Инстаграмын ачаар хар тамхины наймаачныг илрүүлжээ

Английн хар тамхины наймаачин болох Марк Прайс (Mark Price) урт удаан хугацааны турш цагдаа нараас нуугдаж чаджээ. Харамсалтай нь түүний найз бүсгүй Инстаграм хуудсан өөрийгөө баян болохыг харуулахын тулд их хэмжээний зураг хийснээр найз залуугаа барьж өгч, өөрөө ч орлогогүй хоцорчээ.

Инстаграмын ачаар хар тамхины наймаачныг илрүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

22 настай Эмила Лок дэлгүүрт касчин хийдэг бөгөөд жилд 10 мянган фунтын цалинтай юм байна. Харин сүүлийн үед инстаграм хуудсан дээрээ өөрийнхөө баян тансаг амьдралыг гайхуулсан гэрэл зургуудыг оруулдаг болжээ. Мэдээж энэ нь энгийн касс хийдэг эмэгтэйн хувьд байж боломгүй их зардал байсан учир тэрээр цагдаа нарын хараанд өртжээ. Энэ бүхний хариулт нь бүсгүйн найз залуу хар тамхины наймаачин байсан аж.

2017 оны 9 сард цагдаагийнхан Марк Прайсын гэрт иржээ. Цагдаа нар их хэмжээний мөнгө, үнэт эдлэл, үнэтэй хувцас болон хар тамхийг түүний гэрээс олсон бөгөөд энэ нь хангалттай нотлох баримт болсон юм. Харин Прайсын утсанд түүнийг хар тамхи борлуулдаг болохыг батласан мессэж байсан гэнэ. Мөн түүний шүүгээнээс Audi RS4 машин зээлээр худалдан авах бичиг баримтыг олсон байна. Прайс албан ёсоор ажил хийдэггүй бөгөөд ийнхүү зээлийн бичиг баримтыг хуурамчаар хийсэн байжээ.

Хэрвээ түүний найз бүсгүй цахим хуудаснаа төрөл бүрийн зураг оруулаагүй байсан бол Марк баригдахгүй байжээ.

Энгийн кассчин бүсгүй Амстердам, Парис, Маймигийн тансаг буудлуудаар зугаалж байгаа нь сэжиг авахуулсан байна.

Дубайд аялал хийж байх үедээ Ferrari түрээслэсэн байна. 

Louis Vuitton болон Christian Louboutin бол мөнгөтэй хүмүүсийн хэрэглээ юм.

Versace-ийн углааш...

Chanel-ийн пүүз...

Ингээд цагдаа нарын хийсэн тооцооллоор Эмили 10 мянган фунтын цалинтай байсан ч, нийт 100 мянган фунтыг үрсэн байжээ. Шүүх хурал дээр тэрээр: "Би Маркыг хар тамхи зардаг гэдгийг мэддэггүй байсан бөгөөд тэрээр барилгын ажил хийдэг гэж надад хэлж байсан” гэжээ. Ингээд Эмили бүсгүй 15 сар хоригдох ял авсан бол түүний найз залуу 7 жилийн ял сонссон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()