Хятадад өргөн тархсан хүүхэд хулгайлах гэмт хэрэг хэрхэн явагддаг вэ?

Хятад улс ерөнхийдөө аюулгүй орны тоонд багтдаг. Орой үдэш гадуур зугаалсан ч тантай дээрэмчин, зэрлэг балмад хүмүүс таарахгүй.  Харин халаасны хулгайч болон бусад жижиг төрлийн гэмт хэрэгт л та өртөж магадгүй юм. Гэхдээ насанд хүрэгсдийн хувьд Хятад улс аюулгүй ч хүүхдүүдийн хувьд маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хүүхэд хулгайлах гэмт хэрэг Хятадад сүүлийн жилүүдэд газар их авч байгаа бөгөөд бараг л гамшгийн хэмжээнд хүрч байгаа гэхэд болно.

Хятадад өргөн тархсан хүүхэд хулгайлах гэмт хэрэг хэрхэн явагддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Статистикаас харахад Хятадад жилд 20000 хүүхэд алга болдог бөгөөд энэ нь долоо хоногт 400 хүүхэд хулгайлагддаг гэсэн үг юм. Нярай хүүхэд төдийгүй сургуулийн сурагч, өсвөр насны хүүхдүүдийг хүртэл хулгайлдаг байна.

Гэмт хэрэгтнүүд хүүхэдгүй гэр бүлд худалдаалах, биеийг нь үнэлүүлэх, боолын хөдөлмөр хийлгэх зорилготойгоор хулгайлдаг аж. Заримдаа гэмт хэрэгтнүүд хулгайлсан хүүхдээ гэмтээж, гуйлга гуйлгадаг гэнэ. Сүүлийн жилүүдэд дотор эрхтний наймаа хийх зорилготойгоор хүүхэд хулгайлах гэмт хэрэг газар авч байгаа юм.

Эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдээс бараг хоёр дахин их буюу 100 мянган юанийн үнэд хүрдэг байна. Учир нь эрэгтэй хүүхэд хөгширснийхөө дараа гэр бүлээ тэжээх чадвартай гэж үздэгт оршино. Хятадад энэ нь маш чухал зүйлсийн нэг бөгөөд хүн бүр тэтгэвэрт хамрагдах боломжгүй байдагтай холбоотой.

Бөөрний наймаа Хятадад өнгөрсөн зууны 80-аад оны үеэс газар авсан бөгөөд “Нэг гэр гэр бүл нэг хүүхэд” гэсэн журмыг баримтлах болсноор Хятадад эрэгтэй хүүхэд маш ихээр дутагдаж, хөвгүүдийг ангуучлах ажил өрнөж байжээ.

Олон арван жилийн хугацаанд энэхүү хууль бус наймаа маш их бэхэжсэнээр “Нэг гэр бүл нэг хүүхэд” журам үгүй болсон ч хөгжсөөр л байгаа юм. Гэмт хэрэгтнүүдийн хувьд энэ бол хялбар аргаар мөнгө олох арга билээ. Хүүхэд хулгайлах нь тийм ч хэцүү зүйл биш бөгөөд зарах нь ч маш амархан. Хүн ам ихээр төвлөрсөн энэхүү газар хүүхдийн хамгаалалт маш муу аж. Хятадад алга болсон том хүнийг олоход ч хэцүү байдаг.

Гэмт хэрэгтнүүд хүүхэд хулгайлах маш олон аргыг ашигладаг ч ихэнхдээ гудамжинд явж буй хүүхдийг шүүрч, машиндаа хийгээд аваад явдаг гэнэ. Эмээ, өвөөгийнхөө хараа хяналтын дор байдаг хүүхдүүд ч аюултай нөхцөлд байдаг. Хэрэгтэн зүгээр л хүүхдийг өвөө, эмээгийнх нь гараас булааж зугтдаг бөгөөд мэдээж настай хүмүүс тэднийг гүйцэж чадах нь юу л бол.

Дөнгөж төрсөн нярайг төрөх эмнэлгээс хулгайлах үзэгдэл байдаг. Энэ тохиолдолд мэдээж эмнэлгийн ажилчид хамтран ажилладаг юм. Харин сургуулийн сурагч болон өсвөр насны хүүхдүүдийг хүнгүй газар аваачиж, хар тамхи эсвэл төрөл бүрийн нойрсуулах эм бэлдмэлээр унтуулдаг. Заримдаа хүүхдүүдийг гэрээс нь хулгайлах тохиолдол байдаг бөгөөд гэрийнхэн хаалгыг эвдэлж, хүүхэд болон гэрт байгаа үнэт эдлэлүүдийг нь хүртэл хулгайлдаг байна.

Хятадад төдийгүй Тайванд ч хүүхдийн хулгай элбэг байдаг. Хятадын Хэнаньд хүүхдийн хулгай маш их гардаг бөгөөд энэ нь Хятадын төв хэсэгт оршдог байна.

Бид ихэнхдээ гэмт хэрэгтнүүдийг хар масктай, том автомашинтай нэгэн мэтээр төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ хүүхэд хулгайлах түүхийн эхлэлийг 70 настай эмээ тавьсан байна. Тэрээр 100 гаруй хүүхдийг хулгайлсан гэнэ.

Хэнд ч хоргүй эмээ хүүхдүүд дээр очиж, тэдэнд хар тамхитай амттан өгч хуураад хамтрагч нар руугаа хөтлөөд хүргэж өгдөг байжээ. Харин хамтрагч нар нь хүүхдүүдийг машинд суулгаж, нуудаг байсан аж. Нойрмог хүүхэд хөтлөн явж буй настай эмээ хэний ч анхаарлыг татдаггүй байсан бөгөөд эмээ энэ салбарт нэлээд удаан хугацааны турш үр дүнтэй ажилласан байна.

Ингээд эцэг эхчүүд хүүхдээ алга болсныг мэдэхэд гэмт хэрэгтнүүд аль хэдийн хохирогчийнхоо хамтаар алга болсон байдаг. Энэ тохиолдолд хүүхдээ олох боломж хамгийн бага байдаг. Хятадын цагдаагийн байгууллага хүүхэд алга болсноос хойш нэг хоногийн дараа л эрэн хайх ажиллагааг явуулдаг байна.

Гэмт хэрэгтнүүд ерөнхийдөө мафийн зарчмаар ажилладаг бөгөөд цагдаа болон бусад байгууллагуудад авилгал өгч хамтран ажиллаж, эрэл хайгуулыг үр дүнгүй болгодог аж. Ихэнхдээ цагдаагийн байгууллагууд хүүхдийг хэргийн газраас өөр хот руу авч явах, худалдан авагчид өгөх хугацааг авахын тулд хайгуулын ажлыг эрт эхлүүлдэггүй байна.

Хүүхэд хулгайлах гэмт хэрэгтэй боломжит бүхий л арга замаар тэмцэж байгаа ч энэ нь төдийлөн үр дүн өгөхгүй байгаа бололтой. Цэцэрлэгийн хувьд өндөр хашаа, камер хийж байгаа бол барилга, байгууламжийг ухаалаг харуулын системээр тоноглож байгаа гэнэ.

Хүүхэд хулгайлах гэмт хэрэг Хятадад төдийгүй бусад орнуудад ч байгаа бөгөөд тэд энэхүү аймшигт гэмт хэрэгт мэргэшиж ажилладаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()