Үг дуу цөөтэй болон "яриа" хүүхдүүдийн аль нь илүү ухаалаг байдаг вэ?

Магадгүй та хүүхдээ хэт их ярьдаг, үүнээсээ болоод хичээлдээ ч сайн анхаарахгүй дүн нь тийм ч сайн биш ёр нь бага ярьдаг томоотой хүүхдүүд зүгээр юм гэж ярьж байсан эцэг эхчүүдтэй таарч байсан биз. Харин эсрэгээрээ зарим ээж аав нар хүүхдээ үг дуу цөөнтэй хичээлээ л хийхээс өөр зүйлд сатаарахгүй юм номын цагаан солио болчих вий гэж айх юм ч гэж ярьдаг эцэг эхчүүд байдаг. Тэгвэл их ярьдаг хүүхдүүд болон үг дуу цөөнтэй хүүхдүүдийн аль нь илүү ухаантай байдаг вэ?

Үг дуу цөөтэй болон "яриа" хүүхдүүдийн аль нь илүү ухаалаг байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүүхэд залуучуудын сэтгэл судлаач Лигийн хэлснээр үг дуу цөөнтэй хүүхдүүдийн сурлага сайн байдаг бол их ярьдаг сахилгагүй хүүхдүүдийн сурлага энгийн байдаг боловч тэдэнд өөр өөрсдийн гэсэн давуу чадвар байдаг гэнэ.

"Яриа" хүүхдүүд ихэнхдээ илүү сэргэлэн байдаг бөгөөд Америкийн алдарт харилцааны илтгэгч багш Карнеги хэлэхдээ: “Хүний амжилтын 15 хувь нь мэргэжлийн ур чадвар байдаг бол үлдсэн 75 хувь нь ярианы чадвар байдаг” хэмээжээ.

Хүүхэд 8,9 сартайгаасаа эхлэн хүний хэлж буй үгийг дууриан хэлж үгний авиа гаргаж эхэлдэг. Түүнээс хойш бага багаар ярьж сурдаг билээ. Хүүхдүүдийн хувьд 7 наснаас өмнө ярианы үндсэн суурь тавигддаг бөгөөд энэ нь ярианы чадварын чухал үе юм.

Судалгаанаас харахад бага насны ярианы хөгжил нь хүүхдийн тархины үйл ажиллагааг хөгжүүлэх нэгэн чухал хурдасгуур болдог байна. Энэ үед хүүхдүүд бусдын ярьсан зүйлд өөрийн бодлоо хуваалцаж үзэл бодлоо илэрхийлж сайн ярих нь ирээдүйн ярианы чадвар болон ажил мэргэжилтэй нь шууд хамааралтай байдаг байна.

Эцэг эхчүүд хүүхдээ бага үед нь тэдний юу ярих юу гэж хэлэхэд санаа зовдоггүй гэтэл хүүхдээ хэлд орж ярьж сурсан цагаас нь л ярианы чадварын хөгжүүлэх дээр хүүхэдтэйгээ ажиллах хэрэгтэй байдаг. Үүнээс харахад үг дуу цөөнтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдийнхээ хэл ярианы чадварт бага цаг зарцуулсан байдаг байна.

Тиймээс бага ярьдаг хүүхдүүд өөрийн бодлоо бусадтай хуваалцах бус дотроо тунгаан бодох нь их байдаг. Бусадтай үзэл бодлоо хуваалцахгүйгээр бүхнийг дотроо хуримтлуулах нь ирээдүйд шинийг санаачлах бус бусдын санаа бодлыг дагадаг хүн болдог байна.

Таны хүүхэд их ярьдаг ч бай бага ярьдаг ч бай хүүхдээ зөв чиглүүлэх нь чухал.

Их ярьдаг хүүхэд:

Таны хүүхэд их ярьдаг бол мэдээж бас хурдан ярьдаг байгаа, хурдан ярьдаг хүүхдүүд ихэвчлэн юу хэлэх гэж байгаагаа боддоггүй. Тиймээс хүүхдээ багаас нь ярихаас нь өмнө яг юуны талаар ярихаа хэдэн хором бодож өөрийгөө зөв илэрхийлүүлж сургаарай.

Үг дуу цөөнтэй хүүхэд:

Үг цөөнтэй эсвэл ярих дургүй хүүхдүүдийн бусадтай ярих боломж нь харьцангуй бага байдаг. Тиймээс хүүхдэдээ ярилцах орчин бий болгож өгөх нь зөв юм. Жишээлбэл үеийнхэн хүүхдүүд ихтэй газар очих, бусад хүүхдүүдтэй ярилцахад нь дэмжих зэрэг.

Учир нь нас ойролцоо хүүхдүүдийн ярих зүйл нь нэг байдаг. Хүүхдүүд ихтэй орчинд ямар ч үг дуу цөөнтэй хүүхэд аажимдаа ярьж эхэлдэг байна. 

Эсвэл хөгжилтэй байдлаар хүүхдийг яриулах арга байдаг байна. Учир нь хүүхдүүд заримдаа хэлэх гэсэн зүйлээ яг юу гэж зөв хэлэхээ мэдэхгүйгээс дуугаа хураах явдал цөөнгүй тохиолддог. Энэ үед эцэг эхчүүд хөгжөөнт тоглоом ашиглах байдлаар хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй ингэснээр хүүхдийн бодлоо илэрхийлэх чадварыг дээшлүүлэх боломжтой.

Их ярьдаг хүүхдүүд бусдыг удирдах уриалах чадвартай илүү нээлттэй байдаг бол үг дуу цөөнтэй хүүхдүүд анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг илүү дотогшоогоо хандлагатай байдаг байна. Тэд бол яг адилхан хүүхдүүд учир өөр хооронд нь харьцуулах бус, илүү их цаг гаргах нь таны хүүхдийн өсөлт хөгжилд юу юунаас илүү чухал нөлөөтэй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()