Хөөрхөн төрснийхөө хариуд доромжлуулсан бүсгүй

2016-03-15, 12:52
64,536

Солонгосын алдарт хөвгүүдийн “EXO” хамтлагийн гишүүн Пак Чанёол саяхан инстаграм хуудсаараа 21 настай модель, загвар өмсөгч охиныг “Follow” хийн, дагасан нь сонсогч фэнүүдийнх нь уур бухимдал, атаа хорслыг дээд цэгт нь хүргэсэн бололтой.

Хөөрхөн төрснийхөө хариуд доромжлуулсан бүсгүй

Пак Чанёолын дагасан охин бол өдгөө 21 настай, Филиппин-Австрали гаралтай загвар өмсөгч Лили Мэй Мак (Lily May Mac) юм. Тэрээр өөрийн инстаграм хуудсандаа 1.6 сая гаруй дагагчтай бөгөөд Чанёолыг дагасан даруйд шүтэн бишрэгчдийнх нь шууд хараанд өртөж, бай болсон байна.

Удалгүй түүний бүх зурагны доор сөрөг сэтгэгдлүүд цугларан, “өлөгчин”, “өөдгүй охин”, “царай муут”, “мэс заслаар дүүрэн хиймэл барби” гэх мэтчилэн үгнүүдээр дүүрчээ.

Харин зарим нь түүнийг өмөөрөн “Та нар битгий атаарх, хөөрхөн л охин байна шүү дээ. Чанёол сэтгэл алдарсан ч юм билүү? Түүнийг зогсоох ямар ч аргагүй” хэмээн бичсэн байна.

Энэ их шуугианы дараа Лили: “Би EXO хамтлагийн дуучин Пак Чанёолын тухай муу юм ярихгүй. Угаасаа би түүнтэй уулзаж ч байгаагүй. Энэ бүх яригдаад байгаа цуурхал үгс бүгд худлаа шүү. Бас би ерөөсөө гоо сайхны хагалгаа мэтийн зүйлд орж байгаагүй” гэжээ.

Лили удахгүй Японы Осака хотод очих гэж байгаагаа ч мэдэгджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()