30 нас хүрэхээсээ өмнө заавал мэдэх ёстой зүйлс!

Америкийн зохиолч, бизнесмэн Марк Мэнсон 30 нас хүрснийхээ дараахан өөрийг нь олон нийтийн сүлжээгээр дагадаг 37 ба түүнээс дээш насны хүмүүст хандаж амьдралынхаа туршлагыг хуваалцан зөвлөгөө өгөх үүднээс нэгэн захидал илгээжээ. Түүний илгээсэн энэхүү захидалд 600 гаруй хүн хариу ирүүлсэн байна. Тэрбээр захидлуудыг уншиж дуусгаад хэрэгтэй санаагаа олоход гурван өдрийг зарцуулсан бөгөөд дараах зүйлсийг хүн 30 нас хүрэхээсээ өмнө мэддэг байх ёстой хэмээн үзжээ. 

30 нас хүрэхээсээ өмнө заавал мэдэх ёстой зүйлс!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Та олон удаа бүтэлгүйтнэ

Хүн амьдралдаа олон бүтэлгүйтэж байж л амжилтанд хүрдэг гэдгийг санаж явах хэрэгтэй. Учир нь бүтэлгүйтэл бол хамгийн сайн багш юм. 

Та олон удаа бүтэлгүйтнэ

2 Мөнгө олох тийм ч амар биш

Та гэнэтхэн л сугалаанд их мөнгө хожих юм уу хэн нэгнээс их хэмжээний мөнгө өвлөж авахгүй л бол шууд ажил хийгээд их мөнгөтэй болно гэж байхгүй. Ямартай ч та боломжийн цалинтай болох хүртлээ олон жил хөдөлмөрлөх хэрэг гарна. 

Мөнгө олох тийм ч амар биш

3 Найзууд бие биенийгээ мартдаг

Хүн хэчнээн сайн найзуудтай байлаа гээд насан туршдаа тэдэнтэйгээ холбоотой байна гэж байхгүй. Зарим хүмүүс нэг нэгнээ сайнаар дурсаж байдаг ч нас ахих тусам найзын холбоо замхарна. 

Найзууд бие биенийгээ мартдаг

4 Зүтгэл бүр амжилтад хүргэхгүй

Хүний зүтгэлийг хүн бүр сайнаар үнэлээд байхгүй. Заримдаа зүтгэж байж бүтээсэн зүйлийг тань өөр хүн булаагаад авахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс өөрийн хөдөлмөрийн бүрэн үнэлүүлэхийн тулд сайтар төлөвлөдөг байх хэрэгтэй. 

Зүтгэл бүр амжилтад хүргэхгүй

5 Бүх зүйлээ дуусгасныхаа дараа уу

Залуу байхад архийг хэзээ ч уусан яахав гэж боддог. Харин энэ зангаас болоод олон хүмүүс амьдралаа балласныг санах хэрэгтэй. Тэд өөрсдийн хийж буй зүйлийг умартан уусаар сүүлдээ хаана юу хийх ёстойгоо ч санахаа больдог. Тиймээс хийх ёстой бүхнээ хийснийхээ дараа л ууж байгаарай. 

Бүх зүйлээ дуусгасныхаа дараа уу

6 Чөлөөт цаг гарна гэж байхгүй

Хаа нэг тийшээ зугаалах эсвэл дуртай киногоо үзэхийг хүсвэл заавал урьдаас төлөвлөх хэрэгтэй. Учир нь насанд хүрсэн хүний амьдралд чөлөөт цаг шиг ховор зүйл байдаггүй юм. 

Чөлөөт цаг гарна гэж байхгүй

7 Дасгал хийх илүү хэцүү болно

Залуу байхад юуг ч тоолгүй дуртай зүйлээ идээд жингээ барьж болдог. Харин нас ахих тусам хоолны дэглэм барьж чадахгүй бол хэчнээн их дасгал хийгээд ч жин хасах боломжгүй болдог. 

Дасгал хийх илүү хэцүү болно

8 Хүмүүстэй харилцах хэцүү

Хүнтэй анх танилцаад найз эсвэл хосууд болно гэдэг үнэндээ амархан. Харин тэдэнтэй харилцаагаа үргэлжлүүлнэ гэдэг үнэхээр нүсэр хөдөлмөр болдог. Та өөрийнхөө бүхий л хөлс хүч, цаг заваа зарцуулж байж хүрээллийн хүмүүстэйгээ харилцаагаа хадгалж үлдэх болно. 

Хүмүүстэй харилцах хэцүү

9 Нас ахих тусам цаг хугацаа хурдан өнгөрнө

Найзтайгаа уулзаад хэдхэн сарын өмнө сонссон мэдээгээ түүнд хэлтэл найз тань тэр чинь хэдэн жилийн өмнө болсон зүйл гэж сануулах мөч 30-аас дээш насныханд түгээмэл тохиолддог. Хүн гэдэг хөгшрөх тусам цаг хугацаагаар илүү хурдан аялдаг аж. 

Нас ахих тусам цаг хугацаа хурдан өнгөрнө

10 Та хүмүүсийн урмыг хугална

Хүн бүр алдаа гаргадаг. Тиймээс хэзээ нэгэн цагт хэн нэгний урмыг заавал хугална гэдэгтэй та эвлэрэх хэрэгтэй. Та тэдгээр алдаанаас суралцаж байж л цаашдын ирээдүйгээ бүтээх болно. 

Та хүмүүсийн урмыг хугална

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()