Форбес сэтгүүлээс 2017 онд хамгийн их ашиг орлого олсон загвар өмсөгчдийг тодруулжээ

Форбес сэтгүүл энэ онд дэлхийд хамгийн их орлого 10 загвар өмсөгчийг нэрлэжээ. Жагсаалтыг дэлхийн хамгийн их орлоготой загвар өмсөгч Жизель Бундхен анх удаа тэргүүлээгүй байна. 37 настай тэрээр олон жил тэргүүлсэн өөрийн байраа 22 настай Кендалл Женнерт алджээ. Кендаллын хувьд 22-хон настай 22 сая ам.доллар жилийн хугацаанд цуглуулснаар энэ жилийн жагсаалтыг тэргүүлж байна. Ингээд та бүхэндээ 2017 онд хамгийн их орлого олсон загвар өмсөгчдийг танилцуулья.   

Форбес сэтгүүлээс 2017 онд хамгийн их ашиг орлого олсон загвар өмсөгчдийг тодруулжээ

10 Эшли Анн Грэхэм - Ashley Ann Graham

Улс: АНУ

Жилийн орлого: 5.5 сая ам.доллар

Гол орлого: зар сурталчилгаа, өөрийн судалтай даавуун хувцасны үйлдвэрлэл 

Эшли Грэхэм бараг 10 жилийн өмнөөс загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн. Өнгөрсөн жил тэрээр 14 размер (оросоор 54)-тай анхны загвар өмсөгч болж "Sports Illustrated"-ийн нүүрэн дээр гарсан.

Эшли Анн Грэхэм - Ashley Ann Graham

9 Белла Хадид - Bella Hadid

Улс: АНУ

Жилийн орлого: 6 сая ам.доллар

Гол орлого: дэлхийн брендүүдийн зар сурталчилгаа

21 настай Белла Хадид анх удаа "Шилдэг 10"-т багтаж байна. Тэрээр 2017 онд Dior, Nike зэрэг дэлхийн томоохон 10 гаруй брендийн зар сурталчилгаанд тоглож, хамгийн их ашиг орлого загвар өмсөгчийн 9-д бичигдлээ.

Белла Хадид - Bella Hadid

8 Лю Вэнь - Liu Wen

Улс: Хятад

Жилийн орлого: 6.5 сая ам.доллар

Гол орлого: том компаниудтай хамтын ажиллагаа

Лю Вэнь "Estee Lauder"-ийн зар сурталчилгаанд тоглосон анхны ази эмэгтэй болсон юм. Тэрээр мөн энэ жил "Викториа Секрет"-д оролцож, Америкийн "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимсэн. Хятад загвар өмсөгч Лю Вэнь дэлхийд танигдсан "La Perla", "Puma" зэрэг нэлээд хэдэн компанитай амжилттай хамтран ажилласан.

Лю Вэнь - Liu Wen

7 Карли Элизабет Клосс - Karlie Elizabeth Kloss

Улс: АНУ

Жилийн орлого: 9 сая ам.доллар

Гол орлого: зар сурталчилгааны гэрээ, хувийн бизнес

Карли Клосс "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр 40 орчим удаа гарсан гээд боддоо, гайхалтай биш гэж үү. Түүний энэ жилийн орлогын үндсэн хэсэг буюу гол орлого нь Swarovski, Adidas болон Express-тэй байгуулсан зар сурталчилгааны гэрээнээс орж ирсэн мөнгө юм. Тэрээр гурван жилийн өмнөөс 13-18 насны охидыг элсүүлдэг загвар өмсөгчийн сургууль нээн ажиллуулж байгаа бөгөөд хөтөлбөрийг нь өөрөө боловсруулжээ.

Карли Элизабет Клосс -  Karlie Elizabeth Kloss

6 Роузи Хантингтон-Уайтли - Rosie Huntington-Whiteley

Улс: Их Британи

Жилийн орлого: 9 сая ам.доллар

Гол орлого: зар сурталчилгаа, өөрийн бизнес

Алдарт жүжигчин Жейсон Стэтамын гэргий Роузи "Marks & Spencer"-ийн нүүр царайгаар ажиллахаас гадна өөрийн нэртэй гоо сайхны бүтээгдэхүүн болон даавуун хувцас гаргажээ. Үүнээс гадна Роузи үнэртэй ус, үнэт эдлэлийн зар сурталчилгаанаас багагүй олдог.

Роузи Хантингтон-Уайтли - Rosie Huntington-Whiteley

5 Жижи Хадид - Gigig Hadid

Улс: АНУ

Жилийн орлого: 9.5 сая ам.доллар

Гол орлого: зар сурталчилгаа, хамтран гаргасан коллекци

Жижигийн хувьд инстаграмд маш алдартай нэгэн бөгөөд түүнийг 37 сая гаруй хүн дагадаг. Тэрээр ихэвчлэн залуучуудын бренд компаниудаас хамтран ажиллах урилга хүлээн авдаг. Жижи Хадид зар сурталчилгаанд тоглохоос гадна Tommy Hilfiger, Maybeline, Vogue компаниудтай хамтарсан цуглуулга гаргажээ.

Жижи Хадид - Gigig Hadid

4 Адриана Лима - Adriana Lima

Улс: Бразил, Серб

Жилийн орлого: 10.5 сая ам.доллар

Гол орлого: "Викториа Секрет"-тэй хамтын ажиллагаа, зар сурталчилгаа

36 настай Адриана Лима алдартай дотуур хувцасны брендийг 17 жилийн турш сурталчилж байна. "Викториа Секрет"-ийн хамгийн олон удаагийн Сахиусан тэнгэр тэрээр мөн Sportmax, Marc Jacobs-ийн нүүр царай билээ.

Адриана Лима - Adriana Lima

3 Крисси Тейген - Chrissy Teigen

Улс: АНУ

Жилийн орлого: 13.5 сая ам.доллар

Гол орлого: хүнсний брендүүд болон гоо сайхны компаниудтай хамтын ажиллагаа

Крисси Тейген энэ жил анх удаа хамгийн өндөр орлого олсон 10 загвар өмсөгчийн жагсаалтанд багтаж байна. Гэхдээ бүр гуравт орлоо. Тэрээр энэ жил хамгийн их орлогоо олсон бөгөөд үүнийхээ ихэнхийг Smirnoff, Vita Coco-тай байгуулсан гэрээнээс авчээ. Харин үлдсэнийг нь үс арчилгааны болон гоо сайхны бүтээгдэхүүний зар сурталчилгаанаас олжээ.   

Крисси Тейген - Chrissy Teigen

2 Жизель Бундхен - Gisele Bundchen

Улс: Бразил

Жилийн орлого: 17.5 сая ам.доллар

Гол орлого: дэлхийн брендүүдийн зар сурталчилгаа

Жизель Бундхен ямар ч жүжигчнээс дутахгүй камерын өмнө хувирч чадна. Тэр карьерынхаа явцад одоогийн байдлаар 1200 гаруй удаа сэтгүүлийн нүүрэнд гараад байгаа бөгөөд 2002-2016 онуудад дэлхийн хамгийн их орлоготой загвар өмсөгчөөр нэрлэгдэж байв. Харин энэ жилийн хувьд өөрийн байраа Ким Кардашианы эх нэгт дүү Кендалл Женнерт алдлаа. Жизель Бундхен "Carolina Herrera", "Arezzo", "Vivara" компаниудаас их хэмжээний хөлс авдаг.

Жизель Бундхен - Gisele Bundchen

1 Кендалл Женнер - Kendall Jenner

Улс: АНУ

Жилийн орлого: 22 сая ам.доллар

Гол орлого: зар сурталчилгаа, хувийн бизнес, реалити шоу 

Инстаграмд 85 сая гаруй дагагчтай Кендалл карьерынхаа хамгийн оргил үе дээр явж байна. Тэрээр 2017 онд "Adidas", "Estee Lauder", "La Perlа"-тай зар сурталчилгааны гэрээ байгуулж, "Keeping Up with the Kardashians" реалити шоунаас багагүй мөнгө олж, эх, эцэг нэгтэй дүү Кайли Женнертай хамтран гаргасан "Kendall + Kylie" бэлэн хувцаснаас нэлээдгүй хөрөнгө олжээ. 

Кендалл Женнер - Kendall Jenner

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()