Тэрбумтнууд ямар машин унадаг вэ?

Та урьд өмнө нь тэрбумтнууд ямар машин хөлөглөж явдаг бол хэмээн бодож байв уу? Өөрсдийн ур ухаан, авьяас чадвар болоод нөр их хөдөлмөрийн үр дүнд өдгөө тэрбумтан болж чадсан хүмүүсийн төмөр хүлгийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Тэрбумтнууд ямар машин унадаг вэ?

10 Трэвис Каланик (Travis Kalanick )

"Uber" такси компанийг үүсгэн байгуулагч тэрээр өөрийн гэсэн хувийн машингүй аж. Хэрэг гарсан үед таксигаа дуудаж, үйлчлүүлдэг гэнэ шүү. Угтаа бол түүний нийт хөрөнгө 6 тэрбум доллар юм.

Трэвис Каланик (Travis Kalanick )

9 Жефф Безос (Jeff Bezos)

Энгийн нэгэн гэр бүлээс гаралтай, алдарт "Amazon" компанийн үүсгэн байгуулагч тэрбээр өдгөө нэгэн зэрэг 3 компани удирдан ажиллуулдаг юм. Тэрээр хэдийгээр   59 тэрбум долларын хөрөнгөтэй боловч ердөө 4,000 долларын үнэтэй,  1996 оны "Honda Accord" машиныг өдөр тутамдаа унадаг байна. Гэхдээ түүнд олон мянган долларын үнэтэй машин байгаа гэдэгт итгэлтэй байна шүү.

Жефф  Безос (Jeff Bezos)

8 Дастин Московиц (Dustin Moskovitz )

32 настай интернэт зохион бүтээгч залуу, Марк Цукерберг тэргүүтэй залуустай хамтран "Фэйсбүүк"-ийг байгуулсан юм. Харин тэрээр 2008 онд "Фэйсбүүк"-ээс гарсан бөгөөд тус компанийн 2.34 хувийг эзэмшдэг билээ. Дастин өдгөө 10 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй боловч 25,000 долларын үнэ бүхий "Volkswagen R32"-г унадаг аж

Дастин Московиц (Dustin Moskovitz )

7 Стив Баллмер (Steve Ballmer )

Америкийн нэрт бизнесмэн, "Microsoft" компанийг үүсгэн байгуулагчдын нэг тэрээр 25 тэрбум долларын хөрөнгөтэй төдийгүй "NBA"-гийн "LA Clippers" багийг эзэмшдэг юм. Харин түүнийг хөлөглөх машин нь "Ford Fusion Hybrid" аж. Мэдээж түүний гараашт үүнээс илүү олон машинууд өрөөтэй байгаа гэдэгт итгэлтэй байна.

Стив Баллмер (Steve Ballmer )

6 Шон Паркер ( Sean Parker )

Өсвөр насны хүү байхаасаа л технологийн ертөнцөд хөл тавьсан Шон Паркер нь "Фэйсбүүк"-ийн хамгийн анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэрээр " Audi S5" унадаг бөгөөд энэ нь 100,000 долларын үнэтэй байдаг аж. Хурд хүч, өнгө үзэмж төгс хосолсон энэхүү сайхан төмөр хүлэг нь, хүн бүрийн хүслэн болсон унаа билээ.

Шон Паркер ( Sean Parker )

5 Ларри Пейж (Larry Page)

"Google" компанийг үүсгэн байгуулагч тэрээр, байгальд ээлтэй зүйлсийг илүүд үздэг бөгөөд тиймдээ ч электрон дугуй, "Тoyota Prius" машиныг унадаг байна. Харин түүний хамгаас хайртай унаа нь "Tesla Roadster" төдийгүй энэ нь цахилгаан мотортой спорт машин аж. Үнийн хувьд 109,000 доллар ба 3.9 секундэд 60 км-ийн хурдыг авдаг юм. 

Ларри Пейж (Larry Page)

4 Эван Спигель (Evan Spiegel )

"Snapchat"-ыг үүсгэн байгуулж, технологийн ертөнцөд дэвшил хийн орж ирсэн Эван Спигель хэдхэн жилийн дотор хэдэн тэрбумыг цуглуулж чадсан юм. Тэрээр ердөө 26 настай боловч хүн бүхэнд алдаршиж, хамгийн үзэсгэлэнтэй гэгддэг загвар өмсөгч Миранда Керр (Miranda Kerr)-тэй сүй тавьсан билээ. Харин түүний хайрт төмөр хүлэг бол хурд хүчний гайхамшиг "Ferrari" бөгөөд 200,000-400,000 долларын хооронд хэлбэлздэг унаа аж. 

Эван Спигель (Evan Spiegel )

3 Билл Гэйтс (Bill Gates)

Дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гэйтс "Microsoft” компанийг үүсгэн байгуулж, үүнээсээ асар их ашиг орлого олсон нэгэн юм. Тэрээр Германы хурд хүч сайтай машинуудаар гоёх дуртай гэнэ. Тиймдээ ч " Porsche 959" гэх хүлэгтэй илүүтэй хайртай бөгөөд өдөр тутамдаа унаж, ашигладаг байна. Тус машин нь нэлээн эртний эд бөгөөд 225,000 долларын үнэтэй ажээ.

Билл Гэйтс (Bill Gates)

2 Ларри Эллисон (Larry Ellison)

Тэрээр АНУ дахь томоохон үйл ажиллагаануудыг хөрөнгө оруулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд ашиг орлогыг ихээр олох болсон. ”Oracle” корпарацийг үүсгэн байгуулж, олон арван тэрбумаар тоологдох хөрөнгөтэй болсон Ларри Элисон гарааштаа олон ганган төмөр хүлэгтэй бөгөөд сүүлийн үед  "Lexus LFA" гэх 375,000 долларын үнэ бүхий тэргээр гангараад байгаа аж. 

Ларри Эллисон (Larry Ellison)

1 Марк Цукерберг (Mark Zuckerberg)

"Фэйсбүүк"-ийг үүсгэн байгуулагч, Марк нь өдгөө технологийн салбарт дээгүүр байр суурийг эзэлдэг билээ. Түүний нийт хөрөнгө нь 46,5 тэрбум боловч 32 настай тэрбумтан үнэтэй, гоё ганган машин авахыг тэгтлээ хүсдэггүй байсан юм. Тэрээр 30,000 доллароор “Acura TSX ” гэх машинтай байсан бөгөөд саяхан хямгач зангаа хаяж 1.3 сая доллараар "Pagani Huayra" гэх гайхалтай төмөр хүлгийг авсан байна.

Марк Цукерберг (Mark Zuckerberg)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()