"Аз уу, эз үү..." - Нэг хүнд хоёр удаа тохиолдсон хачирхалтай зүйлс

Хүн нэг голын усанд хоёр дахиа орох боломжгүй гэдэг. Тэгвэл хувь тавилангаар юмуу эсвэл зүгээр л цэвэр азаар гэх үү, зарим хүмүүст ховор явдал хоёр ч удаа дараалж тохиолддог аж. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон явдлуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"Аз уу, эз үү..." - Нэг хүнд хоёр удаа тохиолдсон хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоёр дайн дараалан нэг өвдгөө шархдуулсан нь

Дэлхийн 1-р болон 2-р дайны аль алинд нь сайн дураараа оролцсон олон хүн байдаг. АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рузвельтийн хүү Арчибальд Рузвельт тэрхүү зоригтонгуудын нэг аж. 

Тэрээр 1917 онд Германы эсрэг тэмцэхээр Францын армид сайн дураараа элссэн юм. Харамсалтай нь 1917 оны 3-р сард Арчибальд нэгэн тулалдаанд оролцож яваад их бууны сумны дэлбэрэлтэд өртөж гараа хугалаад зогсохгүй өвдөгт нь хэлтэрхий зоогджээ. Нөхөн сэргээх эмчилгээний дараа арми түүнийг тулалдах чадваргүй хэмээн албанаас чөлөөлжээ:

Хоёр дайн дараалан нэг өвдгөө шархдуулсан нь

Дэлхийн 2-р дайн эхэлсний дараа Арчибальд мөн зүгээр сууж чадсангүй, өөрийн хамаатан болон тэр үеийн Ерөнхийлөгч Франклин Рузвельтээс цэрэгт явуулж өгөхийг хүсчээ. Энэ удаад тэрээр Номхон далайн фронт руу явсан бөгөөд Арчибальд тэнд австраличуудтай нэгдэж, Японы эзэнт гүрний цэргийн түрэмгийллийн эсрэг тэмцжээ. 

1943 оны 8-р сард Арчибалдын дэргэд япончуудын шидсэн гранат дэлбэрч өнөөх өвдөг нь дахин гэмтэл авсан байна. Энэ удаад ч мөн цэргийнхэн түүнийг тулалдах чадваргүй гэж бүртгэн нутаг буцаав. 

2 Нэг эмэгтэй рүү хоёр удаа дайрсан ирвэс

Жүжигчин, бүжигчин Жульет Проуз нь 50, 60-аад оны үед нэлээд алдартай байсан бөгөөд "GI Blues" кинонд хамтран тоглосны дараа Элвис Преслитэй хүртэл үерхэж байжээ.

1987 онд CNN телевиз түүнийг "Circus of Stars" шоунд оролцохыг урьсан юм. Нэвтрүүлгийн зохиолын дагуу Проуз тэшүүртэй үзүүлбэр хийх ёстой байсан ч яагаад ч юм татгалзсан байна. Оронд нь ирвэстэй хамт циркийн үзүүлбэр хийхийг санал тавьсанд жүжигчин бүсгүй амьтдад хайртай нэгэн байсан тул зөвшөөрчээ.

Ийнхүү Калифорнийн их сургуулийн зааланд сургуулилалт хийх үеэр Шейла нэртэй ирвэс Проуз руу дайрч, хүзүүг нь шархдуулжээ. Азаар ирвэсийг цаг алдалгүй салгаж авч чадсан тул бүсгүй хэдэн оёдол тавиулаад өнгөрчээ. 

Нэг эмэгтэй рүү хоёр удаа дайрсан ирвэс

Тэр оныхоо сүүлээр Проуз "Evening Show" нэвтрүүлэгт өнөөх Шейла ирвэстэй дахин оролцохоор болов. Нэвтрүүлгийн зохион байгуулагчид тэднийг "эвлэрүүлэх" зорилготой байсан аж. 

Оролцогчид толин хананы хажуугаар өнгөрөхөд ирвэс өөрийнхөө тусгалыг хараад цочсондоо ойролцоох цорын ганц "аюултай зүйл" болох Проуз руу дайрчээ. Энэ удаад хөөрхий бүсгүй дахин хүзүүндээ гэмтэл аваад зогсохгүй 20 оёдол тавиулсан байна. 

3 Хоёр удаа аянганд цохиулсан сансрын хөлөг

Аянга нэг газраа дахин буудаггүй гэдэг. Харамсалтай нь саранд хүрэхээр хөөрсөн "Apollo 12" хөлгийн хувьд энэ үг нь худал болж таарсан аж.

1969 оны 11-р сарын 14-нд "Apollo 12" хөөрөөд 30 секунд болж байхад дээрээс нь аянга буужээ. Үүнээс 20 секундын дараа сансрын хөлөг дэлхийгээс 30 км зайд холдоод байхад дахин аянга цохив. Мэдээж хэрэг ийм зүйл хэзээ ч өмнө нь болж байгаагүй учраас сансрын нисэгчид алмайрч хоцорсон байна. 

Тус сансрын хөлөг ийм их хэмжээний цахилгаан хүчдэлийг шингээж авах хамгаалалтгүй байсан учраас ноцтой гэмтэл учирсан байх бүрэн магадлалтай байв. Тэгээд ч эхний аянга буусны дараа хөлөг доторх зарим төхөөрөмжүүд унтарсан аж.

Хоёр удаа аянганд цохиулсан сансрын хөлөг

Сансрын нисэгчид нэн даруй ямар нэг эвдрэл үүссэн эсэхийг шалгаж эхэлсний дээр НАСА-ийн удирдлагын төвтэй холбоо барив. Удирдлагын төв хариуд нь "SCE-г AUX дээр туршиж үзээрэй" гэсэн заавчирчилгаа өгөв. Энэ нь компьютер болохгүй байвал унтрааж асаагаад үз гэсэнтэй адил юм. Гэхдээ тэдний зөвлөгөө нүдээ олж, бүх зүйл хэвийн болсон гэнэ. 

Хоёр дахь удаагаа аянга цохиход өмнөхтэй ижил зүйл болов. Энэ удаад нисэгчид юу хийхээ мэдэх болсон учраас сандарч тэвдэлгүй даалгавраа үргэлжлүүлжээ. 

Ийнхүү "Apollo 12"-ийнхон саран дээр амжилттай буугаад зогсохгүй эсэн мэнд буцаж ирсэн байна. 

4 Нэг өдөрт хоёр удаа гэрт нь хулгай орсон нь

2009 онд Жонс Хопкинсийн их сургуулийн оюутан Жон Понтолиллог хичээлдээ сууж байх хойгуур гэрт нь хулгай орж, хоёр зөөврийн компьютер болон PlayStation-ыг нь аваад явжээ. Гэртээ ирээд юу болсныг ойлгосон Жон тэр даруй цагдаа дууджээ. Цагдаа нар үзлэг хийж, нотлох баримт цуглуулаад явснаас хэдхэн цагийн дараа Понтолиллогийн гэрт дахин хулгайч нэвтэрчээ. Оюутан залуугийн гэрт өмнөх хулгайч дахин орсон, эсвэл огт өөр хулгайч нэвтэрсэн эсэхийг өнөөг хүртэл тогтоож чадаагүй байна. 

Ямартаа ч энэ удаад Жон өөрөө гэртээ байж таарсан тул гаражийнх нь хаалга нээгдэхийг сонсоод очиж хартал Дональд Райс гэгч этгээд үүднийх нь доор нуугдаж байжээ. Жон гэртээ яаран эргэж ороод катана илдээ (тэрээр хуучны зэвсэг цуглуулдаг) авч гарсан байна. Ийнхүү бүх зүйл дууссаны дараа цагдаа нар дахин ирээд байцаалт авав. Эхэндээ хулгайч Жон руу дайрсан тул тэрээр аргагүй хамгаалалт хэрэглэсэн хэмээн цагдаа нар үзжээ.

Нэг өдөрт хоёр удаа гэрт нь хулгай орсон нь

Гэвч хожим нь Райс баригдсаныхаа дараа шууд гараа өргөөд бууж өгсөн гэдэг нь тогтоогдсон бөгөөд үүнийг нь Понтолилло үл тоон илдтэйгээ дайрсан аж. Тэрээр дорнын уламжлал дагуу хулгайчийн гарыг бүрмөсөн тайрч авахаар шийдсэн нь тэр байв.

Харамсалтай нь Жон Райсыг хэд хэдэн удаа гүн зүссэн тул тэрээр шархаа даалгүй газар дээрээ нас баржээ. Мэдээж Жоныг хүн амины хэргээр баривчлан шалгаж эхэлсэн байна. Олон хүн Понтоллилогийг дэмжиж байсны дээр "Би ч гэсэн самурай" гэсэн бичигтэй цамц хүртэл худалдаанд гарсан гэдэг. Хэдэн сарын турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын дараа Жон гэм буруугүй болох нь тогтоогдов. Учир нь тус мужийн хуулийн дагуу иргэд хувийн өмчид нь хэн нэгэн халдсан тохиолдолд ямар ч аргаар хамаагүй өөрийгөө хамгаалах эрхтэй байдаг аж. 

5 Хоёр удаа сонгуульд ялалгүйгээр АНУ-ын Ерөнхийлөгч болох дөхсөн хүн

Даниел Вебстер нь 19-р зууны үед 3 удаа АНУ-ын төрийн нарийн бичгийн албыг хашсан нэгэн юм. Гэхдээ тэрээр Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг байв.

1840 онд Даниел "Эрх зүйт өөрчлөлтийн нам"-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэв. Тэгтэл Уильям Хенри Харрисон хэмээх эр сунгаанд ялж намынхаа албан ёсны нэр дэвшигч болжээ. 

Гэхдээ Харрисон ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол Даниелыг дэд ерөнхийлөгч болгох бодолтой байв. Харамсалтай нь Даниел шаралхсандаа тэр үү, эсвэл Европоор аялаад завгүй байсан учраас сонгуулийн өмнө амжиж ирж чадаагүй гэнэ. 

Хоёр удаа сонгуульд ялалгүйгээр АНУ-ын Ерөнхийлөгч болох дөхсөн хүн

Ийнхүү Харрисон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 1841 оны 3-р сарын 4-нд албан тушаалаа хүлээн авав. Гэхдээ ердөө сарын дараа буюу 4-р сарын 4-нд Харрисон албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан анхны ерөнхийлөгч болжээ.

Харин дэд ерөнхийлөгч Жон Тайлер үймээнийг ашиглан өөрийгөө дэвшүүлж, АНУ-ын ерөнхийлөгч болж чадсан байна. Ийнхүү Даниел хүслээ биелүүлэх боломжоо алдсан юм.

Найман жилийн дараа АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Захари Тейлор мөн сонгуульд ялбал өөрийг нь дэд ерөнхийлөгчөө болгох хүсэлтэй байгаагаа Дэниел Вебстерт хэлжээ. Вэбстер өмнөхтэй адил шаралхсан тул татгалзсан хариу өгөв. 

Дараа нь Тейлор ялалт байгуулж "Эрх зүйт өөрчлөлтийн нам"-ын гишүүн Миллард Филлморыг дэд ерөнхийлөгчөөрөө сонгожээ. Гэвч Тейлор жилийн дараа нас барж, Филлмор оронд нь ерөнхийлөгчийн тушаалд томилогдов. Вебстер ийнхүү хоёр дахь удаагаа яг ижилхэн байдлаар ерөнхийлөгч болох боломжоо алдсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()