Эрдэмтдийн гаргасан 12 алдаа

2013-06-29, 01:14
23,055
Ташаа ойлголтууд нь дам яриа, өгүүллэг, түүх, домгоос үүсэн хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг баримт, ойлголтууд юм. Энэ бүхнийг ямар нэгэн онол, шинжлэх ухааны талаас батлах нь юу л бол. Гэхдээ зарим тохиолдолд эрдэмтдийн алдаанаас эсвэл иргэдийн буруу ойлголтоос болоод сонирхолтой, хөгжилтэй, шинжлэх ухааны ташаа ойлголтууд бий болж, иргэдийг мунхруулдаг байна. Ингээд эрдэмтдийн гаргасан сонирхолтой 12 алдааг хүргэе.
Эрдэмтдийн гаргасан 12 алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Шаргал болон улбар шар үстэнгүүдэд аюул тулгараад байна
2002 онд ВВС-ийн нэвтрүүлгээр төрөлхийн шаргал үст болон улбар шар үстэнгүүд тун удахгүй энэ дэлхий дээр дахин төрөхгүй байх болно гэсэн мэдээллийг хийсэн байна. Энэ дүгнэлтийг Германы эрдэмтэн гаргасан гэнэ. Учир нь цайвар үстэнгүүдийн ген холдож байгаа гэсэн тайлбарыг хийжээ. Азаар жилийн дараа үүнийг “Нью-Йорк Таймс” сэтгүүлийнхэн худал болохыг баталсан баталгааг хэвлэн хүргэсэн байна.



2. “Үнэнч” нөхдүүд
Германы эрдэмтэн Иоганн Берингер палентологийг ихээхэн сонирхдог учир өдөр бүр ямар нэгэн олдвор олдох болов уу хэмээн найдаж, хотын захруу явдаг байсан байна. Ингээд 1726 онд түүнд аз тохиож, мезозойн галавын эрт үеийн олдворыг олсон бөгөөд энэ олдвор дээр эртний Еврей үсгээр сийлбэр хийсэн байжээ.



Тэрээр энэ олдвордоо ихээхэн сэтгэл хангалуун байсан бөгөөд “Lithographiæ Wirceburgensis” гэсэн бүтээлийг хийсэн байна. Үнэндээ Иоганны нөхдүүд болох Жан Игнас Родерик болон Иоганн Георг фон Экхардт нар зүгээр л нэг чулууг эртний хэв маягт оруулж Иоганны замд тавьсан байжээ. Ингээд найз нөхдийн дунд томоохон маргаан үүсэж, холбоогоо тасалсан байна.


Иоганн Берингер

3. Археораптор
1999 онд “National Geographic” сэтгүүлд Хятадад олдсон археораптор хэмээх нэгэн олдворын талаар мэдээлэл нийтлэгдсэн байна. Тухайн үед үүнийг орчин үеийн шувуу болон юрийн галавын үеийн дундах олдвор хэмээн үзэж байжээ. Гэтэл үнэндээ энэ нь мөөг болон бусад эртний бичил биетүүдийн нэгтгэл болох нь батлагдсан байна.



4. Сокалын наргиа
Алан Дэвид Сокал нь математикч, фикизч, профессор бөгөөд тоглоом, шоглоом ч сайн хийдэг нэгэн байжээ. Ингээд 1996 онд “Social Text” сэтгүүлд тэрээр физикийн онолыг ашиглан орчин үеийн шинжлэх ухааны судлаачдыг шүүмжилсэн байдаг байна. Харин түүний энэ шоглолыг бусад сэтгүүлүүд үл мэдэх учир нэлээд хэд хэдэн хэвлэлд нийтэлжээ. Дараа нь “Lingua Franca” сэтгүүлд Алан энэ бүх зүйл наргиан байсан болохыг хэлсэн байна.



5. Элсэн цөл
1783 онд Лондонгийн нэгэн сэтгүүлд Индонезийн цөлд нэгэн хортой мод ургадаг болохыг илрүүллээ гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Модны хор маш хүчтэй байсан учир түүний эргэн тойронд байсан бүхий л зүйл үхэж, үрэгдсэн хэмээн бичсэн байдаг аж. Энэ цууг тараасан хүн бол Жан Лешено де ла Тур юм.



“Анчар” мод хэдийгээр хортой ч ойртсон хүн бүрийг үгүй хийх хүч чадалгүй гэнэ. Анчарын модыг ашигладаг бөгөөд шүүсийг нь ангийн сумны үзүүрт түрхдэг байж.


Жан Лешено де ла Тур

6. Вильжюифийн бүртгэл
30 жилийн өмнө Европ даяар “хорт хавдар үүсгэгч бодисоор” иргэдийг хордуулж байна гэсэн яриа маш ихээр гарах болж, иргэд сандралын байдалтай байсан байна. Ингэж бодох болсон шалтгаан нь Е гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн бүхэн хүн төрөлхтний бие махбодид хортой гэсэн бүртгэл, бүтээгдэхүүний жагсаалт гарснаар үүсжээ. Зарим бодисууд нь үнэхээр хортой байсан ч нимбэгийг хүртэл энэ жагсаалтанд оруулсан аж.

Энэ жагсаалтыг Вильжюифийн анагаахын Их Сургуулийнхан гаргасан хэмээн үзэж байсан боловч сургуулийнхан үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Гэхдээ л энэ бүхэн Франц, Герман, Их Британийн болон бусад Европын орнуудын хүмүүсийн хүнсний худалдан авалтанд ихээхэн нөлөөлжээ.



7. Фиаскогийн шинжлэх ухаан
Ян Хендрик Шён – Германы физикч бөгөөд нано технологи болон микро элемэнтүүдийг судалдгаараа 21-р зуунд нэлээд алдартай болсон нэгэн билээ. Тэрээр маш олон эрдэм шнжилгээ, шинжлэх ухааны шагналуудыг хүртэж байжээ. 2001 он Яны хувьд амжилт бүтээлээр дүүрэн байсан боловч танил эрдэмтэд нь түүний онол, баримтлалыг дутуу хэмээн үзсэн бөгөөд бүх туршилтынхаа үр дүнгүүдийг Ян өөрөө зохион байгуулсан гэж зарласан байна.



8. Пилтдаун хүн
1912 оны 12 сарын 18-нд Чарльз Доусон Лондонгийн нэгэн цугларалтын үеэр Пилтдаун буюу эртний хүний гавлыг олсон хэмээн зарлажээ. Дараа нь Чарльз үүнийгээ Артур Вудуорд хэлсэн бөгөөд тэрээр үүнтэй холбогдуулан 250 гаруй шинжлэх ухааны нотолгоо бичжээ.



Эрдэмтэд Чарльз болон Артур нарын хийж буй ажлыг хуурамч хэмээн сэжиглэж байсан ч 40 жилийн дараа л энэ бүхнийг хуурамч болохыг баталж чаджээ. Үнэндээ энэ олдвор нь дундад зууны үеийн хүний гавал яс байсан аж.


Чарльз Доусон

9. Фижийн лусын дагина
Америкийн шоумен Финеас Барнум үлгэр, домог зохиохдоо гарамгай нэгэн аж. Эдгээр домгуудын нэг нь “Фижийн лусын дагина” байсан юм. Тэрээр маш олон үзэсгэлэнгийн үеэр лусын дагины чулуужсан ясыг харуулдаг байсан бөгөөд үнэн хэрэгтээ энэ нь сармагчингийн толгой дээр, загасны биеийг холбосон нэгэн наргиа байжээ.



10. Харь гаригийн биетийн задлан шинжилгээ
1990 оны эхэн үед “Fox Network” сувгаар нэгэн аймшигтай богино хэмжээний кино гаргасан бөгөөд гол үйл явдал нь харь гаригийн биетийн задлан шинжилгээний үйл ажиллагаа байсан юм. Харин 15 жилийн дараа киноны найруулагчид энэ бүхэн зүгээр л нэг домог байсан юм хэмээн хэлж байжээ.



11.Кардиффын аварга биетэн
Орчин үеийн түүхэн дэхь хамгийн алдартай домгуудын нэг бөгөөд 1869 оны 10 сарын 16-нд Уильям Ньюэллийн ферм дээр ажиллаж байсан хоёр ажилтан 3 метрийн өндөртэй аварга хүнийг олж илрүүлсэн гэнэ. Жорж Халлагийн үзсэнээр энэ олдвор нь эртний америк иргэний ясны олдвор хэмээн баталжээ.

Харин сэтгүүлчид энэ боломжийг үл алдаж нэлээд сенсаци дэгдээсэн бөгөөд эртний аварга хүний гавлыг дуудлага худалдаанд оруулснаар эртний үл таних биетийн гавлууд нэлээд өндөр үнд хүрч байсан байна. Харин эрдэмтэд үүнд итгэхгүй байсан бөгөөд дараа нь энэ бол зүгээр л чулуун баримал гэдгийг баталсан аж.



12. Шиничийн эд өлгийн баримт
Шиничи Фужимура археологич бөгөөд нэлээдгүй орнуудаар аялаж, их хэмжээний эд өлгийн баримтуудыг олсон хэмээн хэлжээ. Эдгээр баримтуудын дунд Эртний болон Дундад палеолитын үеийн олдворууд бий гэсэн аж. Ингээд олон жилийн туршид тэрээр эрдэмтдийн толгойг эргүүлж байсан ч нэгэн өдөр 600 мянган жилийн өмнөх олдворыг оллоо хэмээн хэлснээр түүний мунхруулалт ил болжээ.

Сэтгүүлчид Шиничиг шороонд ямар нэг зүйл булж байхыг харсан бөгөөд Шиничи хожим нь үүнийгээ олдвор оллоо хэмээн гаргаж ирдэг байсан болохыг илрүүлжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()