Казахстанд болж буй үймээн самууны бодит төрхийг харуулсан гэрэл зургууд

Шинэ оны эхний өдрүүдэд Казахстаны иргэд эсэргүүцлийн жагсаал эхлүүлэн цагдаа нартай мөргөлдөж, өчигдөр буюу Лхагва гарагт нөхцөл байдал улам хүндэрч, олон нийтийг хамарсан үймээн самуун газар аваад байгаа. Тус улсад шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин өссөнөөс үүдэлтэй жагсаал яваандаа эрх баригчдын эсрэг цуст тэмцэл болон хувирчээ. Жагсагчид засгийн газрын барилгууд руу халдсан бөгөөд цаашлаад гудамж талбайг эвдэн сүйтгэж, томоохон нисэх буудлыг эзэлж, бизнесүүдийг тонон дээрэмдэж эхэлжээ. Та бүхэнд тэрхүү үймээний дараах дүр төрхийг буулгасан зургуудыг хүргэж байна. 

Казахстанд болж буй үймээн самууны бодит төрхийг харуулсан гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн түрүүнд Казахстаны газрын тос олборлолтын гол бүс болох Мангистау мужийн Жанаозен, Актау хотуудад жагсаал цуглаан эхэлсэн бөгөөд удалгүй бусад хотуудад үймээн самуун даамжирчээ.

Ерөнхийлөгч Токаев энэ сарын 19 хүртэл зарим бүс нутагт хэсэгчлэн онц байдал зарлаад байсан бол өчигдөр орон даяар болгож өргөжүүлжээ.

Казахстаны томоохон хотуудад эрх баригчид интернет болон үүрэн холбооны сүлжээг түр хугацаанд тасалсан байна.

Хэдий тус улсын ерөнхийлөгч жагсагчдын шаардлагыг хүлээн авч, засгийн газраа огцруулсан боловч нөхцөл байдал сайжирсангүй.

Сүүлийн хоёр шөнийн турш босогчид болон цагдаа цэргийн хүчний хооронд цуст мөргөлдөөн гараад байна.

Босогчид тухайн шөнө цагдаагийн хэд хэдэн машиныг шатаажээ.

1-р сарын 5-ны өдөр хуучин нийслэл Алматы хот үймээний халуун цэг болсон байна. 

Олон тооны жагсагчид Алматы хотын захиргааны барилгыг бүслэн авсны зэрэгцээ ерөнхийлөгчийн хуучин ордныг галдан шатаажээ.  Тэд бас Алматы хотын олон улсын нисэх буудлыг эзлэн авснаар төлөвлөгөөт бүх нислэг цуцлагдсан байна.

Orda.kz сайтын мэдээлж буйгаар 10 мянга гаруй иргэн Алматы дахь энэхүү үймээн самуунд оролцсон байна. 

Тэд засаг захиргааны байр руу дайран орсон бөгөөд цагдаа нар тэдний өөдөөс нулимс асгаруулагч гранат шиджээ. 

Жагсагчид захиргааны барилга руу нэвтрэн орсныхоо дараа  тааралдсан бүгдийг эвдлэн сүйтгэж эхэлжээ.

Мөн хотын захиргааны байранд гал гарчээ.

Жагсагчид Алма-Ата мужийн Талдыкорган хотод байдаг Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хөшөөг нураасан аж. Тус хөшөөг 2016 онд хотын төвд босгосон байжээ.

Энэ бүхний хажуугаар буюу 1-р сарын 5-ны лхагва гарагт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Назарбаевыг тус улсын Аюулгүйн зөвлөлийн даргын суудлаас огцруулжээ.

Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр үймээний үеэр Алматыгийн 120 дэлгүүр, 180 кафе, дунд болон жижиг бизнесийн 100 гаруй оффис сүйджээ. 

1-р сарын 5-ны орой гэхэд тус хотод "алан хядагчдыг дарах ажиллагааг" эхлүүлсэн юм. Эрх баригчид нисэх онгоцны буудлыг чөлөөлж чадсан гэдгээ зарласан бөгөөд үүний хажуугаар Алматы хотын захад цэргүүд босогчидтой тулалдсан хэвээр байжээ. 

Доорх зураг бол эрх баригч "Нур Отан" намын Ауэзов дүүргийн үүр юм. Жагсагчид энэ газрыг шатаах гээд бүтэлгүйтжээ. 

Казахстаны дотоод хэргийн яамны мэдээлснээр үймээний үеэр 200 гаруй хүнийг баривчлан саатуулсны зэрэгцээ 95 цагдаагийн албан хаагч шархдаад байна.

Ерөнхийлөгч Токаев босогчдыг гадаадад бэлтгэгдсэн террористууд гэж үзсэн бөгөөд үймээн самууны эсрэг хатуу арга хэмжээ авах болохоо зарлажээ.

Мөн тэрээр ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүссэний дагуу тус байгууллагын гишүүн орнууд түр хугацаанд энхийг сахиулагч цэргийн хүчээ Казахстанд оруулахаар болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()