Бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд хийдэг аймшигтай зүйлс

Эмэгтэйчүүд гэж учир нь үл олдох хачирхалтай хүмүүс билээ. Учир нь тэд гоо сайхны төлөө юуг ч хийхэд бэлэн байдаг. Дэлхийн түүхийг сөхвөл, Эртний Египетийн хатан Клеопатра (Cleopatra) сүүтэй ваннд орж, Унгарын язгууртан, харгис хэрцгийллээрээ алдартай Элизабет Батори (Elizabeth Báthory) залуужуулах эмчилгээ хийлгүүлдэг байжээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ дэлхий дээрх хамгийн итгэмээргүй, этгээд гоо сайхны үйлчилгээнүүдийг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд хийдэг аймшигтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Галын тусламжтай арьсыг чангалах

Энэхүү өвөрмөц үйлчилгээ нь Хятадад маш алдартай юм. Нүүрэн дээр салфеткан маск тавих юм уу эсвэл эмийн ургамлын хандтай даавууг тусгай уусмалаар норгож тавьдаг байна. Дараа нь түүнийгээ нэг минутын хугацаанд шатаадаг аж. Үр дүнд нь арьс илүү чангардаг байна.

Ганц нүүр гэлтгүй биеийн бусад хэсгийн арьсыг ч мөн энэ үйлчилгээний тусламжтайгаар чангалж болдог. Гэвч та энэхүү маскыг гэртээ туршиж болохгүй бөгөөд маш аюултай юм.

Галын тусламжтай арьсыг чангалах

2 Могой массаж

Үйлчлүүлэгч тавцан дээр хэвтэх бөгөөд энэ үед төрөл бүрийн хэмжээтэй могойнууд мөлхөн ирж, бие дээр явна. Ингэснээр булчин амарч, илүү эрч хүчтэй болдог байна. Мөн цусан дахь адреналиныг их хэмжээгээр ялгаруулдаг.

Филиппин улсын зарим амьтны хүрээлэнд аварга том могойг массаж хийхдээ ашигладаг ажээ. Уг гоо сайхны үйлчилгээг хориглосон ч, хийлгүүлэх дуртай хүмүүс олон байдаг учраас дахин сэргээсэн гэнэ.

Могой массаж

3 Цус сорогчийн нөхөн сэргээлт

Энэхүү үйлчилгээг "Цус сорогчийн царай" гэж нэрлэдэг бөгөөд биеэс бохирдоогүй цусыг авч, нүүрний арьсанд хийдэг бөгөөд ингэснээр үр дүнд нь үхэжсэн арьс нөхөн сэргээгдэж, "коллаген"-ыг их хэмжээгээр авдаг байна. Ингэхдээ лазер болон хэт авианы эмчилгээг ашигладаг.

Цус сорогчийн нөхөн сэргээлт

4 Үс шатаах үйчилгээ

Лаа ашиглан үс тайрах үйлчилгээг хийлгэснээр үс салаалахаас сэргийлж болдог. Үсчин,  үйлчлүүлэгчийн үснээс "Candle cutting" лааны тусламжтай авч, нарийхан ороож эргүүлэх бөгөөд үүнийгээ шатаана. Салаалсан үснүүд галд шатаж, үгүй болох бөгөөд энэ нь эрүүл мэндэд болон үсэнд ямар ч хор хөнөөлгүй юм. Гэвч та тус аргыг гэртээ хэрэгжүүлж болохгүй юм.

Үс шатаах үйчилгээ

5 Алтан маск

Нүүрэн дээр алтадмал навчнууд тавина. Үүнд агуулагдах метал ионууд нь арьсанд шингэж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна, "коллаген"-ын нийллэгийн хэмжээг нэмэгдүүлэх ач тустай юм.

Алтан навчаа нүүрэндээ тавихаас өмнө химийн урвалд оруулж, нүүрээ "полиглуматик"-ын хүчлээр арчсан байх ёстой. Энэ нь нэлээдгүй үнэ өртөг ихтэй үйлчилгээнд тооцогддог.

Алтан маск

6 Зөгийн хор

Эмч нарын үзэж буйгаар зөгийнд хатгуулах нь хүний бие /зарим эрхтэний үйл ажиллагаа зохицуулахад/-д сайн нөлөөтэй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, цусны судсыг тэлж, бодисын солилцоог сайжруулдаг байна.

Энэхүү үйлчилгээг алдарт жүжигчин Гвинет Пэлтроу тогтмол хийлгүүлдэг бөгөөд түүний наснаасаа залуу харагддагийн нууц нь уг үйлчилгээ аж. Түүнчлэн зөгийнд хатгуулахаас өөрөөр зөгийний хорыг арьсандаа тос болгон түрхэх боломжтой юм.

Зөгийн хор

7 Эмгэн хумсаар нүүрэндээ массаж хийлгүүлэх

Эрдэмтэд эмгэн хумсаар арьсанд массаж хийвэл, шархыг богино хугацаанд эмчилдэг болохыг олж тогтоожээ. Нэг ёсондоо арьсыг нөхөн сэргээдэг гэж ойлгож болох юм. 

Та өмнө нь эмгэн хумсны залхагаар хийсэн нүүрний тосны талаар сонсож байсан биз ээ. Гэвч үүнээс илүү эмгэн хумсыг нүүрэн дээрээ тавьж, массаж хийлгүүлэх нь илүү үр дүнтэй байдаг аж. Учир нь арьсыг зөөлөн болгож, цэвэрлэх ач тустай юм.

Эмгэн хумсаар нүүрэндээ массаж хийлгүүлэх

8 Кактусаар массаж хийх

Кактусаар массаж хийх нь Мексикт алдартай байдаг. Үйлчлүүлэгчийн нуруун дээр халаасан өргөстэй кактус тавина. Массажийг хийж эхлэхээс өмнө текила, галт уулын үнс болон зөгийн балыг арьсан дээр түрхэх хэрэгтэй.

Үр дүнд нь арьсыг өнгөлөг болгож, зөөллөдөг байна. Иймд хүмүүс кактусны массажийг хийлгүүлэх дуртай байдаг байна.

Кактусаар массаж хийх

9 Гургалдайн ялгадасны маск

Энэхүү маск нь олон зуун жилийн настай бөгөөд Японы Гейша нар нүүрээ будасны дараа арьсаа нөхөн сэргээх зорилгоор хэрэглэдэг байв. Сонирхуулж хэлэхэд алтан гургалдай нь Японы Кюүшю арал дээр элбэг байдаг бөгөөд нас бие гүйцээгүй алтан гургалдайг жимс жимсгэнэ болон үрээр хооллодог байна. 

Уг шувууны ялгадсаар маск хийж, нүүрэндээ тавих нь арьсыг цайруулах, зөөллөх, сорви арилгах үйлчилгээтэй юм. Энэ маскыг олны танил хүмүүсээс загвар зохион бүтээгч Викториа Бекхэм болон жүжигчин Том Круз нар хэрэглэдэг ажээ.

Гургалдайн ялгадасны маск

10 Шар айрагны рашаан

Чех улсад шар айрагны рашаанд орохыг санал болгодог бөгөөд энэ нь биеийн бүх эд эсийг нөхөн сэргээж, арьсыг зөөллөөд зогсохгүй, В витамины өгдөг байна. 

Иймд олон бүсгүйчүүд шар айрагны рашаанд орж, үйлчлүүлдэг байна.

Шар айрагны рашаан

Та дээр дурдсан эмчилгээний аргуудыг гэртээ туршиж үзэх хэрэггүйг сануулъя.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()