Толгой өвдөх шалтгаан ердөө л энэ!

2017-02-09, 15:38
91,716

Хүн бүрт түгээмэл тулгардаг зовлон бол яахын аргагүй толгой өвдөх билээ. Толгой өвдөх үед хүний анхаарал төвлөрөл, ажлын бүтээмж муудахаас гадна хүний хэлсэн ярьсныг ойлгохгүй болох нь ч энүүхэнд байдаг. Тэгвэл бид танд ийм зовлонд унахгүйн тулд юу хийх хэрэгтэйг тань хэлж өгье. Заавал эм ууж, биеэ муутгах хэрэг байхгүй шүү дээ.

Толгой өвдөх шалтгаан ердөө л энэ!

1 Фолийн хүчил, витамин В12

Биед нэн тэргүүний шаардлагатай дээрх бодисгүйгээр хүн стресст өртөмтгий болдог ба цухалдаж, анхаарал сарних нь ихэсдэг ажээ. Мөн удаан хугацаанд фолийн хүчил, витамин В12 дутагдаж явбал түүнээс ч ноцтой үр дагаварт хүрч болзошгүй. Тиймээс бууцай, брокли, хулуу, хүрэн манжин болон авокадо хэрэглэх нь зүйтэй. Мөн өндгөнд витамин В12 агуулагддаг ажээ.

Фолийн хүчил, витамин В12

2 Зэс болон төмөр

Дээрх бодисын дутагдал ихэвчлэн эмэгтэйчүүдэд хүчтэй илэрдэг. Ихэвчлэн толгой хатгуулж өвдөх бөгөөд хямарч, сэтгэлийн дарамтанд орох нь их байдаг билээ. Харин бие дэх зэсээ нөхөж авахын тулд бүсгүй та шош, вандуй болон самар идэх нь зүйтэй. Төмөр нь гүнжидийн үр, наран цэцгийн үр болон хүнсний ногоо, элгэнд ихээр агуулагддаг юм.

Зэс болон төмөр

3 Витамин В6

Толгойгоо өвтгөхгүйн тулд амархан шингэдэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн хүнсний ногоо, үр тариа, шош болон элэг идвэл витамин В6-г нөхөж авч болдог билээ.

Витамин В6

4 Витамин D

Витамин D-ийн ачаар хүний биеийн цусны даралт тогтворжиж, толгойн өвчин 20% буурдаг. Тиймээс далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, вандуй болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Мөн цаг агаар сайхан үед гадуур сайн алхаж, зугаалж байгаарай.

Витамин D

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()