Эдгээрийг ямар учиртай болохыг мэдэх үү?

Бидний өдөр тутамдаа ашигладаг эд зүйлс бүр өөрийн гэсэн сонирхолтой түүх, нууцуудыг өөртөө агуулж байдаг. Эдгээр нь өөрсдийн бүтээгдсэн он цагаас өнөөдрийг хүрэхдээ хувьсан өөрчлөгдөж, улам сайжирсаар байгаа билээ.  Ингээд таны мэдлэгт дусал нэмэхээр доорх мэдээллийг бэлтгэлээ. 

Эдгээрийг ямар учиртай болохыг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Донат яагаад нүхтэй байдаг вэ?

Та донат идэж байхдаа яагаад нүхтэй байдаг талаар нь бодож үзэж байсан уу? Үнэндээ донат маш өндөр настай амттан бөгөөд  анх 1847 онд Хансон Грегори хэмээх залуу анх нээжээ. Тэр үед одоогийнх шиг шарах шүүгээ байгаагүй учир нарийн боовны гол хэсэг түүхийрэх тохиолдол их гардаг байсан гэнэ. Харин Хансон үүний шийдлийг олсон нь энэхүү амттанг бөгжин хэлбэртэй хийх байсан аж. Ийнхүү бидний идэх дуртай өнөөгийн донат үүссэн гэдэг. 

Донат яагаад нүхтэй байдаг вэ?

2

Машины урд шилний дээд хэсгийн хар цэгүүдийг ямар зориулалттайг ихэнх хүмүүс мэддэггүй. Зарим хүмүүс үүнийг зөвхөн гоёлын үүрэгтэй хэмээн эндүү бодох нь бий. Түүхээс үзвэл, 1960 оноос автомашины шилийг металлаар боож суурилуулахаа больж, цавуугаар наадаг болжээ. Ийн наасан цавууг нарны хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй болж, энэхүү хар цэгүүд анх үүссэн байна. Харин өнөө үед энэ нь автомашины стандарт болсон юм.

Энэхүү цавууг "уретан" хэмээх материалаар хийдэг бөгөөд машины шил болон их биеийн завсраар ус, салхи, шороо орохоос сэргийлэх үүрэгтэй юм. 

3 Нарны шилний анхны зориулалт

Орчин үеийн залуусын гангараа, стил имижийг тодорхойлдог нарны шилийг анх Арктикийн хүмүүс цасны гялбаанаас нүдээ хамгаалахаар хэрэглэдэг байжээ. Гэхдээ мэдээж одоогийн хэлбэр дүрсээ олоогүй энгийн нэг бараан өнгийн шил байсан юм. Зарим түүхийн эх сурвалжид, 12-р зууны үеийн Хятад улсын шүүхийн эрх мэдэлтнүүд сэтгэлийн хөдөлгөөнөө нуухын тулд, бараан өнгийн шил зүүдэг байсан гэдэг.

Нарны шилний анхны зориулалт

4 Дэвтрийн шугам

Дэвтрийн улаан шугам нь багш нарын дүн тавих зай биш юм. Үнэн хэрэгтээ мэрэгчдээс мэдээллээ хамгаалахаар анх бүтээж байжээ. Хулгана, харх гэх мэт мэрэгч амьтад ихэнхдээ цаасны булангаас иддэг учир булангийн хэсэгт юм бичихгүй үлдээх зорилгоор ийнхүү зураас татсан байна. 

Дэвтрийн шугам

5 Гольфын бөмбөгний хонхорхой

Гольфын бөмбөг анх бүтээгдэхдээ гөлгөр гадаргуутай байжээ. Ингээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бөмбөгний талуудад цохилтын хонхорхой сууж элэгдсэн ч тоглогчид хуучин бөмбөгөө ашигласаар байсан аж. Учир нь тэд ийм бөмбөг илүү сайн шинж чанартайг ажигласан байв. Үүнээс хойш гольфын бөмбөг үйлдвэрлэгчид, хуучирсан мэт хонхорхойг дуурайлган тус төрлийн хэлбэртэй бөмбөг үйлдвэрлэж эхэлжээ. 

Гольфын бөмбөгний хонхорхой

6 Тал бүс

Ихэвчлэн пальто, цув зэрэг гадуур хүрмэнд харагдах хагас бүсийг анх цэргийн шинельд зориудаар оёдог байжээ. Тэр үед даавууны өөдсөөр оёсон шинелийг хүмүүс маш ихээр өмсдөг байсан бөгөөд унтах үедээ бэхэлсэн товчоо тайлж, султган хучлага болгон ашигладаг байжээ.

Тал бүс

7 Цоожин доорх нүх

Цоожны доод хэсгийн нүхний учрыг цөөн хэдэн хүн л мэддэг байна. Дардаг цоожыг ихэвчлэн гадаах барилгуудыг цоожлоход ашигладаг учир бороо чийгнээс болж маш хурдан зэвэрч эвдэрдэг байна. Энэ тохиолдолд, цоожны доод талын нүхний нууцыг мэддэг хүмүүс шинэ цоож авалгүй асуудлыг хөнгөхөн шийдвэрлэдэг байжээ. Энэ нүхээр гацсан цоожруу тос хийдэг бөгөөд ингэсний дараа зэвэрсэн цоож ямар ч асуудалгүй нээгддэг байна. 

Цоожин доорх нүх

8 Чихэвчний үзүүрийн хөндлөн зураас

Бараг бүх чихэвчинд байдаг эдгээр нарийн зураасны цаана цахилгаан төмөр утаснууд бий. Тэдгээрийн тусламжтай чихэвчний хоёр талд дуу хүрдэг байна.  

Чихэвчний үзүүрийн хөндлөн зураас

9 Зоосны ирмэг

16 зууны эхээр зоосны ирмэгийг анх ийм барзгар болгожээ. Учир нь тухайн үеийн хүмүүс үнэт металаар хийсэн зоосны ирмэгээс тайрч зарах гэмт хэрэг газар авсан байна. Үүнийг болиулах шилдэг арга  бол, зоосны ирмэгийг барзгар гадаргуутай болгох санаа байсан юм. Ингэснээр ирмэгээс тайрч авсан эсэхийг мэдэхэд илүү хялбар болсон байна. 

Зоосны ирмэг

Бидэнтэй хамт байдаг танд баярлалаа. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()