1
Шинж тэмдэг
Юун түрүүнд тус өвчний үеэр танд ойр ойрхон маш бага шээх, давсаг орчмоор хатгуулах, шээхэд зовиурлах, шээс маш ихээр хүрч, тэвчээр алдах, шээсний өнгө, үнэр өөрчлөгдөж булингартай таагүй үнэртэй болох, бага зэрэг цус шүүрэх, хүндэрсэн тохиолдолд идээтэй зүйл гарах, сэтгэл тавгүйрхэх, дотор муухай оргих, ууц нураагаар хөшиж өвдөх шинж тэмдгүүд илэрч болно.
2
Дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол та яаралтай эмчилгээ хийж, мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм. Хэдийгээр чухал биш санагдах ч энэхүү өвчлөл нь өөрт асар их зовиуртай, хүндэрсэн тохиолдолд маш аюултай болохыг санаарай.
3
Энэхүү өвчлөл үүсэх шалтгаан
Нянгийн эсрэг эмийн эмчилгээг дутуу хийх, шээсээ удаан барих, давсгаа чинvvлэх, доороосоо даарах, бэлгийн ажлын өмнө, хойно угаалга хийхгvй бохир явах, архи, спиртийн төрлийн ундаа, лимонтой цай зэрэг нь цистит євчнийг сэдрээдэг байна.
4
Өвчний үеэр хориглох зүйлс
Мөн танд дээрх шинж тэмдгүүд ойрхон, ойрхон илэрч, санааг тань чилээдэг бол өдөр тутамдаа хооллох, ариун цэвэр гээд бүхий л зүйлсийг анхаарах нь чухал юм. Шарсан хуурсан хүнс, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргээс зайлсхийгээрэй. Учир нь тэдгээр зүйлс шээсийг хүчиллэг болгож, өвчнийг улам даамжруулах муу талтай.
5
Тэрчлэн архи согтууруулах ундаа, кофе зэргийг хэсэг хугацаанд хориглож, цаашид ч гэсэн хэрэглээндээ хяналт тавих нь чухал. Харин тэдгээрийн оронд шинэ жимс ногоо, тарвас, өргөст хэмх, улаан лооль зэргийг түлхүү хэрэглэх нь тустай.
6
Мөн аль болох их ус уух хэрэгтэй. Магадгүй та ус уувал шээс ихээр хүрч, зовиур бүр ихээр нэмэгдэнэ хэмээн бодож байгаа бол энэ харин ч эсрэгээрээ юм. Ус сайн ууснаар шээсний замаар дамжуулан бактерийг хөөх, өвчний зовиурыг багасгах болно. Мөн цэвэр жимсний шүүсийг ч мөн ууж болох юм. Гэвч хэт чихэрлэг зүйлээс татгалзаж, хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
7
Өвчний үед бэлгийн харилцаанд орох, тампон хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Энэ нь үрэвслийг гүн болгох, хүндрүүлэх аюултай. Мөн циститээр өвчилсөн үед доороосоо маш дулаан байх хэрэгтэй. Өвчнийг намдаахын тулд хар цайны халуун ууранд суух, давсган дээрээ бүлээн жин тавьбал үр дүнтэй. Гэвч идээлж хүндэрсэн үед халуун ууранд суух нь бүр ч аюултай байдаг. Идээг нь лавшруулж, хүндрүүлэх аюултай. Мөн халуун, хөөстай ванн, саун зэргээс хэсэгтээ татгалзсан нь дээр шүү. Бэлэг эрхтэн орчмыг савандаж, үрж угаах хэрэггүй юм.
8
Хэрхэн эмчлэх вэ?
Өвчнийг анагаахын тулд эмчийн зөвлөгөө авах, тууштай эмчилгээг хийлгэх, левомицитин, фуродонин, пенициллины төрлийн эмийг гурван хоногоор сэлгэж тасралтгvй уух хэрэгтэй. Мөн бөөрний цай, тэхийн шээг гэх мэт ургамлын хандыг 1,5-2 литр усанд хандалж, ойрхон ойрхон уугаарай. Эдгээр нь шээсний замыг угааж, цэвэрлэх үйлчилгээтэй.
9
Мөн аяга бүлээн сүүнд хусны давирхайгаас 5-10 дусааж сайн хутгаад өдөрт 3 удаа, хоолны өмнө уугаарай. Мөн өргөст хэмхний үрийг нунтаглаж, 2 цайны халбагыг стакан буцалсан усанд хийж зөөлөн гал дээр 15 минут чанаад гал дээр 30 минут идээшүүлнэ. Шүүсэн хандаа өдөрт 3 удаа хоолноос 30 минутын өмнө стаканы 1/3-ээр уух хэрэгтэй.
10
Доороосоо даарснаас давсаг өвдөх, цистит хөдлөхөд нэг хоолны халбага шарилж дээр 1 стакан ус хийж 15 минут буцалгана. 30 минут идээшүүлээд 100 гр хөх тарианы гурил хийнэ. Ингэхэд нялцгай зуурмаг болдог бөгөөд үүнийгээ 1-2 өдөр давсаган талдаа жин тавиарай.
11
Гурван хумс сармисыг жижиглэж дээр нь 300 гр цагаан дарс хийгээд 15 минут зөөлөн гал дээр буцалгана. Унтахын өмнө үүнээс эг хоолны халбагаар ууна. Ингэснээр өвдөлт багасч, шээс хүрэх зай холдох болно.
12
Мөн аньс жимсний шүүсийг уух нь үрэвслийг намдааж, өвдөлтийг багасгадаг. Тиймээс эмийн эмчилгээтэй хавсарч ууж хэрэглэх нь тохиромжтой.