Үндэсний бүтээн байгуулагч “Эко Констракшн” ХХК-ийн хамт олон 25,000,000 төгрөгийг хандивлалаа

2017-07-20, 08:29
3,089

“Эко констракшн” ХХК барилгын салбарт тасралтгүй 15 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа Үндэсний бүтээн байгуулагч, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагаа эрхэмлэн, Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд, иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн маш олон төрлийн ажлуудыг тасралтгүй хийсээр ирсэн билээ. 

Үндэсний бүтээн байгуулагч “Эко Констракшн” ХХК-ийн хамт олон 25,000,000 төгрөгийг хандивлалаа

 

 

Улсын хэмжээнд нийт 14 газарт их хэмжээний ой хээрийн түймэр асаж Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа энэ үед  “Эко констракшн” ХХК-ийн нийт 1000 гаруй ажилтнууд, хамт олон нэгдэж Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн 25,000,000 төгрөгийг түймрийн голомтод галыг унтраахаар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж буй албан хаагчдад хандивлаж, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө. 

Эх орны өнцөг булан бүрт ой хээрийн түймэр гарч,  байгалийн гамшиг тохиолдоод байгаа энэ үед үзэсгэлэнт байгаль, хүн ардын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун тангарагтай эрэлхэг залуусдаа сэтгэлийн дэмжлэг үзүүлэн хандив өргөхийг Монголын нийт Үндэсний компаниуддаа  “Эко констракшн” ХХК-аас уриалж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.