Ядуу хүмүүсийн хийсэн 10 буянтай үйлс

Зовлонд унасан хүнийг зовж үзсэн хүн л ойлгоно. Тиймээс өөрсдөө ядуу хоосон ч бусдад туслахаар гар сунгаж чадсан хүмүүсийн гайхалтай үйлсийг дэлгэхээр шийдлээ. Хэрэв ийм хүмүүс илүү олон байсан бол дэлхий ертөнц илүү амар амгалан, илүү гэгээлэг байх байсан биз ээ!

Ядуу хүмүүсийн хийсэн 10 буянтай үйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Сайхан сэтгэлт Добри өвөө

Болгарын Добри Добрев гэгч өвөө олон жилийн турш гуйлга гуйж байгаа. Гэхдээ бүгд л түүнийг олсон мөнгөнөөсөө ганц ч сохор зоос өөртөө зарцуулдаггүйг мэднэ. Тэр гуйлга гуйж олсон бүх мөнгөө сүм, хийдүүдийг сэргээн засахад болон хүүхдийн асрамжийн газар хандивладаг байна. Тэр энэ бүх хугацаанд нийт 52 мянга орчим долларыг буяны үйлсэд зориулжээ. Жирийн нэг гуйлгачин өвгөний хувьд энэ бол асар их хөрөнгө билээ.



2. Бүх мөнгөө үерийн гамшигт нэрвэгдэгсдэд хандивлажээ
Симон Озоемена гэгч ядуу эр Нигерид болсон үерийн гамшгийн талаар дуулаад хохирогчдод зориулан өөрт байсан бүх хөрөнгө болох 188 долларыг хандив болгон өргөжээ. Түүнээс энэхүү мөнгийг хүлээн авсан эрх баригчдын сэтгэл ихэд хөдөлж, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахын тулд бололцоотой бүхнийг хийж байгааг түүнд хэлжээ. Эрх бүхий хүмүүс Симоноос чухам яагаад өөрийнх нь хувьд маш их хэмжээний мөнгийг бусдад хандивлах болсныг асуухад тэрээр нэгэн цагт эдгээр хүмүүс өөрөөс нь дээр амьдарч байсан байх, харин одоо түүнээс ч дор байдалд орсон болохоор тэр хэмээн хариулсан гэдэг.



3. Бусдад харамгүй туслагч гуйлгачин хятад

Хятадын иргэн Ванг Чжию 18 нас хүрэх үедээ төрсөн эцэг эх нь түүнийг тэжээж чадахааргүй үгээгүй ядуус байсан тул өөр айлд өргүүлсэн талаар олж мэджээ. Энэ мөч түүнд ядуу байх ямар зовлонтойг ойлгож ухаарахад тусалж, бусдад туслах шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Чжию нэг сарын турш нэг л газраа зогсон гуйлга гуйдаг. Тодорхой хэмжээний мөнгө цуглуулсан тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслэлийнхэнтэй холбогдож, тусламж хэрэг болсон хүмүүсийг олж өгөхийг хүсдэг байна. Ийнхүү сүүлийн 15 жилийн дотор тэрбээр хэдийн 6000 долларыг бусдад хандив болгон өргөжээ.



4. Газраа хүүхдүүдэд өгсөн бэлэвсэн эмэгтэй
Бэлэвсэрч хоцорсон Энэтхэг эмэгтэй Синдубала Мишра 100 нас хүрсэн өдрөө өөрт байсан эзэмшил газраа хүүхдийн асрамжийн газар, парк барихад зориулан хандивлажээ. Синдубала ядуу хүмүүс хэрхэн амьдардгийг сайн мэднэ. Есөн настайдаа нөхөрт гарч, 11-тэйдээ бэлэвсэрч хоцорсон түүнд төрөл төрөгсөд нь туслахаас татгалзсан тул аргагүйн эрхэнд гудамжинд гарсан гэдэг. Ийнхүү тэрбээр гуйлга гуйн олсон мөнгөө цуглуулсаар хэсэгхэн газар худалдан авчээ. Тэр хэдийн 100 хүрсэн ч бусдад тусласаар байна.



5. Халаас хоосон ч агуу зүрхтэй эр
Аям Камбиранону өдгөө 64 настай бөгөөд гуйлга гуйх болсоор хэдийн 35 жилийг ардаа орхижээ. Энэ бүх хугацаанд түүний олсон мөнгө хэдийн 76 мянган доллар болсон бөгөөд бүгдийг нь сүм барихад зориулан хандивласан байна. Лам нар Аямагийн сайхан сэтгэл болон бусдын төлөө гэсэн агуу зүрхтэйд гайхан биширч, сүмдээ амьдрахыг санал болгожээ.



6. Үерийн гамшигт нэрвэгдэгсдэд тусалсан нь
Лес Весниевски орох оронгүй, гудамжинд хоног төөрүүлэгч нэгэн. Гэвч тэр тусламж хэрэгтэй нэгнийг орхиж чаддаггүй уужим сэтгэлтэй. 2013 онд түүний “амьдардаг” тойрог үерт автахад Лес нутгийн оршин суугчдад үерийн дараах цэвэрлэгээ хийхэд бүхий л чадлаараа тусалсан байна. 



7. Сурагчдад хэзээ ч мартагдахааргүй бэлэг барьсан нь
Кимджибхай Праджапати нэгэн цагт жижигхэн цайны газрын эзэн байжээ. Гэвч нэг өдөр тэр дампуурч, гудамжинд гуйлга гуйхаас өөр замгүй болсон байна. Гэхдээ тэр өөрийнхөө төлөө үүнийг хийсэнгүй. Хэрэгтэй гэсэн мөнгөө цуглууллаа гэж үзсэн тэрбээр нутгийн 11 сурагчид шинэ дүрэмт хувцас худалдан авч өгчээ.



8. Шударга зангийн төлөөх шагнал

Нэгэн жирийн гуйлгачин эрд аз таарчээ. Түүний өмнөө тависан хайрцагт бутархай мөнгөнөөс арай “хүндхэн” зүйл жингэнэсэн байна. Билли Рэй Хэррис тэрхүү үзйлийг хараад зүгээр л дуу алдахаас хэтэрсэнгүй. Энэ бол асар том бриллиантан шигтгээ бүхии бэлзэг байв. Магадгүй ийм зүйл олж харсан ихэнхи хүн тэнгэрийн умдаг атгасан адил магнай хагартал баярлах байсан биз.

Тэгээд ч ямар хулгай хийчихсэн биш дээ. Унаад ч гээгдчихээ биз. Гэвч шударга сэтгэлт орон гэргүй эр бөгжийг хууль ёсны эзэнд нь эргүүлэн өгсөн байна. Энэхүү үйлдлийнхээ төлөө Билли өгөөмөр шагнал хүртсэн бөгөөд бараг эргүүлэн өгсөн бөгжний үнээс илүү мөнгө авсан гэнэ. Сэтгэл хөдөлгөм энэ түүхийг хэвлэл мэдээллийн бүх сувгаар цацжээ. Хүмүүс ч хөөрхий орон гэргүй эрд чадах чинээгээрээ туслах болж, багагүй хэмжээний мөнгө түүний нэр дээр цугларсан байна. Үнэнч шударга зангийн төлөөх гол шагналаа тэр хэдхэн сарын дараа хүртжээ.



9. Өөрөө орох оронгүй ч ганц бие эхийг гадаа хонуулж зүрхэлсэнгүй
2011 онд Чикагогийн тэнэмэл эр Кертис Жексон хүний тусыг сайхан сэтгэлээр хариу барихаар шийджээ. Учир нь түүнд нэгэн цагт тусалж байсан сайн танил эмэгтэй нь ажилгүй болсныг олж мэдсэн байна. Жексонтой анх танилцах үедээ 39 настай өрх толгойлсон энэ ээж банкинд ажилладаг, өөрийн гэсэн гэртэй байжээ.

Харин одоо тэр өрөнд хамаг эд хөрөнгөө хураалгаж, машиндаа амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байв. Гэвч нийгмийн халамжийн байгууллагаас түүнд амьдрах байр олохгүй бол хүүхдийг нь асрамжийн газар өгөх болно хэмээн сануулсан байна. Харин түүний аврагч нь Жексон болж таарав. Тэр эмэгтэйг хэзээд өөрт нь найрсаг хандсаар ирснийг санан гуйлга гуйж олсон мөнгөөрөө хүүхэдтэйгээ хамт байрлах зочид буудлын мөнгийг нь өдөр өдөрт нь төлж байхаар болов. Жексон нийтдээ 9000 долларын зочид буудлын төлбөрийг хийсэн байна.



10. Нярайн амь аварсан орон гэргүй эр
Энэ түүхэнд мөнгөний талаар нэг ч дурдахгүй ч түүнээс ч илүү үнэ цэнэтэй үйлсийн талаар юм. Үйл явдал 2012 оны 10 дугаар сард болсон бөгөөд нэгэн хөл хүнд эмэгтэй автобусны буудал дээр гэнэт төрөхөөр өвдөж эхэлжээ. Дэргэдүүр нь өнгөрч явсан хүмүүс түүнийг түргэний машин хүлээж тэсэхгүй нь гэдгийг нь харж байв. Хүүхэд ч төрлөө, гэвч хүйгээ ороосон байсан тул амьсгалсангүй. Энэ үед цугласан олны дунд байж таарсан орон гэргүй Гэри Уилсон гэгч эр утсаар түргэн тусламжийн эмчийн зааврын дагуу тусламжийг үзүүлж, хүүхдийн амь насыг аварсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()