1
Худлаа хэлбэл чих нь улаан болдог
Хүн даарсан үед цусны урсгал хурдсаж, биеийн дулаан нэмэгдэн, хамгийн нимгэн арьстай судас олонтой хэсэг буюу чих, хацар зэрэг улайдаг гэнэ. Тиймээс худал хэлбэл чих улайдаг гэдэг нь худал үг юм.
2
Зурагт ойроос үзвэл хараа муутай болно
Бага насны хүүхдийн анхаарал нэг зүйлд 5-7 минут л төвлөрдөг гэнэ. Тиймээс зурагт үздэг хүүхдийн хараа тийм ч ноцтой мууддаггүй бөгөөд харин удамшлын гаралтай хараа муудалт нөлөөлж болдог ажээ.
3
Богино долгионы зуухтай ойрхон зогсвол өвчтэй болно
Орчин үед үйлдвэрлэгдэж байгаа богино долгионы зуух нь хүний биенд хортой бодисыг гадагшлуулдаггүй. Харин үүн дотроо хуванцар саванд хоол халаах, эсвэл хоолыг олон дахин халаасан бол биед муугаар нөлөөлдөг гэнэ.
4
Хуруугаа дугаргавал үе мөчний өвчтэй болно
Хуруугаа дугаргах үед хуруны үен завсар дахь хий дуугардаг, үений яснууд биш. Тиймээс энэ нь ямар нэг ноцтой өвчин үүсгэдэггүй.
5
Хэтэрхий их шоколад идвэл батга гарна
Шоколад нь батга гарахад тийм ч хүчтэй нөлөө үзүүлдэггүй. Тиймээс хэрэв таны нүүрэн дээр батга ихээр гарч байгаа бол хоолоо хорих биш, мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.
6
Бохь залгивал гэдсэнд 7 жил болдог
Хэрэв бохь залгичихвал тэгтлээ сандрах хэрэггүй. Бохь бусад хоол хүнсний адил биед боловсорч гадагшилдаг. Гэхдээ энгийн хоол хүнснээс бага зэрэг удаан гадагшилдаг юм.
7
Мэлхийнд хүрвэл үү гарна
Хэрэв таны биен дээр үү гарсан бол энэ нь дархлаа муудсан эсвэл гадны вирус биед орсон гэсэн үг.
8
Үсээ ойр ойрхон тайруулвал хурдан ургадаг
Хүний үс өдөрт дунджаар 0,3 мм ургадаг бөгөөд тайруулахтай ямар нэг хамааралгүй. Хэрэв таны үс удаан ургаж байвал энэ нь гормоны өөрчлөлт, витамины дутагдал, улирал зэргээс хамаарсан байж болно.
9
Муухай царай гаргавал үүрд ийм царайтай болно
Мэдээж энэ бол худлаа. Гэхдээ хүүхдүүд ингэж тоглох нь хүмүүжилд нь муу гэж үзсэн учир тэднийг болиулах гэж ингэж хэлдэг ажээ.
10
Видео тоглоом удаан тогловол зурагт эвдэрдэг
Зурагт удаан ширтэх нь хүүхдийн эрүүл мэндэд муугаас гадна, гадаа гарч агаарт тоглон, олон найзуудтай болгох гэсэндээ эцэг эхчүүд ингэж хэлдэг гэнэ.