Нүдний контур зурах хялбар аргууд

Охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнтэй харагдахад чухал нөлөөг үзүүлдэг будалтын нэг бол нүд хүрээлэх билээ. Гэвч бид тэр бүрийд хүссэнээрээ нүдээ хүрээлж чаддаггүй. Тиймээс та бүхэндээ зориулан нүдийг хэрхэн хялбархан хүрээлэх аргууд болоод үзэсгэлэнтэй нүдний нууцаас хуваалцья. Охид бүсгүйчүүдэд маань таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Нүдний контур зурах хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цэгэн арга

Контур зурах газраа жижиг цэгээр тэмдэглэж, түүнийгээ дагуулан зураарай! Ингэснээр нүдээ илүү цэвэрхэн, гоёмсог будах боломжтой болох юм. 

Цэгэн арга

2 Хүрээлэх арга

Хэрвээ мууран нүдний будалтыг хийхээр зорьж байгаа бол юун түрүүнд нүдээ зурагт үзүүлсний дагуу хүрээлээд үзээрэй. Ямар ч өөгүй, төгс будалтыг бүтээх болно.

Хүрээлэх арга

3 Хос өнгөөр хүрээлэх

Ийнхүү будсанаар нүд илүү том, жавхаалаг, дур булаам харагддаг. Цагаан контур, нүдний хүрээлэгч харандаа ашиглан ийн будаад үзээрэй.

Хос өнгөөр хүрээлэх

4 Хос хүрээ

Хар өнгийн контураар нүдээ дээшээ чиглэлд будсаны дараа, доод хэсэгт нүдний тень, саатай харандаагаар хүрээлж өгөөрэй. Илүү өвөрмөц, этгээд харагдах болно.

Хос хүрээ

5 Эсрэгцүлсэн будалт

Хар цагаан нүдний хүрээлэгч харандаа, контурыг эсрэг чиглэлд ийнхүү будсанаар та илүү өвөрмөц, гайхалтай харагдах болов уу. Тиймээс яг одоо туршаад үзээрэй.

Эсрэгцүлсэн будалт

6 Тень

Нүдний тень ашиглан, нүдээ ийнхүү хүрээлээд үзээрэй. Тогтоц удаантай биш ч, контургүй үед туршаад үзэхэд гэмгүй юм. 

Тень

7 Хялбар аргаар нүдээ хүрээлэх

Зурагт үзүүлсний дагуу, ийнхүү нүдний үзүүр хэсэгт контураар хүрээлж, урагш чиглэлийн дагуу хүрээлж өгөөрэй.

Хялбар аргаар нүдээ хүрээлэх

8 Гоёлын будалт хийх

Ийнхүү будсанаар нүд маш хурц, ширүүн, нууцлаг, дур булаам харагдах болно. Тиймээс үдэшлэгийн будалтанд илүү тохиромжтой.

Гоёлын будалт хийх

9 Зуны будалт

Зун цагт таны туршаад үзэхэд гэмгүй гайхалтай будалтуудын нэг бол энэ билээ. Ногоон өнгө нь таны нүдийг илүү гэгээлэг сайхан харагдуулах болно.

Зуны будалт

10 Өнгийн хүрээлэгч

Итгэл төгс, зоригтой бүсгүйчүүдэд илүү тохиромжтой будалтуудын нэг юм. Өнгө өнгийн гоёмсог будгийг ашиглан, нүдээ ийнхүү хүрээлж өгөөрэй.

Өнгийн хүрээлэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()