Улс орнуудын эмэгтэйчүүдэд зориулсан хачирхалтай хуулиуд

Эрт дээр үеэс л эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх ижил тэгш байгаагүй. Үүний үр дүнд дэлхий даяар олон охид бүсгүйчүүд хохирч, утгагүй хууль дүрмүүдийн золиос болсоор ирсэн билээ. Бид өнөөдөр та бүхэндээ зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан дэлхийн улс орнуудын хачирхалтай хууль дүрмүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Улс орнуудын эмэгтэйчүүдэд зориулсан  хачирхалтай хуулиуд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлт (Энэтхэг)

Хурим хийх тийм ч аймшигтай зүйл биш боловч насанд хүрээгүй хүүхдийг бусдын гэргий болгоно гэдэг утгагүй хэрэг юм. Хэрэв тэдэнтэй хэн нэгэн эр гэрлэхийг хүсвэл яах ч аргагүй зөвшөөрч, гэрлэх ёслол үйлддэг аж. Бангладеш улсад гэхэд 18 нас хүртэлх охидын 52 хувь, 15 хүртэлх насны охидын 18 хувь нь хүнтэй суучихсан байдаг бөгөөд энэхүү үзүүлэлтээр Азид тэргүүлдэг. Охид өөрсдийн хүслээр бус гэр бүлийнхний дарамт шахалт, санхүүгийн байдлаас болж инээж хөөрч, найз нөхөдтэйгээ сахилгагүйтэж явах насан дээрээ бусдын эхнэр хэмээгдэж яваа нь харамсалтай. 

Насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлт (Энэтхэг)

2 Зөвхөн 18-н төрлийн үс засалт (Хойд Солонгос)

Хахир хатуу дэглэмээрээ алдартай Хойд Солонгос улсад эмэгтэйчүүдийг зурагт үзүүлсэн зөвхөн 18 төрлөөр л үсээ засахыг зөвшөөрдөг аж. Гэхдээ эдгээр үс засалтууд нь өөр хоорондоо ялгаа тун бага төдийгүй бүгд л богино засалт байх юм. Хэрэв үүнийг зөрчих юм бол мэдээж хуулийн хариуцлага хүлээж, яллагдах болно. 

Зөвхөн 18-н төрлийн үс засалт (Хойд Солонгос)

3 Охидын бэлгийн бойжилтыг хянах (Нигер)

Тус улсад охидыг бага наснаас нь тусгай өрөөнд хорьж, тэдэнд бэлгийн бойжилтын талаар зарим зүйлсийг зааж өгөн, сургадаг байна. Гэхдээ сургахдаа харгис хэрцгий арга хэрэглэж, муудсан хоол хүнс өгдөг бөгөөд ингэснээр илүү сайн ойлгож, тогтоож авна хэмээн үздэг аж. Мөн яг л шоронд байгаа мэт хөлийг нь гинжилж, тамладаг болохыг дурдалгүй өнгөрч болохгүй биз ээ. Энэхүү зан үйл нь 3 долоо хоног үргэлжилдэг юм. 

Охидын бэлгийн бойжилтыг хянах (Нигер)

4 Охид анхны шөнөө нөхөртэйгээ өнгөрүүлэх ёстой (Сингапур)

Сингапурт хүмүүс охидоо дөнгөж 13 нас хүрмэгц нь хэн нэгний гэргий болгох гэж яардаг. Учир нь тус улсад эмэгтэй хүн анхны шөнөө зөвхөн нөхөртэйгээ өнгөрүүлэх ёстой гэж үздэг тул өөр хэн нэгэнтэй унтсан бүсгүй нөхөрт гарч чаддаггүй сул талтай. Иймд хүн бүр л охин хүүхдээ болж өгвөл эрт хүнтэй суулгах гэж хичээдэг бөгөөд тэднийг багаас нь маш чанга аргаар хүмүүжүүлдэг байна. 

Охид анхны шөнөө нөхөртэйгээ өнгөрүүлэх ёстой (Сингапур)

5 Хөвгүүд охидоос илүү хөрөнгө өвлөж авдаг (Англи)

Англи улсад хөвгүүд охидоос илүү их хэмжээний хөрөнгө өвлөж авна гэх утгагүй хууль дүрэм байдаг аж. Тэр бүү хэл өмнө нь тэд бүх хөрөнгөө том хүүдээ өвлүүлж өгдөг байсан бөгөөд хамгийн анхны хүүхэд нь охин байсан ч хамаагүй хүүдээ л эд хөрөнгөө даатгаж үлдээдэг байв. Харин 2012 онд энэхүү хууль цуцлагдаж хүйс харгалзалгүй хамгийн том хүүхдэд өв хөрөнгөө залгамжлуулж өгдөг болжээ. 

Хөвгүүд охидоос илүү хөрөнгө өвлөж авдаг (Англи)

6 Ахмадыг хүндэтгэж, гэргий нь болох ёс (Япон)

Ахмад настнаа хүндэтгэн дээдлэх заншилтай Японд улсад нэгэн хачирхалтай хуулийг баримталдаг аж. Тус хуулинд ах нь дүүгийнхээ найз бүсгүйтэй гэрлэхийг хүсвэл хэн ч эсэргүүцэх эрхгүй болохыг тусгасан байдаг. Энэ нь үнэхээр утгагүй хууль дүрэм бөгөөд өнөөгийн нийгэмд мөрддөг хүн тун ховор биз ээ. 

Ахмадыг хүндэтгэж, гэргий нь болох ёс (Япон)

7 Эмэгтэй хүн машин барьж болохгүй (Саудын Араб)

Саудын Арабт эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглосон байдаг. Тиймээс Саудын Арабт эмэгтэй хүн болж төрсөн л бол жолооны ард суух талаар бодох ч хэрэггүй. Тус улсад эмэгтэй хүнийг эрхийг боогдуулж, хязгаарласан зүйл үүгээр үл барах бөгөөд ердөө л өнгөрөгч 12 сараас эхэлж тэднийг сонгуульд саналаа өгөх эрхийг нээсэн байдаг. 

Эмэгтэй хүн машин барьж болохгүй  (Саудын Араб)

8 Сарын тэмдэг ирсэн үед нь гэрийн хорионд оруулдаг (Уганда)

Уганда улсын Баганда овогт нэгэн хачирхалтай дүрмийг баримталдаг байна. Энэ нь анхны удаа сарын тэмдэг нь ирсэн охидыг нууц өрөөнд ганцааранг нь хорьж, уснаас өөр зүйл өгөлгүй 2 долоо хоног байлгадаг аж. Учир нь тэд сарын тэмдгийг сүнс, бурхадаас илгээж байгаа тэмдэг гэж үздэг тул тухайн хүнд хоол өгч болохгүй хэмээдэг байна. Мөн анхны хүүхдээ тээсэн эмэгтэйг 8 сарын турш тусгаарлаж, ганцааранг нь байлгадаг заншилтай билээ. 

Сарын тэмдэг ирсэн үед нь гэрийн хорионд оруулдаг (Уганда)

9 Эмэгтэй хүн зочид буудлын өрөөнд нүцгэн алхаж болохгүй (Хятад)

Хятад улсад эмэгтэй хүн зочид буудлын өрөөнд эрх дураараа, чөлөөтэй нүцгэн алхаж болохгүй бөгөөд үүнийг бүр хуулиар хориглосон байдаг. Үүнд насанд хүрээгүй охид ч мөн хамаарах бөгөөд ганцхан төрлийн зочид буудалд тэднийг нүцгэн байхыг зөвшөөрдөг нь "Таван Одтой зочид буудал" аж. Нэг ёсондоо тус улсад мөнгө ихтэй бүсгүйчүүд л эрх дураараа нүцгэлж болно гэсэн үг. 

Эмэгтэй хүн зочид буудлын өрөөнд нүцгэн алхаж болохгүй (Хятад)

10 Эмэгтэйчүүдийн эмч нар охидын нууц эрхтэнг харж болохгүй (Бахрейн)

Мэдээж эмэгтэйчүүдийн эмчид биеэ үзүүлж, ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгуулах нь зүйн хэрэг. Харин Бахрайн улсад эмэгтэй хүний нууц эрхтэнг шууд харах нь хууль бусад бөгөөд зөвхөн толины тусгалд харахыг зөвшөөрдөг аж. Ингэснээр эмч нар хангалттай сайн онош гаргаж чадаагүйн улмаар тухайн эмэгтэй өвчтэй эсэхээ мэдэлгүй хоцорсон байлаа ч хэн нэгэнд гомдоллох эрхгүй болж байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн эмч нар охидын нууц эрхтэнг харж болохгүй (Бахрейн)

11 Эмэгтэйчүүд 456 өөр төрлийн ажлыг л хийж болно (Орос)

Орос улсад эмэгтэй хүн хийж болох 456 ажил байдаг. Мэдээж эдгээрээс аль нэгийг сонгоод ажил хийхэд асуудал үүсэхгүй боловч багаасаа хүсч мөрөөдөж байсан ажлаа хийж чадалгүй эмэгтэй хүн болж төрсөндөө гомдох хүмүүс ч гэж байна. Тус улсаас эмэгтэйчүүдийн хийж болохгүй ажилд цэрэг арми, гал сөнөөгч, уул уурхайн ажил зэрэг хүч чадал шаардсан мэргэжилүүдийг багтаасан байдаг. Тэд үзэхдээ эрчүүд нь эх орноо хамгаалж, тэмцэх ёстой бол эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ хараад сууж байх хэрэгтэй хэмээдэг байна. 

Эмэгтэйчүүд 456 өөр төрлийн ажлыг л хийж болно (Орос)

12 Эмэгтэй хүн өмд өмсөж болохгүй (Свазиланд)

Хэрвээ та Свазиланд улсад мэндэлсэн бол өмд өмсөж чадахгүй байсан гээд боддоо. Үнэхээр утгагүй байгаа биз. Тэд үндэсний ёс заншил, уламжлалаа хадгалах үүднээс охид бүсгүйчүүдийг өмд өмсөхийг хориглож, банзал болон даашинзаар гоёхыг зөвшөөрдөг байна. Хэрэв хуулийг зөрчвөл хариуцлага хүлээж, шийтгүүлэх бөгөөд эх орноосоо урвасан, уламжлалаа дээдлээгүй гэж үздэг билээ. 

Эмэгтэй хүн өмд өмсөж болохгүй (Свазиланд)

13 Зөвхөн эмэгтэйчүүд шийтгүүлнэ (Филиппин)

Филлипин улсад ойролцоогоор 500,000 гаруй биеэ үнэлэгчид байгаа гэх тоо баримт бий. Энэ нь тус улсын хүн амын тодорхой хувийг эзлэх бөгөөд ихэнх нь охид бүсгүйчүүд байдаг. Биеэ үнэлэх нь хууль бус хэмээгддэг тул цэнгээний газар, кароакегоос бүсгүйчүүдийг баривчилж хуулийн хариуцлага хүлээлгэдэг аж. Тэд зөвхөн эмэгтэйчүүдийг яллаж, шийтгэх бөгөөд тэдэнд мөнгө төлж, хууль бус үйлдэл гаргасан эрчүүд энэ бүхнээс цэвэрхэн мултарч чаддаг байна. 

Зөвхөн эмэгтэйчүүд шийтгүүлнэ (Филиппин)

14 Эрүүл мэндийн байгууллагын холбооны санхүүжилтийг хориглосон (АНУ)

Эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх асуудлаас болж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үр хөндөлтийг дэмждэг, тус төрлийн мэс ажилбар хийдэг эрүүл мэндийн байгууллагад өгөх Холбооны санхүүжилтийг цуцлах гэрээнд гарын үсэг зуржээ. Жил бүр үр хөндөлтөөс болж 70,000 гаруй бүсгүй амь насаа алддаг гэх тоо баримт нь тэдний шийдвэрт маш том нөлөө үзүүлсэн байна. Гэхдээ үүнээс өөр өвчин шалтгаанаас болж амиа алддаг маш олон хүмүүс бий бөгөөд тэдний эрүүл мэндийг гаргуунд гаргаж, санхүүжилтээ татсан явдал нь олон хүний бухимдлыг төрүүлсэн билээ. 

Эрүүл мэндийн байгууллагын холбооны санхүүжилтийг хориглосон (АНУ)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()