Орон орны бүсгүйчүүд нүүрээ хэрхэн буддаг вэ?

Ихэнхидээ охид бүсгүйчүүд өөрийн орны гоо үзэсгэлэнгийн жишигт нийцэхийн тулд будалт хийдэг билээ. Зарим оронд тод нүүр будалтыг илүүд үздэг бол зарим оронд төрөлхийн мэт будалтыг илүүд үздэг байна. Гэхдээ л тухайн орондоо загварлаг, гоо үзэсгэлэнгийн жишиг болдог. Ингээд орон орны гоо үзэсгэлэнгийн жишгийг харж сонирхоцгооё.

Орон орны бүсгүйчүүд нүүрээ хэрхэн буддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Япон

Япон эмэгтэйчүүд хацар өнгөлөгчийг шанааны яс биш харин нүднийхээ доор хацар нь дээрээ түрхэх хэрэгтэй гэж үздэг. Үүнээс гадна нүдээ тенээр эсвэл контураар бага зэрэг тодруулдаг. Харин уруулаа уруул өнгөлөгчөөр эсвэл бүдэг ягаан өнгөөр буддаг.

Япон

2 Англи

Тод өнгийн өтгөн хөмсөг нь Англи бүсгүйчүүдийн тренд будалт нь гэнэ. Тэд ихэнхидээ бүдэгхэн нүүрний будалтыг илүүд үздэг бөгөөд арьсны  өнгөтэй уруулын будагтай ихэвчлэн хослуулан хэрэглэдэг байна.

Англи

3 АНУ

Америкчууд гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээ Инстаграмын тусламжтайгаар дэлхий даяар тараадаг байна. Тэдний хувьд тод контур, хиймэл сормуус, нуман хэлбэртэй хөмсөг, тод өнгөөр уруулаа будах нь төгс гоо үзэсгэлэнг бүрдүүлж буй хэрэг ажээ. Хэдийгээр энэхүү будалт нь цаг хугацаа нилээдгүй шаардах мөн зарим бүсгүйчүүдэд будахад хэцүү ч сайхан харагдаж байгаа биз?

АНУ

4 Энэтхэг

Тод өнгийн будалт нь Энэтхэг бүсгүйчүүдийн будалтанд нилээд давамгайлдаг юм. Тэд мөн л нүдээ тодоор контурдаж, саатай олон өнгийн тенээр будаад зогсохгүй уруулаа ч тод өнгөөр буддаг байна. Энэтхэг бүсгүйчүүд  гоёл чимэглэлийг мөн ихээр зүүж хэрэглэдэг.

Энэтхэг

5 Швед

Швед бүсгүйчүүд цайвар үс, цэнхэр нүд, өргөн шанаагаараа алдартай бөгөөд өөрийн энэ гоо үзэсгэлэнг гайхалтай тодотгож чаддаг. Тэд нүдээ будахдаа "smokey eye" будалтыг хийдэг бөгөөд харин уруулаа эсрэгээр нь төрөлхийн мэт бүдэг өнгөөр буддаг.

Швед

6 Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосын бүсгүйчүүд гоо сайхандаа их анхаардаг хэдий ч ихэнхидээ төрөлхийн мэт будалтыг илүүд үздэг. Тэд суурь будалтыг хөнгөн хийж, тэгшхэн хөмсөг, гялалзсан өнгөлөгчөөр уруулаа өнгөлдөг. Ер нь бол будаагүй мэт натураль төрхийг  илүүд үздэг байна.

Өмнөд Солонгос

7 Франц

Франц бүсгүйчүүд нүүр будалтын хамгийн чухал зүйл нь төгс арьс гэжээ. Тэд аль болохоор бага будаг хэрэглэхийг зорьдог бөгөөд бага зэргийн хайлайтер нэмж түрхдэг байна. Ингэсэнээр тэдний нүүрний арьс илүү сайхан гэрэлтэж харагддаг байна.

Франц

8 Ойрхи Дорнод

Ойрхи Дорнодын бүсгүйчүүд төрөлхийн үзэсгэлэнтэй. Гэхдээ тэд нүднийхээ будалтанд илүү их анхаарал хандуулдаг бөгөөд хиймэл сормуус нааж, хөмсгөө тодотгож нүүрнийхээ хэлбэрт ч мөн нилээдгүй ач холбогдол өгдөг байна.

Ойрхи Дорнод

9 Ирланд

Ирланд бүсгүйчүүд цонхигор арьстай бөгөөд бараг л борлодоггүй байна. Тиймээс нүүрнийхээ арьсыг сайхан өнгөтэй болгохын тулд тэд бронзер ашигладаг. Энэ нь нүүрийг бага зэрэг борлосон мэт харагдуулаад зогсохгүй шанаа хэсгийг ялгаруулж өгдөг байна. 

Ирланд

10 Бразил

Бразил эмэгтэйчүүд ихэнхидээ төрөлхийн мэт будалтыг илүүд үздэг хэдий ч уруулаа үргэлж тодоор буддаг. Тод өнгийн уруулын будаг нь тэдний төрөлхийн мэт гоо үзэсгэлэнг тодотгож илүү дур булаам харагдуулдаг байна.

Бразил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()