2019 он яагаад "Эсэргүүцлийн жил" болон түүхэнд үлдэх вэ?

2019-11-25, 11:52
2,922

Эсэргүүцлийн жагсаал, бослого үймээн нь зорилтот бүлгэм эсвэл ард иргэдийн засгийн газарт дургүйцлээ илэрхийлэх, хүсэл шаардлагаа тулгах нэгэн арга билээ. Ялангуяа улиран одож буй 2019 он бол уур амьсгалын төлөөх тэмцэл, Хонконгийн бослого гэх мэт олныг хамарсан томоохон жагсаал, хөдөлгөөнүүд дэлхий нийтийн анхаарлыг татсан жил боллоо. Тэр дундаа, дэлхийн уур амьсгалын төлөөх тэмцэл нь 6 сая гаруй хүн оролцсон түүхэн дэх хамгийн том жагсаал болсон юм. Ингээд 2019 онд болж өрнөсөн, мөн яг одоо өрнөж буй томоохон бослого, үймээнүүдийг танилцуулж байна. 

2019 он яагаад "Эсэргүүцлийн жил" болон түүхэнд үлдэх вэ?

1 6-р сард эхэлсэн Хонконгийн бослого

Ялтан шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцсэн иргэд Хонконгийн гудамжаар тайван жагсаал хийж эхэлсэн билээ. Гэмт этгээдийг Хятад руу шилжүүлэн, хэргийг шүүдэг болох шинэ хуулийн төслийг эсэргүүцсэн 2 сая гаруй хүний жагсаал нь сүүлдээ ардчиллын төлөөх тэмцэл болон хувирчээ. Жагсагчид цагдаа нар руу бензин, бөмбөг, чулуу, хүчил шидэж,  нулимс асгаруулагч хий цацжээ. 10-р сарын эхээр цагдаа нэг иргэний цээжинд буудсанаар эсэргүүцэл хурцадмал байдалтай болов. Эсэргүүцэгчид “Хууль бус” гэсэн нүүрний маск өмсөж, улс төрийн эрх мэдэлтнүүтийг зүхэн, эсэргүүцлийн дууллаа дуулсаар байна.

6-р сард эхэлсэн Хонконгийн бослого

2 Индонезийн иргэд эрүүгийн хуулийн шинэ төслийг эсэргүүцэж байна

Эрүүгийн хуулийн шинэ төслийг танилцуулсны дараа Жакарта хотын олон мянган иргэд эсэргүүцлийн жагсаалд оролцож, тус улсын ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа 2 дахь удаагийн жагсаал үзэж байгаа нь энэ. Энэхүү шинэ хуулийн төсөлд гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг хориглож, гэрлэлтээ батлуулалгүй хамт амьдарсан иргэдийг 6 сар хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Жагсаалд оролцогчдын ихэнх нь оюутнууд байж, цагдаа нар нулимс асгаруулагч хий, усны их буугаар буудаж эхэлсэн байна. Хэсэг хугацаанд үргэлжилсэн жагсаалын дараа Индонезийн парламент уг хуулийн төслийг батлах санал хураалтаа түр хойшлуулжээ. Энэхүү жагсаал нь 1998 онд ерөнхийлөгч Сухартог огцруулсан жагсаалаас ч том үйл явдал болсон юм.

Индонезийн иргэд эрүүгийн хуулийн шинэ төслийг эсэргүүцэж байна

3 Нидерландын мянга мянган тариачид трактортойгоо улчын гол замыг хаагаад байна

Тариачдын  3 дахь удаагийн бослогоос болж Нидерландын Гааг хотын цагдаа нар 10-р сарын 15-нд парламентын төв талбайн замыг хаажээ. 10-р сарын 1-нд анх удаа Гааг хотын авто замыг тариачид өөрсдийн трактороороо түгжрэлд оруулж байв. Энэхүү жагсаал нь Нидерландын парламент хөдөө аж ахуйн салбар хорт хий ихээр ялгаруулж буй учир зарим нь үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж үзсэнээс эхэлжээ. Үүний хариуд тариачид нисэх хүчнийхэн ч бас агаарын бохирдол, хорт хий ялгаруулалтад нөлөөлж байгаа учир тэдэнд ч адил хариу арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа юм.

Нидерландын мянга мянган тариачид трактортойгоо улчын гол замыг хаагаад байна

4 Франц дахь Шар Хантаазтангуудын жагсаал

Нидерландын фермерүүдээс гадна Францын фермерүүд улс орныхоо хөдөө аж ахуйн бодлогод сэтгэл дундуур байгаа юм.  10-р сарын 8-ны өдөр Францын төв зам дээр 10000  гаруй тариаланч оролцсон томоохон жагсаал болжээ. Тэд Францын засгийн газрын эсрэг жагсаж буй эсэргүүцэгчийн зөвхөн нэг  хэсэг нь бөгөөд 48 долоо хоногийн турш үргэлжилсэн “Шар Хантааз”-уудын бослого одоогоор зогсох шинжгүй байна. 9-р сарын Дэлхийн уур амьсгалын төлөөх тэмцлээр шар хантаазтнууд жагсаж 7500 гаруй цагдаагийн алба хаагчид тэднийг хянаж байсан юм. Тэдний  хөдөлгөөн жилийн турш үргэлжилж байгаа ба 11-р сарын 17-нд тус бослогын жилийн ой тохиох аж. Мөн Парис хотын гал сөнөөгчид ажлын нөхцөлийг сайжруулж, илүү сайн цалин олгохоос гадна мэргэжлийг нь хүндэтгэж байхыг хүсч жагсжээ. Францын офицеруудын дунд амиа хорлолт ихэсч байгаатай холбогдуулан цагдаагийн албаныхан ч эсэргүүцэл үзүүлж, жагсаад байна. 2018 онд амиа 35 цагдаагийн албан хаагч амиа хорлосон бол 2019 онд энэ тоо 49 болж өсжээ.

Франц дахь Шар Хантаазтангуудын жагсаал

5 Перу дахь улс төрийн үймээн, зэсийн уурхайн асуудал

Перугийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт зэсийн уурхай дахь жагсаалыг хүч ашиглан тараах оролдлого хийсэн байна. Анд орчмын оршин суугчид уурхай руу явах замыг бүтэн сарын турш хааж байсан юм. Үүнтэй зэрэгцээд, Перуд улс төрийн томоохон үймээн ч газар авсаар байна. Тус улсын Ерөнхийлөгч Мартин Вискарра авилгатай тэмцэх бодлогоо хэрэгжүүлснээс сарын дараа, сөрөг хүчнийхэн шинэ бодлогыг эсэргүүцсэн гэсэн шалтгаанаар конгрессыг тараасан юм. Үүний хариуд хууль тогтоогчид Вискарраг огцруулж, дэд ерөнхийлөгч Мерседес Араозыг ерөнхийлөгчөөр томилохыг шаардав. Вискаррагийн үйлдэл маш том үймээн өдөөсөн ч тэрээр ерөнхийлөгч хэвээр байгаа юм.

Перу дахь улс төрийн үймээн, зэсийн уурхайн асуудал

6 Гаитигийн жагсагчид Ерөнхийлөгч Жовенел Моизыг огцрохыг шаарджээ

9-р сарын 25-нд Гаитид томоохон хэмжээний жагсаал болж, жагсагчид ерөнхийлөгч Жовенел Моизыг огцрохыг шаарджээ. Үүний зэрэгцээ тус улсад хоол хүнс, газрын тос, цахилгаан эрчим хүчний хомсдол үүсээд байгааг иргэд хатуу сануулав. Одоогийн бослого нь 2018 оны 7-р сараас эхлэлтэй бөгөөд Венесуэл улсын газрын тосны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор ерөнхийлөгч Моиз авилгын хэрэгт холбогдоод байгаа юм. Уг жагсаалаар 30 хүн амиа алдсаны 15 нь цагдаагийн алба хаагчид байсан гэж Таймс сонин мэдээлжээ.

Гаитигийн жагсагчид Ерөнхийлөгч  Жовенел Моизыг огцрохыг шаарджээ

7 Ливаны хэдэн зуун мянган иргэд засгийн газрын авилгыг эсэргүүцэн жагсжээ

Бассем Мроу 9-р сарын 29-нд "Ливан даяар эдийн засгийн нөхцөл байдал доройтсонтой холбогдуулан эсэргүүцлийн жагсаал болсон” хэмээн "Associated Press" агентлагт мэдээлжээ. Жагсагчид улс төрийн удирдагчдыг эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан гэж үзсэн юм. Аравдугаар сард Засгийн газар WhatsApp-ийн мессежүүдэд татвар ногдуулах санал гаргаснаар эсэргүүцэл эхэлжээ. Цагдаа нар иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий цацаж эхэлснээр эсэргүүцэл улам ширүүссэн юм.

Ливаны хэдэн зуун мянган иргэд засгийн газрын авилгыг эсэргүүцэн жагсжээ

8 Сирийн ард иргэд АНУ-ын цэргийн хүчнийг улс орноосоо гаргахыг эсэргүүцжээ

Сирийн иргэд АНУ-ын цэргийн хүчинг улс орноос нь гарахыг эсэргүүцэж, энэ үйлдэл нь Туркийн хүчний эсрэг зогсоход  тэднийг сулруулж байна гэж үзсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Сири улсаас цэргүүдээ гаргах гэнэтийн шийдвэр гаргаснаар эсэргүүцэл эхэлжээ. Энэхүү шийдвэрийн дараа Туркийн цэргүүд Исламын улс бүлэглэлийг дарахаар АНУ-тай хамтарч байсан Сири дэх Курдууд руу дайрсан юм. News Week сэтгүүлд энэхүү шийдвэрийг шүүмжлэн “Сирийн армийг хөсөр хаясан АНУ-ын цэргүүдээ! Курдын хүүхдүүд Турк цэргүүдэд алагдсан. Бид тэдний төлөө юу ч хийгээгүй гэж өөрсдийнхөө үр хүүхдэд хэлээрэй” хэмээсэн байна. 

Сирийн ард иргэд АНУ-ын цэргийн хүчнийг улс орноосоо гаргахыг эсэргүүцжээ

9 Иракт Ерөнхий сайд Адель Абдул Махдигийн засгийн газрын эсрэг жагсаал газар авав

Иракийн Ерөнхий сайд Адель Абдул Махдитэй холбоотой эсэргүүцлийн жагсаалыг баасан гаригт буюу ерөнхий сайд үүрэгт ажлаа авсны нэг жилийн ойн өдөр хийхээр төлөвлөж байна гэж ВВС мэдээлж байв. Эсэргүүцэл 10-р сарын 1-нд эхэлж, 2 хүн амиа алджээ. Жагсагчид засгийн газар ажилгүйдлийн эсрэг дорвитой ажиллаж чадахгүй байна гэж үзээд, ерөнхий сайдыг терроризмын эсрэг ажилладаг нэрт алба хаагч  дэслэгч, генерал Абдул-Вахаб ал-Саадий-г огцруулсан гэж буруутгаж байгаа юм. Цагдаа нар эхлээд Багдад дахь олон тооны эсэргүүцэгчид рүү нулимс асгаруулагч хий цацаж, дараа нь зэвсэглэлээр бууджээ. Тэд хоёр хүний аминд хүрснээс гадна улсын хэмжээнд 286 хүн гэмтсэний 40 нь аюулгүй байдлын албаныхан байсан аж.

Иракт Ерөнхий сайд Адель Абдул Махдигийн засгийн газрын эсрэг жагсаал газар авав

10 Чилийн иргэд тэгш бус байдал, цалингийн хэмжээ, шатахууны үнийг эсэргүүцэн босов

10-р сарын эхээр Чилийн засгийн газар метроны тасалбарын үнийг нэмсэн явдал нь эхэндээ ахлах сургуулийн сурагчид онлайнаар давлагаа өрнүүлж, улмаар сая хол давсан хүмүүс төр засгийн эсрэг нэгдэхэд хүргэсэн юм. Хэдийгээр тус улсын эдийн засаг бусад Өмнөд Америкийн орнуудаас хавь илүү боловч тэрбумтан ерөнхийлөгч нь дундаж давхаргын иргэдээ орхигдуулж байна гэж эсэргүүцэгчид үзжээ.

Жагсаал яваандаа хүчирхийллийн шинжтэй болж эхэлсэн бөгөөд иргэд метроны буудлуудыг сүйтгэж, галт тэрэгний цонхнуудыг хагалах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Чилийн иргэд тэгш бус байдал, цалингийн хэмжээ, шатахууны үнийг эсэргүүцэн босов

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()