100 жилийн дотор Евразийг эзэлсэн "Америкийн уугуул" заарт хархны тухай баримтууд

20-р зууны эхэн үед Европын аялагчид зөвхөн Хойд Америк тивд байдаг ондатр буюу заарт хархыг нутагтаа авчирчээ.  Килограмм хагас жин татах мах, эсвэл арьсыг нь хожим ашиглаж болох юм гэж тэд бодсон нь үнэхээр биеллээ олж, үслэг эдлэлийн зорилгоор заарт хархыг олноор нь авчран нутагшуулж эхлэв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам амьтны арьсан хувцасны хэрэгцээ багасаж, харин заарт хархнууд үлдэж хоцорчээ.

100 жилийн дотор Евразийг эзэлсэн "Америкийн уугуул" заарт хархны тухай баримтууд

Ийнхүү 100 гаруйхан жилийн дотор минж л амьдардаг байсан голуудын хөвөө заарт хархны хурц үнэрээр дүүрэв. Испаниас Оросын Алс Дорнод хүртэлх бүхий л амьтад энэхүү "зочин"-той зэрэгцэн амьдрах ёстой болжээ. Хэдий минж нь тийм ч ховор амьтанд тооцогдохгүй ч заарт хархны тоотой харьцуулбал дэндүү цөөхүүлээ. Тэгвэл 3-хан жил амьдардаг энэхүү мэрэгч нь шинэ нутагтаа хэрхэн дасан зохицож сурсан юм бол?

Оготны төрлүүдээс хамгийн том биетэйд тооцогдох энэхүү амьтанд амьдралын 2 гол онцлог бий. Тэд өмнө нь минжний нутаг байсан гол мөрөн, сувгуудын хөвөө дагуух өвөл хөлддөггүй гүехэн хэсэгт түшиглэн амьдарна. Заарт харх ихэвчлэн үүрээ газар ухаж засдаг. Үүрнийх нь үүд болон унтах тасалгаа, зулзагануудын тасалгаа нь усан доор байна. Тасалгаа хоорондын хонгил, агааржуулах нүхнүүдтэйгээ нийлээд заарт хархын үүр дунджаар 10 метр хүртэл урт байдаг.

Хэрэв газар доорх үүр найдвартай сууц байж чадахгүй байвал тэд "овоохой" барина. Усны ургамлын иш шавартай зуурч барьсан тэрхүү сууц нь минжнийхийг бодвол тун бүдүүлэг хийцтэй. Гэхдээ л ийм үүрэн доторх температур нь өвлийн улиралд 0 хэмээс буудаггүй байна. 

Чухам хоргодох газар олох тал дээр асуудал тулгардаггүй учраас заарт хархнууд маш хурдтай өсөж үрждэг. Амьдарч буй нутгаас хамааран эмэгчин харх нэг жилд хоёроос таван удаа зулзагалахдаа тус бүрд нь 8-10 бодгаль гаргадаг байна. Шинэ төрсөн гөлчгийнүүд өдрөөр бус цагаар өсөн бойжиж, 10 хоногийн дараа сэлж сурч, 3 долоо хоногийн дараа сүүнээс гарч, өвс ногоо идэж эхэлдэг. Энэ бүх хугацаанд эцэг нь байнга дэргэд нь байж, шүд нь ургах хүртэл асарч хамгаална. Ийнхүү хавар цаг ирэхэд залуу хархнууд шинэ үүр барьж, хосоо олохоор эцэг эхийгээ орхидог байна. 

Заарт харх амьд үлдэх стратеги ийм сайтай мөртлөө яагаад Евразийн бүхий л гол мөрдийг эзэлж чадаагүй юм бол? Энгийнээр хариулвал тэд үнэхээр онцгүй ааштай амьтад аж. Танихгүй амьтанд догшин хандахаас гадна хүнс тэжээл багатай үед өөрийнхөө үр төлийг идэхээс ч буцахгүй. Нэмж дурдахад 6-10 жил тутам нэг удаа заарт харх багатай жил болдог буюу тэдний тоо толгой огцом буурдаг байна. 

Түүнчлэн заарт харх нь махчин амьтдын гол олз болдог. Шувууд, хуурай газрын араатнууд, махчин загаснууд тэднийг ангуучилна. Ялангуяа хурдан шаламгай булга усан доорх үүр рүү нь орж, тэднийг хуурай газар дээр хөөн гаргаад тун хялбархан барьж иднэ. Хэдий мах багатай боловч хүмүүс ч гэсэн заарт хархыг заримдаа гоочлох нь бий. 

Шинэ тивийн төлөөлөл энэхүү амьтан хахир хатуу манай оронд ч гэсэн суурьшиж чаджээ. 1967 онд Сэлэнгэ аймгийн Буур гол, Булган аймгийн Олон нуур, Увс аймгийн Хар нуур, Ховд аймгийн Хар-Ус нуур зэрэгт анх нутагшуулж байснаас хойш өдгөө тэдний тоо толгой нэлээн өсч, экосистемийн тэнцвэрийг алдагдуулах хэмжээнд хүрдэг болжээ. 2018 онд явуулсан судалгаагаар зөвхөн Хар-Ус нууранд 86260 толгой заарт харх амьдардаг аж. Ийнхүү өсч үржсэнээр хадлан тэжээл бэлтгэх талбай усанд автах, малын бууц хэвтэргүй болох, нуурын зэгс, хулс, ургамал ховордох зэрэг сөрөг нөлөөг үзүүлж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()