Амьдрал хүнд хэцүү болсон үед санаж явах 13 зүйл

2014-11-30, 01:15
38,435

Бидэнд бүгдэд маань хүнд хэцүү цаг үеүд тохиолддог бөгөөд даван туулах шаардлага зайлшгүй гардаг. Гэсэн хэдий ч зарим хүмүүс энэхүү хүнд цаг үеүдэд будаас илүү байж чаддаг. Тэдний нууц юунд байна вэ? Гол учир тэдний хандлаганд бий. Амьдралынхаа хүнд хэцүү үед зайлшгүй санаж явах 13 зүйл:

Амьдрал хүнд хэцүү болсон үед санаж явах 13 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хэрэв та зөвхөн асуудал гэж л бодвол, асуудал хэвээр л байна.
Маш олон тохиолдолд бид өөрөө өөрсдийнхөө хамгийн том дайсан байдаг. Аз жаргал үнэхээр таны алсын хараанаас хамааралтай. Хэрэв та түүнээс ямар нэг зүйл сурч болох юм байна гэж бодвол, асуудал хаана ч байдаггүйг та харах болно.



2. Хэрэв өөрчлөлт хийхийг хүсвэл, та эхлээд өөрийгөө өөрчлөх шаардлагатай.
Таны гадаад ертөнц бол таны дотоод ертөнцийн тань тусгал юм. Та амьдрал нь хэт замбараагүй, стресстэй байдаг хүмүүсийг мэдэхгүй гэж үү? Мөн тэдний дотоод сэтгэлгээ замбараагүй байх нь хамгийн том шалтгаан гэдгийг анзаарсан байх. Бид ихэнхдээ нөхцөл байдал өөрчлөгдсөн үед өөрсдийгөө өөрчлөгдөнө гэж эндүүрдэг. Гэвч харин ч эсрэгээрээ бид өөрсдийгөө өөрчилсөн тохиолдолд нөхцөл байдал өөрчлөгдөх болно.



3. Ямар ч сүйрэл, бүтэлгүй явдал гэж байхгүй – зөвхөн суралцах боломж л байдаг.
Та зүгээр л “сүйрэл, бүтэлгүй байдал, алдаа” гэх мэт үгсийг үгийн сангаасаа авч хаях хэрэгтэй. Бүх зүйлийг өөрийн болгож чадсан агуу хүмүүс маш олон удаа “алдаа гаргасан” байдаг. Томас Эдисон “Би гэрлийн чийдэн зохион бүтээж байхдаа, нэг ч удаа бүтэлгүйтээгүй, би ажиллаагүй оролдлогуудаасаа 99 шинэ арга зам олсон” гэж хэлэх байсан бизээ. Тиймээс та бүтэлгүйтэл гэж нэрлээд байгаа зүйлүүдээсээ ямарваа нэг зүйл сурах болно гэдгийг санаарай. Та дараагийн удаа хэрхэн сайн хийх вэ гэдгээ мэдэж авна.



4. Хэрэв хүсч байгаа зүйлээ авч чадахгүй байвал, магадгүй үүнээс илүү боломж таныг хүлээж байгаа гэсэн үг.
Зарим зүйлд итгэхэд үнэхээр хүнд байдгийг би мэднээ. Та амьдралаа эргээд харвал, ямар нэг зүйл хийж чадаагүй нь ихэнхдээ аз болсон байдаг. Хэрэв та ямар нэг ажилд орох гээд чадаагүй бол, санаагаар унах хэрэггүй. Таа түүнд орсноороо амьдралын тань хамгийн том утга учир болсон гэр бүлээсээ холдох байсан ч байж мэднэ. Та одоо илүү уян хатан ажлын байртай болсон ч юм бил үү. Ямарваа зүйлд харамсаж сэтгэлээр унахын оронд, илүү сайн зүйл өмнө минь хүлээж байгаа гэдэгт итгээд улам илүү хичээгээрэй.



5. Яг одоо таньд байгаа цаг мөч бүрийг үнэл.
Яг энэ цаг мөч дахиад хэзээ ч олдохгүй шүү. Агшин бүрт үнэ цэнэтэй ямар нэг зүйл үргэлжид байдаг. Тиймээс та тэрхүү үнэт зүйлээс ангид үлдэж болохгүй. Удахгүй энэ бүхэн таны хэзээ ч мартахгүй дурсамж болон үлдэнэ. Дурсамж бүр аз жаргалтай байдаггүй боловч, та хэзээ нэг цагт санаж болох ямар нэг зүйл онцлох болно. Trace Adkins-ий дуун дээр “Чи үүнийг заавал эргэн санах болно... чи энэ зүйлийг эргээд хүсэх болно. Чамд эргээд олдохгүй эдгээр өдрүүдийг чи санах болно... чи одоо үүнийгээ мэдэхгүй байж болно, гэвч чи үүнийг заавал эргэн санах болно. ” гэж гардаг.



6. Хүслээ зөнд нь орхи.
Ихэнх хүмүүс “нэгдмэл бодол”- аар амьдардаг. Үүний учир нь та өөрийн хүслээ өөртэйгөө нэгтгэнэ гэсэн үг бөгөөд хэрэв хүссэнээ авч чадахгүй бол, сэтгэлээр унаж эхэлдэг. Та үүний оронд “салангид бодол”-г оролдоод үзээрэй. Энэ нь та ямар нэг зүйлийг хүсэх үедээ, түүнийгээ авсан аваагүй аз жаргалтай байх явдал юм. Таны сэтгэлийн хөдөлгөөн хүсэл тань биелсэн үгүйгээс үл хамааран, жаргалтай эсвэл төвийг сахисан хэвээр үлдэх хэрэгтэй.



7. Айдсаа ойлгож, таларх
Айдас гэдэг бол хамгийн агуу багш. Айдсаа даван туулах нь таньд ялалтын амтыг мэдрүүлнэ. Жишээлбэл, би коллежид байхдаа, олны өмнө илтгэл тавихаас айдаг байсан (хүн төрөлхтний топ 3 айдсын нэг). Харин одоо би олны өмнө хэрхэн илтгэл тавихыг бусдад заадаг болсон. Зогсолтгүй дасгал сургуулилтаар айдсаа ялан дийл. Айдас гэдэг зүгээр л нэг хуурмаг зүйл.



8. Өөртөө баяр баясгаланг мэдрэх боломж олго.
Өөртөө хөгжилдөхийг зөвшөөрдөггүй маш олон хүмүүс байдаг, итгэж байна уу? Мөн тэд хэрхэн өөрийгөө аз жаргалтай болгохоо ч мэддэггүй. Зарим хүмүүс өөрсдийн асуудалдаа бүрэн автсан байдаг бөгөөд эмх замбараагүй байдлаасаа болж хэн гэдгээ ч мэддэггүй. Тиймээс өөрийгөөө жаргалтай, хөгжилтэй байх боломж ол! Багахан агшинд ч өөрийгөө тааламжтай байлгахад анхаарах нь нэн чухал шүү.



9. Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй.
Хэрэв та өөрийгөө харьцуулж байгаа бол, өөрөөсөө муу хүмүүстэй харьцуул. Ажилгүйчүүд үү? Та ажилгүйчүүдийн нөхөн олговор олгодог улсад амьдардаг бол түүндээ таларх, учир нь дэлхий дээрх ихэнх хүмүүс жилд сая хүрэхгүй орлоготой амьдардаг. Өөрийгөө бусадтай харьцуулах нь өөрийгөө голж, боломжийг хязгаарлаж, улмаар өөртөө итгэх итгэлгүй болгоход хүргэдэг. Та хэн нэгэнтэй адилхан байхыг хичээх хэрэггүй, та тэднээс хамаагүй илүү гэдэгт итгэ.



10. Та хохирогч биш.
Та өөрөө өөрийнхөө замд зай тавих хэрэгтэй. Та бодож байгаа шигээ зөвхөн “хохирогч” биш. Хэн ч таньд ямар нэг зүйл хийж өгөхгүй. Та дадлага туршлаганыхаа бүтээгч нь. Хувийн хариуцлагатай байж, хүнд хэцүү цаг үеэс салж чадна гэдэгтээ итгэлтэй бай. Хохирогч сэтгэлгээгээ орхиж, ялагч бол. Ялагдагчаас ялагч шүү!



11. Өөрчлөлтийг хийж чадна.
Би “үүнийг ч бас давж чадна” гэж хэлэх хамгийн дуртай. Бид муу нөхцөл байдалд гацаанд орох үедээ, үүнээс гарах арга алга гэж боддог. Нөхцөл байдлыг өөрчлөх талаар юу ч боддоггүй. Гэвч үхлээс өөр юу ч үргэлж өөрчлөгдөж байдаг. Тиймээс бүх зүйл яг ийм байна гэж боддог зуршлаасаа сал. Харин та аль зүйлсийг өөрчлөх хэрэгтэй вэ гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Бүх зүйл өөрөө ид шидээр бий болохгүй.



12. Боломжгүй зүйл гэж байдаггүй.
Өдөр бүр гайхамшиг тохиолддог. Миний мэдэх бүх хүмүүст тохиолдсон гайхамшгийн талаар бичих хангалттай хугацаа, зай надад байхгүй. Итгэл, зүтгэлээрээ хорт хавраас ангижирсан гээд гайхалтай зүйлс хаа сайгүй байдаг. Надад итгэ: та итгэх хэрэгтэй, итгэлээ алдсан цагт та бүх зүйлийг алдах болно.



13. Энэ юу вэ?
Будда-ийн хэлсэн алдартай нэг үг бол: “Таны зовлонгийн шалтгаан бол та юуг эсэргүүцэж байна вэ гэдэгт оршдог.” Энэ үгний талаах хэдэн минут бодоод үз. Энэ нь бид ямарваа нэгэн зүйлийг эсэргүүцэх нь бидэнд зовлон шаналал тохиолдох шалтгаан болдог гэсэн утгатай. Хэрэв зарим зүйлийг өөрчлөх шаардлагатай бол, арга хэмжээ аваад, дараа нь өөрчлөлт хий. Гэхдээ та өөрчилж чадахгүй бол таньд дахиад 2 сонголт бий: 1. Хүлээн зөвшөөрөөд, түүнийг бүрмөсөн орхи 2. Өөрийгөө өрөвмөөр нэгэн болгож, зовж шанал.


Эцэст нь хэзээ ч бүү бууж өг.
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()