30 нас ч хүрээгүй Дэлхийн шилдэг захиралууд

Дэлхийд хамгийн их борлуулалттай, олны танил сэтгүүл болох "Forbes"-ийнхан жил бүр хамгийн шилдэг гэсэн бүхнийг тодруулж байдаг билээ. Тэгвэл энэ удаад бидний амьдралыг илүү хялбар, шинэлэг болгох, байгальд ээлтэй бизнес эрхэлж буй 30-аас доош насны шилдэг зохион бүтээгч захиралуудыг шалгаруулсан байна. Ингээд хамгийн ухаалаг 30 нас ч хүрээгүй шилдэг залуустай танилцацгаая.
30 нас ч хүрээгүй Дэлхийн шилдэг захиралууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10. Аарон Фирштайн
28 нас
BucketFeet-ийн үүсгэн байгуулагч
Тэрээр дөрвөн хэлээр ярьдаг бөгөөд коллежоо төгссөнийхөө дараа Испани хэл сурахын тулд Аргентинд ирсэн байна. Тэрээр Раажи Неманитай хамтран BucketFeet хэмээх гутлын компанийг нээсэн аж. Гуталны онцлог нь төрөл бүрийн хээ угалзтай бөгөөд энэ санаагаа гудамжны зураачдаас авсан байна. 2013 онд түүний цэвэр ашиг нь 1 сая доллар байжээ.



9. Жамал Ларкинс
29 нас
"Ascension Air Management"-ийг үүсгэн байгуулагч
Тэрээр хамгийн анх 12 настайдаа онгоцоор ниссэн бөгөөд ийнхүү нисэх нь түүнд маш их таалагдсан байна. Ингээд өсвөр насандаа Жамал төрөл бүрийн нислэгийн холбогдолтой ном, сонин сэтгүүл зарах болжээ. Ингээд 2006 онд тэрээр нэртэй брокертой хамтран "Ascension Air"-ийг үүсгэн байгуулсан байна. "Ascension Air"-ын жилийн орлого нь 8 сая доллар бөгөөд онгоцны үйлдвэр Cirrus Aircraft-ын хамтрагч юм байна.



8. Винс Алесси
25 нас
"Covaron Advanced Materials"-г үүсгэн байгуулагч
Тэрээр халаах замаар илүү бат бөх, илүү чанартай керамикийг бүтээх болсон байна. Түүний энэ керамик нь ирээдүйд ган, хөнгөн цагааныг ч орлож чадна хэмээн Винс бардам хэлжээ.



7. Элиза Бектон
29 нас
"ReFresh Water"-н үүсгэн байгуулагч
Элиза Бектоны энэ компани нь хийжүүлсэн ундаа болон бусад төрлийн ундааг шууд тэр доор нь хийж авах боломжийг олгож байгаа гэнэ. Жишээлбэл: Худалдан авалтын үед шалчийлгасан ундааны сав өөрийн хэлбэртээ орж дотор нь ундаа орох юм байна. Энэ удаа нь автомат машинаас худалдан авах худалдааг 20%-иар, нүүрс хүчлийн хийний ялгаралыг 80%-иар багасгах гэнэ.



6. Жонн Бисселл
28 нас
"Micromidas"-г үүсгэн байгуулагч
Micromidas компанийн гол үүрэг нь хогийг хуванцар болгон боловсруулах явдал юм. Өнөөдрйин байдлаар энэ компани нь боловсруулагүй нефтээс параксилол гаргаж авч байгаа гэнэ. Жонныг томоохон албан байгууллагууд ихээхэн дэмжиж байгаа бөгөөд Калифорнид үйлдвэр байгуулах 25 сая долларын хөрөнгө оруулалтыг аваад байгаа аж.



5. Дэвид Коэн-Тануги
26 нас
Коэн-Тануги нь усан доторхи давсны хэмжээг багасгах шүүлтүүрийг боловсруулах зорилготой ажиллаж байгаа бөгөөд ингэснээр эрчим хүч хэмнэгдэх аж. Үүнээс гадна тэрээр Wristify хэмээх төсөл удирдан ажиллаж байгаа бөгөөд арьс болон агаарын даралтыг ажиглаж байгаа гэнэ. Wristify төхөөрөмжийн тусламжтайгаар өрөөний халуун дулааныг тохируулах юм байна. Үүний үр дүнд мөн л эрчим хүчний хэрэглээ багасах аж.



4. Жейкоб ДеВитте
28 нас
"UPower"-г үүсгэн байгуулагч
Ямар ч цахилгаангүй газар дизель генератор ашиглаж эрчим хүч ялгаруулахаас өөр арга зам байдаггүй. Тэгвэл Upower компанийхан атоман генератор ашиглан эрчим хүч ялгаруулах боломжийг олгохыг зорьж байгаа гэнэ. Энэ генератор нь 1,75 мегаватт энерги ялгаруулдаг бөгөөд цэнэглэхгүйгээр 12 жилийн  турш ажиллах боломжтой бөгөөд 50% дизелийг хэмнэх юм байна



3. Дэвид Дьюэлл
27 нас
"ReGreen"-г үүсгэн байгуулагч
ReGreen компани нь бараг 3000 гаруй албан байгууллагын эрчим хүчний хэрэглээ болон усны хэрэглээг 60%-иар багасгасан байна. Энэ компани 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн хамтарч ажилладаг байгууллагууддаа 2 жилийн баталгааг өгдөг аж.



2. Даниэль Фонг
26 нас
"LightSail Energy"-г үүсгэн байгуулагч
Фонг нь 12 настайдаа дунд сургуулиа орхин Dalhousie их сургуульд элсэн орсон байна. Их сургуулиа 17 насандаа төгссөн бөгөөд "Компьютерийн шинжлэх ухаан, физик"-ийн салбарын анхны залуу шагналтан болсон байна. Дараа нь Америкт алдартай "Princeton" их сургуулийн "Plasma Physics" тэнхмийн докторын сургалтанд суралцаж байгаад, мөн сургуулиа орхисон байна. Ингээд 20 насандаа "LightSail Energy" төвийг үүсгэн байгуулж, нарны эрчим хүч болон салхины эрчим хүч ашиглан энергийг нөөцлөх аргыг олжээ. "LightSail Energy" төсөлд Билл Гейтс болон Питер Тил нар 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа гэнэ.



1. Иден Фул
21 нас
"SunSaluter"-г үүсгэн байгуулагч
Түүний гаргасан санаа нь ядуу буурай орны хоёр том асуудлыг шийдэх юм байна. Идений зохиосон боломжийн үнэтэй "SunSaluter" хавтан нь савтай усны тусламжтайгаар нарны хөдөлгөөнийг дагадаг. Ингэснээр эрчим хүч ялагруулж, бас давхар усыг цэвэршүүлдэг юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()