“Ёндоотой 9 долоо хоног” урамшуулалт аян эхэллээ

2015-05-12, 18:58
5,981
56 хоногийн турш өдөр бүр iPhone 6 утасны эзэн болмоор байна уу? Наадмын өмнөхөн Land Cruiser 200 автомашины ялагч болох уу? Тэгвэл энэ зуны хамгийн том урамшуулалт аян “Ёндоотой 9 долоо хоног” энэ боломжийг танд олгож байна.Урамшуулалт аянд оролцоход тун энгийн.
“Ёндоотой 9 долоо хоног” урамшуулалт аян эхэллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Хэрэв та Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол 2500 болон түүнээс дээш нэгжээр дансаа цэнэглээд тухайн өдрийн iPhone 6 утасны төлөө өрсөлдөх эрхийг авна. Харин дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд ашиглаж буй багцаас хамааран долоо хоног бүрийн Даваа гарагт урамшуулалд оролцох эрх нь ялгаатай олгогдох юм. Урамшууллын эрх хүлээн авсан дараа төлбөрт хэрэглэгч тухайн 7 хоногийн аль гарагт iPhone 6 утасны төлөө өөрийн хэдэн эрхийг ашиглан өрсөлдөх тоогоо 399 дугаарт илгээж урамшууллын эрхээ идэвхжүүлнэ.

Мөн Мобикомын урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт хэрэглэгчид 500MB болон түүнээс дээш дата багц худалдан авах бүрт урамшууллын эрх нэмж олгогдоно.

Ёндоотой 9 долоо хоног урамшуулалт аяны супер шагнал Land Cruiser 200 автомашиныг 9 дэх долоо хоног буюу Үндэсний их баяр наадмын өмнөхөн тодруулах бөгөөд урамшуулалт аянд 8-аас дээш эрхийг цуглуулсан урьдчилсан төлбөрт хэрэглэгчид болон 8-с дээш эрх идэвхжүүлсэн дараа төлбөр  хэрэглэгчид оролцох боломжтой.

Ёндоотой 9 долоо хоног урамшуулалт аяны ялагчдыг 2015.05.19-нөөс эхлэн долоо хоног бүрийн Мягмар гарагт 21:05 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн шууд нэвтрүүлгээр тодруулна.


Урамшууллын хугацаа: 2015.05.11 – 2015.07.07-ыг дуустал

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mobicom.mn вэбээс аваарай.
Танд амжилт хүсье!


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.