Хүмүүс юунаас айдаг вэ?

Хүн бүрийн далд ухамсарт аливаа зүйлээс айх, эмээх, битүүхэн зайлсхийж явдаг бодит болон төсөөллийн зүйлс байдаг. Тэр нь ямар ч байж болно. Зарим нь үнэхээр л мэдээжийн аймшигтай зүйлээс айхад, эсрэгээрээ маш хачирхалтай, нөгөөтэйгүүр байж боломгүй зүйлсээс айдаг байх юм. Ингээд үүнийг сонирхоцгооё.

Хүмүүс юунаас айдаг вэ?

1 Урт үгнээс айх айдас

Урт үгнээс айдаг хүмүүс ихэвчлэн, уншиж бичих тал дээр асуудалтай байдаг. Тэд хэрэглээндээ урт үг ашиглах, бичих, уншихаас эмээж, аль болох зайлсхийдэг байна. Ихэнх хүмүүс эдгээр айдсыг ямар шалтгаанаас, хэзээнээс эхэлсэн гэдгийг мэддэггүй. Таны харж байгаачлан энэхүү урт үгтэй самбар Шинэ Зеланд улсад байдаг ажээ. 

Урт үгнээс айх айдас

2 Мөнгөнөөс айх айдас

Үнэхээр хачирхалтай санагдаж магадгүй ч үнэхээр ийм айдас байдаг аж. Шинжлэх ухааны нэршил нь “крематопобиа” буюу мөнгөнөөс айх айдас гэнэ. Энэ нь мөнгөө хэн нэгэнд алдахаас үхтлээ айх, эсвэл хэрхэн мөнгөө өсгөх, алдагдалгүй ажиллах вэ гэдгээс ч айдаг гэсэн үг юм. Ихэвчлэн бизнесмэн, их мөнгөтэй ажилладаг хүмүүс иймэрхүү айдсаас болж шөнө нойргүй хонох нь энгийн үзэгдэл гэнэ.

Мөнгөнөөс айх айдас

3 Үснээс айх

Та урьд өмнө иймэрхүү айдсыг сонсож байсан уу? Магадгүй аймшгийн кинон дээр түгээмэл байдаг ч, бодит амьдрал дээр ч дутаад байх зүйлгүй олон тохиолддог гэнэ. Хэн нэгний үс биен дээр нь байх, эсвэл үснээсээ айж хар дарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн биен дээр нь үс ургах, хэн нэгний үстэй биеийг харах, эсвэл амьтны их үснээс айдаг ажээ. Үнэхээр хачин байгаа биз?

Үснээс айх

4 Гэртээ байхаас айх

Магадгүй та иймэрхүү айдсыг анх удаа сонсож байгаа болов уу. Гэртээ байхаас айна гэдэг нь угаас байж боломгүй айдсуудын нэг мэт боловч энэхүү айдсаасаа болж шаналдаг хүмүүс, гэртээ удаан байхаас эмээж, гарж гүйх гээд байдаг гэнэ. 

Гэртээ байхаас айх

5 Цахилгаанд цохиулахаас айх

Компьютер, цахилгааны утас, цэнэглэгч, гээд ер нь байж болох бүхий л цахилгаантай холбоотой зүйлсээс айдаг байна. Тиймээс тэд цаг үргэлж айдастай, түгшиж амьдардаг гэсэн үг. Гэртээ аль болох цахилгаан хэрэглэхгүй байхыг хичээж, аюулгүй, бүдүүлэг хэв маягаар аж төрөхийг илүүд үздэг гэнэ.

Цахилгаанд цохиулахаас айх

6 Олон нийтийн газраас айх

Мэдээж ийм айдастай хүн нийгэмд амьдрах, нийгэмших нь маш асуудалтай, бараг боломжгүй гэсэн үг шүү дээ. Тэд олон нийтийн хүн их цугларсан газраас айж цэрвэдэг. “Антропопобиа” буюу хүнээс айх өвчин нь тийм ч их тохиолдоод байдаггүй ч, одоог хүртэл мэр сэр илэрсээр л байгаа аж. Тэд эдгээр газруудад байхаараа уурлаж бухимдан, дотор нь давчдан бачимдахаас гадна шар үсээ бостол айдаг гэнэ шүү.

Олон нийтийн газраас айх

7 Ажилдаа эрт ирэхээс айх

Энэ үнэхээр тийм аймшигтай гэж үү? Зарим хүмүүс ажлын цагаас 30 минутаас цагийн өмнө ирж, ажлаа төлөвлөдөг. Гэтэл “ергопобик” хэмээн айдастай хүмүүс ажилдаа эрт ирэхээс айж, цагтаа л, эсвэл хоцорч ирдэг байна. Энэ нь тэдний оюун бодол дахь хэтэрхий гүн бодол, стресс, ажлын хэт их ачаалал зэргээс үүдсэн байх магадлалтай.

Ажилдаа эрт ирэхээс айх

8 Тольноос айх

Та өөрийгөө толинд хараад, өөрийн тусгалаас айж байсан уу? Тэгвэл зарим хүмүүс бүр толинд харахаас  ч үхтлээ айдаг гэнэ. Ялангуяа том толиноос. Тиймдээ ч тэд гэртээ аль болох том толь тавихаас зайлсхийж, шаардлагатай тохиолдолд толио даавуугаар бүтээдэг байна. Учир нь тэд толийг муу зүйл дагуулдаг гэдэгт итгэдэг. Мөн хэн нэгэн үзэгдэхвий гэхээс үхтлээ айдаг гэсэн үг юм.

Тольноос айх

9 Хариуцлага хүлээхээс айх

Энэ нь нэг ёсондоо том хүн болохоос айх айдас гэсэн үг юм. Мэдээж хүн насан туршдаа хүүхэд хэвээрээ ээж аавдаа эрхлээд амьдарна гэж байхгүй шүү дээ. Хэзээ нэгэн өдөр эцэг, эх болж амьдрал ахуйгаа тэжээн, үүрэг хариуцлага хүлээх болдог. Тиймээс ч иймэрхүү айдастай хүмүүс хожуу хүнтэй сууж, хүүхэдтэй болдог ажээ. Шинжлэх ухааны нэршил нь “хипагиапобик” гэнэ.

Хариуцлага хүлээхээс айх

10 Ногоо идэхээс айх

Ялангуяа бага насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог сэтгэл зүйн өвчлөлүүдийн нэг хэлбэр юм. Тэд хүнсний ногоо, брокколи байцаа, лууван зэрэг ногооноос айдаг. Айдас гэхээсээ илүүтэй идэхийг хүсэхгүй байх, дуршил нь буурах асуудлын хүнд хэлбэр юм. Үүнийг неопобиа хэмээдэг бөгөөд маш олон хүүхдэд илэрдэг аж. Тиймээс энэ үед нь та хүүхдээ дэмжин, тэдгээр ногоо таны хүүхдийн биед ямар ашиг тустай болохыг сайтар ойлгуулах хэрэгтэй.

Ногоо идэхээс айх

11 Амьтны хүрээлэнгээс айх

Мөн л бага насны хүүхдүүдэд илэрч, цөөн тохиолдолд нас биед хүрсэн хойно ч хэвээр хадгалагддаг. Ихэвчлэн амьтанд уруулах, маажуулах, хазуулах гэх мэт бага зэргийн гэмтэл, эсвэл элдэв бичлэг, хуурцаг кино их үзсэнтэй холбоотой юм. Шинжлэх ухааны нэршил нь “зүүтобиа” гэдэг ажээ.

Амьтны хүрээлэнгээс айх

Харин та юунаас айдаг вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()