Орон орны хачирхалтай хууль дүрмүүд

Энх тайвныг цогцлоож, ард иргэдийнхээ амар амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэх гэж эрх мэдэлтнүүд шинэ хууль дүрмийг санаачилж, баталдаг билээ. Харин зарим улс орнуудын хувьд яах гэж, ямар зорилгоор бодож олсон юм бол гэмээр хачирхалтай хууль, дүрмүүдийг батласан байдаг ажээ. Ингээд хамтдаа улс орнуудын хамгийн сонирхол татам, өвөрмөц хуулиудтай танилцацгаая. Энэхүү мэдээлэл танд инээд баяр хөөр авчрахаас гадна таны мэдлэгийн цар хүрээг бага ч болов тэлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Орон орны хачирхалтай хууль дүрмүүд

1 Австрали улс - Порно кинонд жижиг хөхтэй хүн тоглох

Мэдээж Порно кинонд аль болох том хөхтэй бүсгүйчүүд тоглож байж үзэгчдийг татах хандлагатай байдаг. Тэр ч үүднээсээ Австрали улсад жижиг хөхтэй бүсгүйчүүдийг порно кинонд ямар нэгэн байдлаар тоглохыг хориглосон хуулийн заалт байдаг аж. Түүгээр ч зогсохгүй 18-аас доош насны хүүхдүүд жижиг хөхтэй бүсгүйчүүдийг харах дуртай байдаг гэх судалгаа гарсан тул үүнээс сэргийлэх үүднээс тус хуулийг баталсан гэнэ. Иймд тусгай ажилчид бүсгүйчүүдийн хөхийг хэмжиж, порно кинонд тоглож болох эсэхийг нь шалгадаг байна.

Австрали улс - Порно кинонд жижиг хөхтэй хүн тоглох

2 Арабын Нэгдсэн Эмират улс - Хосууд гараа барилцах, үнсэлцэх

Хөгжил дэвшил, хөрөнгө мөнгөний ноён оргил болсон Арабын Нэгдсэн Эмират улсад хосууд гар гараасаа барилцан алхах, үнсэлцэх зэргийг хуулиндаа хориглож, зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ноогдуулдаг байна. Маш олон жуулчид олон нийтийн газар үнсэлцсэн, тэврэлдсэн зэргээсээ болж цагдаад баригдаж, мөнгөн торгууль төлж, шоронд хоригдож байжээ.

Арабын Нэгдсэн Эмират улс - Хосууд гараа барилцах, үнсэлцэх

3 Франц улс - Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах төхөөрөмж авч явах

Мэдээж согтууруулах ундаа уусан тохиолдолд машин жолоодож явна гэдэг хуулиас гадуур зүйл билээ. Харин Франц улсад жолооч нарыг согтууруулах ундаа уусан эсэхийг шалгадаг төхөөрөмжийг заавал авч явахыг шаарддаг байна. Хэрэв хуулийг зөрчиж, төхөөрөмжийг машиндаа авч яваагүй тохиолдолд 11 еврогийн мөнгөн торгууль ноогдуулдаг аж.

Франц улс - Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах төхөөрөмж авч явах

4 Сан Франциско хот - Тагтаа хооллох

АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод тагтаа хооллохыг хориглодог байна. Энэ нь нян бактери тарааж, хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулах үйлдэл гэж үздэг төдийгүй тагтаа хооллож байгаа хүн харагдвал оршин суугчид шууд цагдаа дуудаж, асуудлыг шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдийг баривчлахыг хүсдэг гэнэ.

Сан Франциско хот - Тагтаа хооллох

5 Япон улс- Хамрын дусаагуур хэрэглэх

Харшил хөдөлж, ханиад хүрснээр хамар битүүрсэн үед бид дусаагуур авч хэрэглэдэг бол Япон улсад энэ нь хууль бус хэрэгт тооцогддог байна. Учир нь хамрын дусаалгад "псевдоэфедрин" гэх бодис агуулагддаг бөгөөд үүнийг донтуулах үйлчилгээтэй гэж үздэг тул Япон улсад тус бодисны орцтой бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглодог ажээ.

Япон улс- Хамрын дусаагуур хэрэглэх

6 Дани улс - Төлбөр төлөх

Дани улсад нэгэн өвөрмөц, сонирхолтой хуулийг баримталдаг байх юм. Энэ нь хоолны мөнгөө төлөх, тооцоогоо хийхтэй холбоотой аж. Хэрвээ та захиалсан хоолондоо цадаагүй, өөрт тань таалагдаагүй бол тооцоогоо хийлгүй явж болох бөгөөд танд хэн ч юу ч хэлэхгүй гэнэ. 

Дани улс - Төлбөр төлөх

7 Франц улс - Бүсгүйчүүд өмд өмсөх

Хайр дурлал, загварын орон гэгддэг Францын нийслэл Парис хотод 1799 онд бүсгүйчүүдийг олон нийтийн газар өмд өмсөж явахыг хориглодог байжээ. Харин 1892 оноос спорт өмд, 1909 оноос унадаг дугуй унаж байхдаа өмд өмсөхийг зөвшөөрсөн бол 2013 оноос бүх эмэгтэйчүүдийг өмд өмсөхийг зөвшөөрч, 214 жил баримталсаар ирсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан гэдэг.

Франц улс - Бүсгүйчүүд өмд өмсөх

8 Тайланд улс - Мөнгөн дээр гишгэх

Аялал жуучлал ихээр хөгжсөн тус улсын баримталдаг сонирхолтой нэгэн хууль нь мөнгөн тэмдэгт дээр гишгэхийг хориглодог явдал юм. Учир нь эрт үеэсээ л ёс заншлаа дээдэлж, ахмад настанаа хүндэтгэж ирсэн Тайланд улсын иргэд мөнгөн дэвсгэртээ ч мөн хайрлаж, дээдэлдэг байна. Хэрэв та энэхүү улсад аялж яваад санамсаргүй газар унасан мөнгөн дэвсгэрт дээгүүр алхах юм бол эхний удаад сануулаад өнгөрөх ч, хоёр дахь удаад улсаас хөөж явуулах хүртэл арга хэмжээг авдаг ажээ.

Тайланд улс - Мөнгөн дээр гишгэх

9 Швейцарь улс - Суултуур ашиглах

Швейцарь улсад эрэгтэй хүмүүсийг 22 цагаас хойш нийтийн ариун цэврийн өрөөнд зогсоогоороо бие засахыг хориглодог гэвэл та итгэх үү? Энэ нь бүсгүйчүүдийг үл хүндэтгэж байгаа хэрэг гэж үздэг бөгөөд хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаа хэрэгтэнг харсан тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөдөг байна.

Швейцарь улс - Суултуур ашиглах

10 Итали улс - Машинтай явж байхдаа үнсэлцэх

Замын хөдөлгөөний дүрэм чангатай байснаар гарах аваар ослын тоо хэмжээ буурдаг гэдэг. Харин Итали улсын Еболи гэх хотод машинд үнсэлцэхийг хуулиараа хориглодог байна. Хэрэв дүрмийг зөрчиж, жолоо барьж байхдаа хэн нэгэнтэй үнсэлцэх, юм уу эсвэл тэврэлдвэл 415 еврогоор торгож, цаашлаад машин жолоодох эрхийг нь хасах шийтгэлийг ноогдуулдаг гэнэ. 

Итали улс - Машинтай явж байхдаа үнсэлцэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()