Ээ дээ, энэ Хятадууд уу?

Хятад улс нь нийт 9.6 сая км/кв газар нутагтай, 1 тэрбум хүн амтай, дорнод Азид орших улс юм. Бидний хувьд манай улстай хил залгаа оршдог, эдийн засгийн өсөлтөөрөө АНУ-тай өрсөлдөхүйц хэмжээнд очсон гэдгээр нь илүү сайн мэдэх билээ. Тэгвэл бид та бүхэндээ Хятад улсын тухай илүү их зүйлийг мэдэж авахад тань туслах үүднээс зөвхөн Хятадад харж болох хамгийн хачирхалтай зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ. 

Ээ дээ, энэ Хятадууд уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүмүүс агуйд амьдардаг

Дэлхийн хамгийн том газар нутагтай улс орнуудын нэгээс гадна, үзэж харах зүйл ихтэй учраас Хятадыг зорьж очих жуулчдын тоо асар их байдаг. Харин ард иргэд нь олон мужид харъяалагдаад зогсохгүй, өвөрмөц газруудад амьдардаг аж. Сонирхолтой нь, Хятадын Шааньхи аймагт ойролцоогоор сая гаруй хүн агуй дотор амьдардаг гэнэ. Эндхийн хүмүүс орон сууцанд амьдардаггүй бөгөөд зарим нь бүр тог цахилгаангүй, усгүй газарт хүртэл амьдрах нь бий.

Хүмүүс агуйд амьдардаг

Доорх зурагнаас та Хятадуудын амьдардаг агуйг харж болох бөгөөд энэ нь яг л эртний хотыг санагдуулам аж.

2 "Facebook", "Snapchat" зэргийг хэрэглэдэггүй

Орчин цагт ухаалаг утастай хүн бүр л цахим сүлжээгээр бүрэн дүүрэн амьсгалж байгаа гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Тэгвэл манай урд хөрш болох Хятадад барууны улс орнуудаас үүдэлтэй, цахим сүлжээн дэх хамгийн алдартай, сошиал сувгуудыг хориглодог байна. Иймээс та Хятадыг зорихоор төлөвлөж байгаа бол, тэнд очоод цахим хаягууд руугаа орж чадна гэдэг юу л бол...

"Facebook", "Snapchat" зэргийг хэрэглэдэггүй

3 Найз залуу түрээслэх үйлчилгээ

Хэн нэгэнтэй учирч, түүнтэйгээ болзоно гэдэг ямар ч хүний хувьд төвөгтэй байдаг билээ. Учир нь гадаад төрхөндөө анхаарах, сэтгэл санаагаа бэлдэх гэх мэт олон зүйлсэд ач холбогдол өгөхөд хүрдэг. Харин Хятадад уг асуудлыг хялбархан шийдвэрлэж өгсөн нь "Найз залуу түрээслэх" үйлчилгээ юм. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хамгийн том сайт бол "Weibo" бөгөөд өөрт таалагдсан залуугаа түрээслэж авахад нэг өдрийн 87-145 доллар байдаг гэнэ. 

Найз залуу түрээслэх үйлчилгээ

4 Хоол идэх соёл

Өөрийн улс оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа хятад хоолны газрууд гадны улс орнууд дахь хятад үндэстний хоолны газруудаас амт чанар, хэмжээнээсээ хамаарч, тэс өөр байх нь бий. Түүнчлэн барууны улс орнуудад зоог барихдаа ширээн дээр хоёр тохойгоо тавьж, хэт их дуу чимээ гарган хооллохыг хэвийн үзэгдэл гэж үздэг. Харин Хятадад хоол идэхдээ ийм үйлдэл гаргавал, "үхэгсэд"-ийг үл хүндэтгэж байна хэмээн үздэг аж. Мөн будааг савхаар идэх ёстой бөгөөд савх ашиглаагүй үедээ тавагныхаа хажууд тавих ёстой байдаг байна. 

Хоол идэх соёл

5 Цагдаагийн байгууллага нь нохойны оронд галуу ашигладаг

Дэлхийн олон улс орнуудад нохойг гэмт хэргийн эсрэг ашигладаг гэдгийг бид бүгд сайн мэднэ. Тэгвэл Хятадад нохой биш, галууг цагдаагийн байгууллага нь ашигладаг аж. Тухайлбал, Шинжиань аймгийн цагдаа нар хэв журмыг сахиулахдаа галуунуудыг ашигладаг бөгөөд энэ нь галууны хурц хараа, түрэмгий зан чанартай холбоотой байдаг байна. Мөн тэд нохойноос дутахгүй хүмүүст үнэнч ханддаг гэнэ. 

Цагдаагийн байгууллага нь нохойны оронд галуу ашигладаг

6 Ахмад настнуудын хууль дүрэм

Хятадууд эрт дээр үеэс эхлэн, Күнзийн сургаалийг баримталсаар ирсэн нь нууц биш юм. Күнзийн сургаальд өндөр настнаа хайрлан хамгаалж, хүндэтгэж байх ёстой тухай сургасан байдаг бөгөөд хэрвээ эцэг, эх нь 60 нас давсан бол, үр хүүхэд нь байнга очиж, асарч тойлох ёстой байдаг байна. Эс бөгөөс хуулийн хариуцлага хүлээлгэдэг аж. Иймд Хятад залуучууд 7 хоног бүр амралтынхаа өдрүүдээр эцэг, эх дээрээ заавал очдог ажээ.

Ахмад настнуудын хууль дүрэм

7 Шээстэй өндөг

Гадаадын улс орон руу аялж, зугаална гэдэг тухайн улсын хоол хүнсийг амтлах боломжийг олгодог билээ. Тэгвэл та Хятадад очоод амтлах боломжтой, өвөрмөц хоол бол шээстэй өндөг юм. Энэхүү хачирхалтай хоол нь Даньянь, Жежиань зэрэг аймгуудын уламжлалт хоол бөгөөд үүндээ бэлгийн бойжилт нь бүрэн явагдаж дуусаагүй байгаа эрэгтэй хүүхдийн шээсийг буцалгаж, хэрэглэдэг байна. Сонирхуулж хэлэхэд, уг хоолыг идсэнээр цус харвалт болон астма өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай гэнэ. 

Шээстэй өндөг

8 Нэг цагийн бүс

Тэд дэлхийн жишгийг дагадаггүй бөгөөд өөрсдийн бий болгосон "Beijing Standard Time" гэх цагийг баримталдаг байна. Агуу их удирдагч Мао төрийн эрхийг гартаа авсан байх үедээ бүх Хятадуудыг нэг цагийн дор ажил хөдөлмөр эрхэлж, сайн сайхны араас тэмүүлж байх ёстой хэмээн үзэж, уг цагийн бүсийг бий болгож байжээ. Хэрвээ та Хятадын баруун нутаг руу очвол, өглөөний 10.00 цаг болж байхад нар мандаагүй байх аж. 

Нэг цагийн бүс

9 Машинд ёслох өвөрмөц дүрэм

Хэрэв та Хятадын Гужоу мужид очих юм бол, уг газар руу орж ирж байгаа машин бүрт хүүхдүүд ёсолж, хүндэтгэл үзүүлж байгааг харах болно. Энэ нь Гужоу аймгийн удирдлагуудын хүүхдийн амь нас эрсдэж буй тоог бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа шинэ бодлого аж. Өөрөөр хэлбэл, үүнийг хуулиндаа тусгаж өгсөн бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүд хэрвээ машин харах юм бол, ёсолж өнгөрүүлэх ёстой гэнэ. Ингэснээр жолооч болон хүүхдүүдийн аль алинд ямар нэгэн аюул учрахгүй байх давуу талтай байна. 

Машинд ёслох өвөрмөц дүрэм

10 Ресторануудад нь роботууд үйлчилдэг

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Хятадын зарим өндөр зэрэглэлийн ресторануудад, робот үйлчлэгчид хүмүүст үйлчилдэг байна. Тэд таны захиалсан хоол болон уух зүйлсийг авчирч өгөх бөгөөд Хятадын Харбин хотод энэ төрлийн үйлчилгээ ихээхэн газар аваад байгаа аж. Эдгээр роботууд нь 10 төрлийн нүүрний хувирал үзүүлэх чадвартайгаас гадна, ойролцоогоор 152.4 см өндөртэй юм байна. 

Ресторануудад нь роботууд үйлчилдэг

11 Дэлхий дээрх хамгийн урт, удаан үргэлжилдэг түгжрэл

Дэлхий дээрх хамгийн олон хүн амтай улс орон болоод ч тэр үү, Хятадын зарим автомашины замууд хааяа хэдэн өдрийн турш түгжрэх нь бий. Энэхүү бухимдмаар замын хөдөлгөөнөөрөө тэд дэлхийн амжилтыг эзэмшдэг бөгөөд нэг удаа автомашины түгжрэл нь 12 өдөр үргэлжилж, машинуудын цуваа ойролцоогоор 99 км урт болж байжээ. 

Дэлхий дээрх хамгийн урт, удаан үргэлжилдэг түгжрэл

12 Худлаа хэлвэл шоронд орно

Бид сурагч байхдаа худлаа хэлэх нь хэвийн үзэгдэл байсан билээ. Харин Хятадуудын хувьд асуудал өөрөөр яригддаг. Хэрвээ сурагчид сургууль дээрээ худлаа ярих аваас сургуулиасаа хөөгдөөд зогсохгүй, эцэг эхэд нь их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулдаг байна. Мөн багш нар нь шалгалт шүүлгийг маш хатуу чанга авдаг бөгөөд энэ үеэр ямар нэгэн зөрчил гаргасан сурагчийг чанга шийтгэх нь бий. Хамгийн аймшигтай нь худлаа ярьвал 7 жил шоронд хоригддог гэнэ.

Худлаа хэлвэл шоронд орно

13 Агаарын бохирдол

Сүүлийн үед Хятадын засгийн газрын шүдний өвчин болоод байгаа нэг зүйл бол, агаарын бохирдол юм. Худлаа гэвэл та Хятадын нийслэл Бээжин хотод, өвлийн улиралд очоод үзээрэй. Хаа сайгүй нүүрэндээ хорт утаанаас сэргийлэх маск зүүсэн хүмүүсийг олж харах болно. Бээжин хотын ард иргэд, өвөл амьсгалахад хүндрэл үүсээд байгаа бөгөөд засгийн газраас нь олон арга хэмжээнүүдийг ар араас нь авсаар байгаа аж. 

Агаарын бохирдол

14 Хамаагүй үг хэлэх хориотой

Хэрвээ та Хятадуудын хийсэн рекламыг зурагт болон цахим сүлжээгээр үзсэн бол, тэд хамаагүй үгсийг огтхон ч хэлэхгүй байгааг нь анзаарах болно. Нэг үгээр хэлбэл, Хятадад засгийн газрынхаа эсрэг бослог, жагсаал хийж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж хаагдмал байдаг байна. Үүнийг улсынхаа хуулинд хүртэл тусгаж өгчээ.

Хамаагүй үг хэлэх хориотой

15 Аюултай гүүрэн автомашины замууд

Хэрвээ та Хятадаас Макаог зорихоор шийдсэн бол, өвөрмөц загвараар баригдсан гүүрэн замуудаар явах болно. Энэ нь танд нэг талаараа сонирхолтой санагдаж байж болох ч, нөгөө талаараа аймшигтай мэдрэмжийг төрүүлэх аж. Эдгээр гүүрэн замуудыг Голландын архитектурууд барьсан байна.

Аюултай гүүрэн автомашины замууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()