Алдартай болохын тулд гаргаж буй золиос

2013-05-15, 19:53
27,520
Нар төөнөн дэлгэр зун айлчлан ирж байгаа энэ үед ихэнхи эмэгтэйчүүд хоолны дэглэм, жин хасах талаар л бодож байгаа болов уу. Харин 23 настай Тэмми эсрэгээр нь хурдан хугацаанд таргалхыг хүсэж байгаа гэнэ. Тэмми өмнө нь 50 кг жинтэй бариу жийнс өмсөж, найз нөхөдтэйгөө салхилан сагс тоглож цагийг өнгөрүүлдэг байсан байна. Харин тэрээр нэгэн өдөр жин нэмэхийг хүсэж байгаагаа ойлгожээ.
Алдартай болохын тулд гаргаж буй золиос
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Одоо тэрээр гэртээ сууж байгаа бөгөөд өдөрт их хэмжээний тахианы шарсан мах, жигнэмэг, бяслаг гэх мэт зүйлсийг идэж байгаа аж. Энэ санааг нь түүний 28 настай найз залуу болох Йохан Убермен дэмжиж байгаа бөгөөд Тэммиг дуртай гэгч нь хооллодог гэнэ шүү. Тэмми өдөрт 5000 ккал хоол иддэг аж.

1. Тэмми өдөрт маш их хэмжээний тослог кремийг иддэг бөгөөд өдөрт 5000 ккал идэх зорилготой байгаа аж. Тэрээр хагас жил тутамд 19 кг нэмж байгаа гэнэ. Таргалахын өмнөх түүний гэрэл зураг.



2. Харин одоо Тэмми 110 кг жинтэй байгаа бөгөөд зорилгынхоо хагаст нь л явж байгаа гэнэ. Тэрээр нэгэн сайтан дээр зохиогдож буй “Хамгийн сайхан бүдүүн эмэгтэй” тэмцээнд түрүүлэхийг хүсэж байгаа бөгөөд 190 кг хүртэл жингээ нэмэх аж. Одоо тэрээр өөрийн гэсэн шүтэн бишригчидтэй болоод байгаа юм байна.



3. Тэммид эмч нар ийнхүү эрчимтэй жин нэмэх нь эрүүл мэндэд чинь сөрөг нөлөөтэйгөөс гадна амьд явах насыг чинь богиносгох болно хэмээн сануулж байгаа ч Тэмми нэмсэн жин бүртээ баярладаг байна.



4. "Би хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй. Намайг зорилгодоо хүрэхэд хэн ч юу ч саад болохгүй."



5. "Энэ маргаантай асуудал гэдгийг би мэднэ. Гэвч хоол миний хувьд аз жаргал. Би хийж байгаа зүйлээрээ мөнгө олж байгаа бөгөөд цаашдаа ч илүү ихийг олох болно" -хэмээн Тэмми хэлжээ.



6. Йохан найз охиндоо жин нэмэхэд нь туслаж байгаа бөгөөд өдөрт 30 ширхэг жигнэмэг, бин болон вафлиар хооллодог аж. Өдөрт эдгээр хосууд 70 фунт стерлингийг амттан авахад зарцуулдаг байна.



7. “Өглөөд би вафель, бяслаг, гахайн мах, зайдас иддэг бөгөөд дараа нь McDonalds орж бургер авч иддэг. Би өдөржингөө бяслаг идэж чадна. Харин оройн хоолондоо пицца эсвэл Мексик хоол идэх дуртай.



8. Харин орой бүр би уураг, кремтэй коктейл найруулдаг бөгөөд Йохан намайг юүлүүрээр хооллодог. Цатгалан байсан ч би юүлүүрээр юм ууж чаддаг" -гэжээ.

Өсвөр насандаа Тэмми сагс болон гар бөмбөгөөр хичээллэдэг байсан бөгөөд 50 кг жинтэй байсан байна. Ийнхүү 50 кг жинтэй байхдаа тэрээр өөрийгөө ямар ч хамгаалалтгүй мэт санадаг байжээ



9. Би үргэлж өөрийн гадаад төрхнөөсөө ичдэг байсан бөгөөд спортоор хичээллэхээ больсноор жин нэмж эхэлсэн юм. Анхандаа надад энэ маш хэцүү санагдаж байсан. Харин нэг өдөр би өөрийгөө толинд хараад бүдүүн болохоо мэдсэн бөгөөд яагаад ч юм сэтгэл санаа маань маш их тайвширсан юм.



10. Миний нэмсэн жин болгон намайг илүү эмэгтэйлэг болгодог. Тэммигийн жин нь байх ёстой жингээсээ хоёр дахин илүү юм. Тэрээр фэнүүддээ зориулж хэрхэн хоол идэж байгаа талаараа бичлэг үзүүлдэг байна.



11. Намайг камерын өмнө идэж, камерын өмнө жингээ үзээч хэмээн маш их хүмүүс хүсдэг. Үүгээр би өдөрт 1000 фунт стерлинг олж чадах бөгөөд хичээвэл үүнээс илүүг ч олж чаддаг. Найз залуу Йоханы хувьд энэ асуудал дээр төдийлөн санаа зовохгүй байгаа гэнэ.



12. "Би Тэммиг идэх дуртай болохыг шууд л анзаарсан. Тэр надаас их иддэгт нь би маш их гайхаж байсан. Гэхдээ түүний гадаад байдлыг үл хамааран би түүнд хайртай байх болно" -хэмээн Йохан хэлжээ. Харин Тэммигийн эцэг эх нь охиноо яаж мөнгө олж байгааг мэдэхгүй бөгөөд зориудаар жин нэмж байгааг нь ч мэдэхгүй аж.



13. Манай хамаатнууд намайг жин нэмж байгааг анзаарч байгаа ч зориудаар нэмж байгаа гэдгийг мэдэхгүй. Хэрвээ мэдэх юм бол тэд зөвшөөрөхгүй л болов уу.



14. Тэммигийн хоолны дэглэм: вафли, бяслаг, гахайн мах, зайдас, бургер, бүхэл өдрийн турш бяслаг идэх, оройн хоолондоо пицца эсвэл мексик үндэсний хоол иддэг байна. Ингээд унтахаасаа өмнө тэрээр уураг болон кремтэй коктейлийг уудаг аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()