Таныг өндөр болгох эрүүл аргууд

Намхан хүн бүрийн хувьд өндөр болно гэдэг хүсэл, мөрөөдөл нь билээ. Үүнээсээ болж элдэв эм тариа хэрэглэх нь ч элбэг. Гэхдээ энэ нь эргээд таны биед сөрөг нөлөөтэй байдаг гэдгийг та мэдэх үү? Иймд та бүхэндээ өндөр болгох хамгийн эрүүл болоод хялбар аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. Хамгийн гол нь доорх аргуудыг цогцоор нь хэрэгжүүлж байж, хүссэн үр дүндээ хүрнэ гэдгийг санах нь зүйтэй. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Таныг өндөр болгох эрүүл аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрүүл зөв хооллолт

Тарган, махлаг хүн хэзээ ч өндөр сайхан харагдана гэж үгүй. Энэ нь таныг илүүтэй намхан, галбиргүй нэгэн мэт харагдуулдаг билээ. Харин эрүүл зөв хоол хүнс хэрэглэх нь, таны өсөлтийг дэмжиж өндөр болгохоос гадна тураах онцгой ач тустай. Ингэхдээ та уураг ихтэй хүнс болох мах, загас зэргийг идэж хэрэглэхээс гадна кальци, цайр, витамин D-гээр баялаг бүтээгдэхүүнийг ч мөн тогтмол хэрэглэж заншаарай. Кальци ихтэй бүтээгдэхүүнд  хүнсний ногоо, тараг, сүү, ордог бол, цайраар баялаг бүтээгдэхүүнд хясаа, улаан буудайн үр, хулуу, газрын самар зэргүүд  багтдаг байна.

Эрүүл зөв хооллолт

2 Дасгал хөдөлгөөн

Ялангуяа өсвөр насны хүүхэд, залууст хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Та өдөр бүр 30 минут сагс тоглон, үсэрч харайж байгаарай. Энэ нь таныг хэдхэн сарын дотор хүссэн өндөрт тань хүргэх гүүр болох төдийгүй чийрэг, өв тэгш бие галбиртай болоход тань тусална. Хэрэв сагс тоглож, гүйж харайх боломжгүй бол, зүгээр л явган алхаж байвал зохилтой. 

Дасгал хөдөлгөөн

3 Сайн унтаж амрах

Нялх хүүхдийг унтаж байхдаа өсөж томордог хэмээдэг. Энэ нь ч учиртай юм. Зүгээр нэг хэлсэн, аман яриа бус аливаа хүн унтаж, бие физиологи нь амарч байхдаа өсөж байдаг тул өөрт тухтай байрлалаар, сайн унтаж амрах хэрэгтэй. Ингэхдээ та 20 нас хүртлээ дунджаар 9-11 цаг амрах нь зүйтэй юм.

Сайн унтаж амрах

4 Өндөр нь удмын гениэс хамаардаг гэдгийг ойлго

Нийт хүмүүсийн 60-80 хувь удамшлын гениэс хамаарч өөр, өөр өндөртэй байдаг юм. Хэрэв таны эцэг эх намхан бол, та өндөр болно гэдэг тун хэцүү асуудал аж. Тиймээс өсөх боломжтой эсэхээ судалсны дүнд элдэв өндөр болгох дасгал зэргийг туршиж нь үзэх нь зүйтэй юм. Гэвч энэ үзэгдлийг эвдэж, өндөр болсон хүмүүс маш олон байдаг.  Тиймээс танд хичээл зүтгэл хамгаас хэрэгтэй.

Өндөр нь удмын гениэс хамаардаг гэдгийг ойлго

5 Согтууруулах ундаа, тамхи зэргээс хол бай

Архи, тамхи, согтууруулах ундааг ихээр хэрэглэх нь таны өсөлтыг зогсоох сөрөг талтай. Мэдээж эрүүл мэндэд ч мөн муу нөлөөтэй гэдгийг хүн бүхэн мэддэг. Хэрвээ үнэхээр л өндөр больё, өсье хэмээн бодож байвал хорт зуршлуудаас өөрийгөө ангижруулаарай. 

Согтууруулах ундаа, тамхи зэргээс хол бай

6 Хэдэн нас хүртлээ өсөх боломжтой вэ?

Хэрэв та 20 нас хүрээгүй л бол өдөр бүр өсч, өндөр болох боломжтой байдаг. Харин нэгэнт 20 нас хүрсэн бол өндөр болно гэдэг тун ч бэрх асуудал болж хувирдаг. Тиймээс та 18,19-той байсан ч,  өндөр болох магадлал өндөр байдаг юм шүү. Хамгийн гол нь таны хичээл зүтгэлээс бүгд хамаарна. 

Хэдэн нас хүртлээ өсөх боломжтой вэ?

7 Нуруугаа цэх болго

Нуруугаа байнга цэх болгож, өөртөө итгэл дүүрэн алхаж байгаарай. Энэ нь таныг хэдэн см-ээр өндөр харагдуулах бөгөөд хэнд ч үйлчлэх аж. Би намхан хэмээн сэтгэл гундаж, доош харан уруу царайлах хэрэггүй. Харин үүний оронд хамаг биеэ тэгшлээд, хүн бүрийн хажуугаар салхи татуулан алхаарай. 

Нуруугаа цэх болго

8 Бариу хувцас өмс

Бие барьсан хувцас нь таныг өндөр, гуалиг болгож харагдуулдаг шидтэй юм. Энэ нь тун хялбар бөгөөд үр дүнтэй арга тул өдгөө хүмүүс ихээр ашигладаг билээ. 

Бариу хувцас өмс

9 Өндөр өсгийт

Өндөр өсгийтэй гутал өмссөн ямар ч бүсгүй  тансаг, эрхэмсэг, гуалиг сайхан харагддаг. Тиймээс та намхан, өндөр аль нь байлаа ч өдөр тутамдаа өндөр өсгийтээр гоёорой. Энэ чинь л таныг эмэгтэй хүн гэдгийг мэдрүүлж, эрхэмсэг төрхийг бүрдүүлж өгдөг юм. 

Өндөр өсгийт

10 Биеэ гайхуул

Та урт хөлтэй намхан нэгэн бол зуны халуун өдрүүдэд богинохон шорт, юбка зэргээр гоёорой. Энэ нь таныг илүүтэй өндөр харагдуулах аж. Харин эсрэгээрээ богинохон хөлтэй бол аль болох богино шортоос татгалзах хэрэгтэй бөгөөд энэ нь таныг илүүтэй намхан харагдуулж ч мэднэ. 

Биеэ гайхуул

11 Бараан өнгийн хувцсыг сонго

Хар бараан өнгийн хувцас нь биеийн галбирыг өв тэгш болгож, туранхай болоод өндөр харагдуулдаг юм. Иймд та болж өгвөл бараан өнгийн хувцас сонгож, өсгийтэй гутландаа тохируулан өмсөөрэй. Одоо хэн таныг намхан гэх юм. 

Бараан өнгийн хувцсыг сонго

12 Босоо судалтай хувцас

Хувцсан дээрх хээ, судланд цаашдаа ач холбогдол өгч байгаарай. Учир нь хөндлөн судал таныг тарган, цэгцгүй биетэй харагдуулдаг бол, эсрэгээрээ босоо суудалтай өмд цамц нь өндөр, туранхай харагдуулдаг юм. 

Босоо судалтай хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()