Америкийн тагнуулын ажилтан асан Эдвард Сноудений бидэнд өгсөн 9 зөвлөгөө

Өнөө цагт техник технологи маш хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр бидний амьдрал цахим ертөнцтэй салшгүй холбоотой болсон билээ. Бяцхан хүүхдүүд хүртэл "browser", олон нийтийн сүлжээ зэргийг мэддэг болсон нь нууц биш юм. Үүний хэрээр цахим ертөнцийн халдлага ихсэж, бусдад хувийн мэдээллээ алдах явдал газар авч байна. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Энэ тухай маш хэрэгтэй зөвлөгөөг "Тагнуулын Төв Газар"-ын тагнуулч байсан Эдвард Сноуден (Edward Snowden) өгснийг бид та бүхэндээ нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.

Америкийн тагнуулын ажилтан асан Эдвард Сноудений бидэнд өгсөн 9 зөвлөгөө

1 Цоожлогдсон вэб хуудас

Хүмүүс "Facebook"-т юу нийтэлсэн, "Ebay"-ээс юу худалдаж авсан нь бусдад сонин болохоос биш, бусад зүйлийг нь сонирхдоггүй гэж боддог. Гэхдээ зөвхөн цоожлогдсон холбоостой буюу "https"-ээр эхэлсэн вэб хуудас руу нэвтэх нь зүйтэй. Хакерууд бичиг цаас, ажлын бичиг баримт, гэр бүлийн зураг зэргийг хулгайлж мэдэх юм. Тиймээс байнга хянуур болгоомжтой байх хэрэгтэй ажээ.

Цоожлогдсон вэб хуудас

2 Нууц байдал

Та найз нөхөд гэр бүлийнхэндээ өөрийн болон хүүхдийнхээ зургийг илгээдэг үү? Тэгвэл эдгээр зургууд буруу хүний гарт орж болзошгүй юм. Харин та үүнээс сэргийлэхийн тулд "browser"-таа "extension cipher"-ийг суулгаарай. Ингэснээр таны илгээсэн захиа код болж цаад хүнд очих бөгөөд кодыг тайлахын тулд нууц үг хэрэгтэй болох юм.

Нууц байдал

3 "Messenger"

Хакерууд хамгийн түрүүнд "messenger" рүү халддаг. Тиймээс өөрийгөө хамгаалахын тулд автоматаар кодлогддог "messenger" буюу жишээ нь "Telegram", "WhatsApp", "Facebook Messenger", "Signal Private Messenger" гэх мэт "messenger"-үүдийг ашиглаарай. Хэн нэгэн таны бичсэн зүйлийг үзэх гэж оролдвол тайлж уншихын аргагүй код харагдана. 

"Messenger"

4 Аюултай "cloud"

"Google Drive", "OneDrive", "Dropbox" болон "iCloud" зэрэгт файлуудаа хадгалах нь амар байдаг билээ. Гэхдээ эдгээрийн нууц үгийг мэдсэн тохиолдолд таны файлууд аюулд орох юм. Харин үүнээс сэргийлэхийн тулд кодолдог програм ашиглаарай. Ийм програмууд компьютер дээр хавтас үүсгэх бөгөөд та тэр хавтас руу файлуудаа хиймэгц, автоматаар кодлогдон, "cloud" руу зөөгдөх ажээ. Ийм програмын нэг тод жишээ нь "BoxCryptor" юм.

Аюултай "cloud"

5 Нууц "browser"

Олон нийтийн газар "Wi-FI" ашиглаж байгаа бол та сүлжээгээ кодлох хэрэгтэй. Үүний тулд та "VPN" ашиглах нь зүйтэй. Энэ нь сүлжээний кодыг тайлж, таны байгаа газарт илгээнэ. Та "VPNbook", "FreeVPN" зэргийг ашиглаарай. Мөн "TOR's" нэртэй "browser" ашиглавал хэн ч таныг хаана байгааг, хэн гэдгийг мэдэж чадахгүй ажээ.

Нууц "browser"

6 Эвдэрсэн утас

Гар утсандаа кодолдог програм суулгавал тус програм танд харагдалгүйгээр файлуудыг кодлож, кодыг нь тайлж байдаг. Хэрэв кодолсон утас болохгүй хүний гарт очвол файлууд устдаг ажээ. Бас та гар утсандаа нууц үг суулгаарай. Үүний тулд Андройд утсан дээр "Settings"->"Security", "iPhone" дээр "Settings"->"Password" гэсэн хэсэг рүү ороход болох юм.

Эвдэрсэн утас

7 Хувийн яриа

Бусдад яриагаа сонсгохгүйн тулд "Eagle Security" гэх мэт тусгай аппликэйшнийг ашиглаарай. Ийм аппликэйшнүүд бүх үндсэн станцуудыг ажиглаж, тогтоож байдаг. Аль нэг станц хөдөлгөөнд орвол, эсвэл дохио алдагдвал утасны эзэнд мэдээллэдэг билээ.

Хувийн яриа

8 Сурталчилгаа

Сурталчилгаан дотор вирус байх тохиолдол бий. Үүнээс сэргийлэхийн тулд та вирусын эсрэг програм суулгаарай.

Сурталчилгаа

9 Нууц үг

Нууц үгээ дараалласан тоо, төрсөн өдөр, өөрийн нэрээрээ хийж болохгүй. Энэ нь хамгийн амархан тайлагдах нууц үгнүүд юм. Таахад хэцүү нууц үгтэй байхын тулд том, жижиг үсэг, тоо холих хэрэгтэй. Мөн бүх нууц үгээ ондоо байлгах нь зөв. Тэгэхгүй бол нэг нууц үгийг тань мэдэхэд л таны бусад хаяг руу чөлөөтэй нэвтэрч болох юм.

Нууц үг

Дээрх аргууд танд хэрэг болно гэж найдаж байна. Та найз нөхөдтэйгээ энэ мэдээг хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()