчингаа мартаж орхидог. Үүнд: мөр, ташаа болон биеийн дунд хэсэг хамаарна. Эдгээр булчингуудыг хөгжүүлснээр таны бие бүхэлдээ хүчирхэг булж, дасгал сургуулилтын явцад гэмтэл авахаас сэргийлдэг. Үүнээс гадна эргэлттэй дасгал хийх хэрэгтэй бөгөөд энэ нь холбоос эдийг бэхжүүлж өгдөг.

2. Бага хэмжээний ус уух

Бие организм усны дутагдалд орох нь булчинд сөргөөр нөлөөнө. Таны бие 3%-ийн усны дутагдалтай байхад л бэлтгэл сургуулилт хийсэн үр дүнгийн тань 10%-ийг алдагдуулдаг. Тиймээс дасгал хийхийн өмнө, хийсний дараа, хийх явцдаа хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй. Хэрвээ энэ дүрмийг баримталбал таны үр дүн 25%-иар нэмэгдэнэ.

3. Бие халаалтын дасгал хийхгүй байх

Дасгал сургуулилт хийхийн өмнө бие халаалт хийх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг хэдий ч энгийн халаалтын дасгалыг ч хийхгүй өнгөрөөдөг. Бие халаалт хийхгүй байгаа хүмүүсийн дасгал хийх эрч хүч сул байдаг бөгөөд аливаа дасгалыг хийх давтамж нь хүртэл бага байдаг.

4. Фитнесст өнгөрүүлж буй хугацаагаа нэмэгдүүлэхгүй байх

Тэнцвэртэй байдал гэдэг мэдээж сайн зүйл. Гэхдээ хэрвээ та булчингийн массаа нэмэгдүүлэхийг хүсэж байвал фитнесст дасгал сургуулилт хийж байгаа хугацаагаа бага багаар уртасгах хэрэгтэй. Энэ нь таныг 10 цагийн турш дасгал хий гэсэн үг биш юм. Харин өдөрт 1 цагийг зарцуулдаг байсан бол 2 болгож, долоо хоногт 3 удаа дасгал хийдэг байсан бол 5 удаа болгож өөрчлөх нь зүйтэй. Та хэдий чинээ их бэлтгэл хийнэ, төдий чинээ булчин тань хурдан хөгжинө гэдгийг санаарай.

5. Дасал болсон дасгалаа л хийх

Хэрвээ та өдөр бүр нэг төрлийн дасгалаа хийдэг бол энэ нь дараа нь дадал зуршил болж, таны булчин хөгжихгүй. Учир нь таны бие организм автоматаар ажиллаж байна гэсэн үг. Тиймээс дасгал сургуулилт бүр чинь хоорондоо ойролцоо байх ёстой боловч нэг төрөл байж болохгүй. Дасгалын тоног төхөөрөмж, жин, хурд, цаг хугацаа гээд бүхий л зүйлийг анхаараад үзээрэй.

6. Жин болон хэмжээндээ их анхаарал хандуулах

Булчингийн талаар ярилцаж эхлэх үед хүмүүс ихэнхдээ жин боло нхэмжээн дээр анхаарал хандуулж эхэлдэг. Хэрвээ тамирчин 100кг жинтэй дасгалаа эхлээд 80кг хүртэл буулгасан ч биеийн хүч нь хэвээр байвал тэр бэлтгэлээ зөв хийсэн гэсэн үг. Хөнгөн атлетикийн тамирчид төдийлөн их жинтэй байдаггүй ч хангалттай эрч хүчтэй байдаг биз дээ.

7. Уургийн талаар мэдлэг дутуу байх

Та хэдий чинээ их уураг хэрэглэнэ төдий чинээ энэ нь таны эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай. Гэхдээ энэ нь бэлтгэл хийж буй хүмүүст хамааралтай. Харин та бэлтгэл хийдэггүй бол 1кг тутамд 1 гр цэвэр уураг хэрэглэх хэрэгтэй. Уургийг хэтрүүлэн хэрэглэх нь бөөрний чулуутай болох нөхцлийг бүрдүүлдэг.

8. Дутуу нойртой байх

Хангалттай унтаж амрах нь булчингийн масс нэмэхэд маш ихээр нөлөөлдөг байна. Яагаад гэж үү? Учир нь нойр нь булчингийн хөгжлийг түргэсгэж, өөх хайлуулахад тустай тестостерон дааврыг ялгаруулдаг.

9. Бэлтгэл хийснийхээ дараа хоол идэхгүй байх

Дасгал сургуулилт хийсний дараа таны бие организмд маш олон амин дэм хэрэгтэй болдог. Хэрвээ та энэ амин дэм, тэжээллэг бодисыг өгч чадахгүй бол булчин сэргээгдэж чадахгүй. Дасгал хийсний дараа ямар нэг зүйл бэлдэх цаг гарахгүй байвал дасгал хийхээсээ өмнө коктейл ч болов бэлдээд тавиарай.

10. Өөрийгөө амраахгүй байх

Хэрвээ та олон хоногийн турш дасгал сургуулилт хийдэг бол бусад үед нь өөрийгөө хангалттай сайн амрааж байх хэрэгтэй. Хүнд дасгал хийсний дараа, ажлын их ачаалалтай долоо хоногийн дараа та заавал амрах хэрэгтэй шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()