Амьдралыг хялбар болгох аргууд

2013-08-17, 18:57
22,743
Ингээд өдөр тутмын амьдралаа илүү хялбар болгох ээлжит лайфхакинг (life-hacking)-ийн аргаас сонирхоцгооё. Эдгээр аргууд таны завгүй цаг мөчийг тань бага ч гэсэн хэмнэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Амьдралыг хялбар болгох аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Шинэхэн гутал тань жижигдээд байвал зузаан оймс өмсөөд 10 минутын турш сэнсээр үлээлгээрэй.



2. Пинг-понгын бөмбөг тань хонхойчихсон уу? Санаа зовох хэрэггүй. Асаагуурын доор бага зэрэг барихад халууны нөлөөллөөр бөмбөг доторхи хий нэмэгдэж, бөмбөг тань шинэ мэт болно.



3. Гүйж байх үед хоёр бөөрний хажуугаар маш их өвддөг. Тэгвэл энэ тохиолдолд зүүн хөлөө газарт хүрэх бүрт амьсгалаа гаргаж байгаарай.



4. YouTube-ээс бичлэг татаж авахын тулд www. болон youtube-ын завсар “ss” тавиад үзээрэй.



5. Нэг дуугаа дахин дахин youtube-ээр сонсохын тулд www. болон youtube-ын завсар “repeat” гэж бичээрэй.



6. Орой унтахынхаа өмнө алимны шүүс уувал зүүд тань илүү тод болно.



7. Гар утсаараа тоглож байх үедээ “airplane mode”-ийг тавьбал тоглоход тань хэн ч саад болохгүй.



8. Утсаараа хөгжим сонсож байх үедээ илүү чанга дуугаргахыг хүсэж байвал утсаа аяганд хийгээрэй.



9. Хэрвээ та хэлээ түлчихсэн бол элсэн чихэр өвчин намдаана.



10. Хөхрөлтийг арилгахын тулд уксустай жин тавих хэрэгтэй.



11. Нойр тань хүрээд байвал чадах чинээгээрээ амьсгалаа түгжээд бага багаар гаргаарай. Энэ нь зүрхний цохилтыг нэмэгдүүлнэ.



12. Шүршүүрт хүйтэн усаар толгойгоо угаавал хагнаас ангижирахад тань туслах болно.



13. YouTube-ээр янз бүрийн сурталчилгаа үзэхгүйн тулд “youtube”-ийн оронд “youtubeskip” гэж бичих хэрэгтэй.



14. Хэрвээ өглөө заавал ямар нэг зүйл санах хэрэгтэй бол унтахынхаа өмнө өөртөө мэссеж илгээгээд битгий нээж уншаарай.



15. Амьтны хүрээлэн явахдаа тухайн хүрээлэнгийн ажилчдын хувцастай ижил өнгийн хувцас өмсвөл амьтад тантай илүү ойр байж болох юм.



16. Цэнэг тань дууссан бол “airplane mode”-ийг тавиад цэнэглэвэл цэнэг хурдан дүүрэх болно.


17. Шумууланд хазуулсан бол халбага халаагаад хазсан хэсэгт нь тавиарай. Загатнахаа болих бөгөөд хавдахгүй.



18. Найтаах гээд байвал хэлээ буйландаа хүргэвэл найтаахаа болино.



19. Хэрвээ машин маш хүчтэй ирж, та зугатах газаргүй болсон бол дээшээ үсрэх нь амьд гарах боломжийг нэмэгдүүлж өгдөг байна.



20. Лимоноор духаа арчсанаар толгой дүүрэх өвчнийг намдааж болно.



21. Өндөг байхгүй үед жигнэмэг хийхээр шийдсэн бол оронд нь гадил хийж болох юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()