10
Ян Цзиньлун (Yang Jinlong)
Таны харж байгаа энэ хүү, БНХАУ-ын Аньхой мужид амьдардаг бөгөөд ердөө 7-хон насандаа 100 кг-ийн жинтэй машиныг цементэн зам дээр чирж явжээ. Үүнээс хойш бяцхан хүүгийн тухай дэлхий дахинаа ярих болж, хамгийн хүчирхэг хүү хэмээн цоллосон байна.
9
Эли Ээтертон (Eli Etherton)
Та урьд өмнө бяцхан хүүхдүүдийн бодибилдингийн үзүүлбэрийг үзэж байсан уу. Бидний танилцуулах энэхүү хүү нь 9 насандаа хамгийн булчинлаг хүүгээр нэрлэгдэж, Геннисийн амжилтыг эвдэж байжээ.
8
Сижи Сентер (CJ Senter)
Харахад тун энгийн боловч, 12 настай энэ хүү ер бусын хүчтэй юм. Тэрээр өдөр түр тогтмол бялдаржуулах спортоор хичээллэдэг бөгөөд үеийн хүүхдүүддээ эрүүл чийрэг байхыг сурталчилдаг гэнэ.
7
Клаудио Строе (Claudio Stroe)
Хэвлүүхэн бяцхан жаалхүү харагдаж байгаагаасаа илүү хүчирхэг нэгэн ажээ. Тэрээр ердөө 2-хон насандаа өөрийн биеийн жингээс 4 дахин хүнд зүйлийг өргөж амжилт тогтоосон гэнэ.
6
Жейк Шелленшлаггер (Jake Schellenschlagger)
11 настай бяцхан хүү хүндийн өргөлтийн төрөлд хэдийн өөрийн байр суурь, нэр нөлөөг тогтоолгоод амжсан юм. Тэрээр 4 жилийн хугацаанд нөр их хөдөлмөрлөж, 181 кг орчим туухайг өргөж шуугиан тариад амжжээ.
5
Сижи Камминг (C.J. Cummings)
Тэрээр анх 11 насандаа 100 кг жинтэй туухайг төвөггүйхэн өргөж, хүндийн өргөлтийн тамирчин болж байсан бол түүнээс 1 жилийн дараа амжилтаа ахиулан, 175 кг-ийг өргөсөн байна. Жаалхүү өдгөө хэдийн 18 удаа үндэсний амжилтыг эвдчихээд байгаа гэнэ шүү.
4
Лиам Хоекстра (Liam Hoekstra)
Төрөлхийн булчин задрах эмгэгтэй төрсөн хүүгийн биеийн 40 хувийг овгор, товгор булчингууд эзэлдэг аж. 4-р ангид байхаасаа эхлэн хоккейн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд үүнийхээ хажуугаар фитнесийн спортоо ч мөн хаяагүй гэнэ.
3
Андрей Косташ (Andrey Kostash)
Украйны бяцхан хүчтэн 5 наснаасаа эхлэн өдөрт 2 цагийн турш 4000 удаа суниалт хийж эхэлжээ. Тэрээр өдгөө энэ амжилтаа 6000 болгон ахиулсан бөгөөд цаашид дэлхийн амжилтыг эмдэхээр чармайж байгаа аж.
2
Ричард Сандрак (Richard Sandrak)
Дэлхийн хамгийн хүчирхэг хүүхдүүдийн 2 дугаар байранд бичигдэх эл хүү нь 1982 онд Украйн улсад төрсөн. Хамгийн анх 6 насандаа 82 кг-ийн жинтэй туухайг өргөж байсан бол 8 насандаа 100 кг-ийн туухайг амжилттай өргөжээ.
1
Жулиано Стро (Giuliano Stroe)
Румын улсын бяцхан хүчтэн нь дэлхийн хамгийн хүчирхэг хүүхдээр нэрлэгдээд байна. Тэрээр 2 наснаасаа эхлэн бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд Геннисийн амжилтыг хэд хэдэн удаа эвдэж чаджээ.
Та эдгээр хүүхдүүдийн тухай ямар бодолтой байна вэ?