Талибан "Амиа золиослогчдын үндэсний бригад"-ыг байгуулахаар болжээ

Афганистаны төрийг эрхийг авсан Талибууд амиа золиослогчдын үндэсний шинэ бригад байгуулж байгаагаа зарлалаа. Тус бүлэглэлийн олон гишүүд АНУ-тай хийсэн дайнд амиа золиослон "нэрээ мөнхөлж" чадсангүй хэмээн гомдол мэдүүлэх болсон тул ийм шийдвэр гаргажээ. Тус бригад нь эхний ээлжинд 10 мянган гишүүнтэйгээр байгуулагдах юм байна. 

Талибан "Амиа золиослогчдын үндэсний бригад"-ыг байгуулахаар болжээ

Талибаны төлөөлөгч Забихулла Мужахид "Манай мужахидинууд армийн нэг хэсэг гэж тооцогдох боловч тусгай хүчин хэмээн явах болно. Үүний дагуу тус хүчин БХЯ-ны шууд удирдлагад хамаарч тусгай ажиллагаанд ашиглагдана.” хэмээн мэдэгджээ.

Энэхүү явдлыг Афганистаны Хүний эрхийн бие даасан комиссын дарга Шахарзад Акбар "аймшигтай" гэж тодорхойлсон байна.

Сонирхолтой нь өнгөрсөн оны 10-р сард Афганистаны хилийн дагуу "амиа золиослогчдын тусгай хүчин" байрласан гэсэн мэдээлэл гарч байсан нь ийнхүү үнэн болж таарчээ. 

Бадахшан мужийн амбан захирагчийн орлогч Мулла Нисар Ахмад Ахмадигийн хэлж буйгаар тус хүчнийг Лашкар-е-Мансури буюу "Мансурын арми" гэж нэрлэдэг гэжээ. "Мансурын арми" нь Афганистаны аюулгүй байдлыг хамгаалах үүдээс амиа золиослох халдлага үйлдэх зорилгоор байгуулагдсан хэмээн Hindustan Times мэдээлэв.

“Энэ хүчин байгаагүй бол АНУ-ыг ялах боломжгүй байсан юм. Эдгээр зоригтой эрчүүд тэсрэх бөмбөг бүхий хантааз өмсөж, Афганистан дахь Америкийн цэргийн баазуудад халдаж байж бид тэднийг буулгаж авсан билээ" гэж Ахмади хэлсэн байна. 

Мөн өнгөрсөн оны 9-р сард Талибаны далбаа барьсан, баг өмссөн этгээдүүд болон "тусгаар тогтнол, эх орноо хамгаалахын тулд түрэмгийлэгчид болон тэдний утсан хүүхэлдэйнүүдийн эсрэг" ашиглах зэвсгийг харуулсан  бичлэгүүдийг гаргасан байна.  ​

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Билал Карими тус хүчнийг Хорасан мужид "үүрлээд" байгаа Исламын улс бүлэглэл буюу ISIS-K-ийн эсрэг тэмцэхийн тулд байгуулсан гэж тайлбарлав. 

Өнгөрсөн долоо хоногт ISIS-K бүлэглэл Афганистаны зүүн хэсэгт болсон есөн хүүхдийн аминд хүрсэн халдлагыг үйлдсэн хэмээн мэдэгдсэн байна. Энэ бол Талибаныг төрийн эрхэнд гарсны дараа үйлдэгдсэн 100 гаруй цуст халдлагын зөвхөн нэг нь юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()