Хүний амь аварсан орон гэргүй эрийн түүх олон мянган хүний сэтгэлд хүрсэн ч санаанд оромгүй байдлаар "эргэжээ"

АНУ-ын Нью Жерси мужийн оршин суугч Кэйтлин Макклур (Katelyn McClure) өөрт нь тус болсон орон гэргүй эрд хариу туслахыг хүссэн нь санамсаргүйгээр бүхий л амьдралыг нь өөрчилсөн байна. 27 настай бүсгүй нэгэн шөнө Филаделфи орохоор машин жолоодож яваад замдаа шатахуунгүй болж зогссон аж. Тэрээр хамгийн ойр байгаа шатахуун түгээх газрыг хайж, харанхуй шөнө ганцаар явж байхдаа гудамж талбайгаар хоног төөрүүлдэг Жонни Боббит (Johnny Bobbit) -той тааралджээ. Гэтэл өнөөх эр бүсгүйг машиндаа хаалгаа түгжээд, аюулгүй сууж байхыг захиж, өөрөө хол байсан шатахуун түгээх станц руу алхан очиж, өөрт байсан сүүлийн 20 доллараар шатахуун авчирч өгсөн байна.

Хүний амь аварсан орон гэргүй эрийн түүх олон мянган хүний сэтгэлд хүрсэн ч санаанд оромгүй байдлаар "эргэжээ"

Энэ бүхний дараа орон гэргүй эрд талархлаа илэрхийлэхийг хүссэн Кэйтлин Макклур GoFundMe сайтаар дамжуулан хандив цуглуулж эхэлсэн байна. Сонирхолтой нь үүний дараа хэний ч төсөөлөөгүй үр дүн гарсан бөгөөд эцэстээ 400,000 ам.доллар цугларсан аж. Нийтдээ 15,000 гаруй сайхан сэтгэлт хүнээс цугласан энэхүү мөнгөөр Кэйт бүсгүй Жонни Боббитийг орон гэр, унах унаа, ажилтай болоход туслах ёстой байв.

Харамсалтай нь бүх зүйл буруугаар эргэсэн байна. Кэйт орон гэргүй эрд байшин биш, ердөө явуулын гэр, хямдхан машин авч өгсөн гэнэ. Үүгээр зогсохгүй, тэрээр явуулын орон сууцыг нь гэрийнхээ хашаанд буулгасан тул Бобби Кэйтийн хаяанд амьдрахаас өөр аргагүй болжээ. Эцэст нь Кэйт найз залуугийн хамт Боббиг гадуурхаж эхэлсэн бөгөөд нэг л өдөр түүнийг хулгайд сэрдэн гэрээс нь хөөсөн аж. Үүний дараа бүсгүй Боббигийн ашиглаж байсан сууц, машин хоёрыг худалджээ. 

Сайхан сэтгэлт бүсгүй биш, бүр "шуналд баригдсан" шулам болж таарсан Кэйтлин Макклур найз залуугийнхаа хамтаар Боббид 25 мянган ам.доллар бэлнээр өгсөн байна. Увайгүй үйлдлээ далдлахын тулд тэрээр хандив өгсөн хүмүүст Боббиг бүх мөнгөө дэмий зүйлд үрж дуусгасан хэмээн мэдэгджээ. Харин GoFundMe дээрх хандивын мөнгө хүрэх ёстой эзэндээ хүрсэн эсэхийг шалгахаар өмгөөлөгч нар ажиллаж эхэлсэн байна. 

Кэйт Боббигийн мөнгөнөөс хувьдаа нэг доллар ч аваагүй гэж мэдэгдсэн боловч хосууд хандив бүрдсэний дараа хонжворын азтан шиг тансаглаж буй зураг, бичлэгээ цахим орчинд байнга хуваалцаж байсан тул тэднийг интернэт хэрэглэгчид "сэжиглэх" үндэс болсон гэнэ.

Тэд хэдэн сарын турш Лас Вегас, Лос Анжелес, Нью-Йорк-оор аялж, Кэйтлин өөртөө шинэ BMW худалдаж авсан, Гранд Канион дээгүүр цагийн 5000 ам.долларын үнэтэй нисдэг тэргээр ниссэн зэргээр жинхэнэ утгаар нь тансагласан байна. Марк мужаан, Кейт төрийн албаны ажилтан учраас дан цалингаараа ингэх ямар ч боломж байхгүй нь тодорхой байв. 

Тэр бүү хэл, хосууд Нью-Йоркт байхдаа нэг удаад 200 гаруй ам.долларын үнэтэй оройн хоол идэж, нэг хүний такс нь 2400 ам.долларын үнэтэй үдэшлэгт оролцсон аж. Кейтлин мөн ээжийнхээ хамт Лос Анжелес руу нисэхдээ онгоцны буудлаас лимузинээр тосуулж, өндөр зэрэглэлийн зочид буудал, үнэтэй ресторанаар үйлчлүүлсэн байна. Харин Марк энэ үед мөрийтэй тоглоомын газруудаас салдаггүй байсан гэнэ. Тэрээр бүр нэгэн казино доторх ATM-ээс GoFundMe-ийн данс руугаа нэвтэрч 500 ам.доллар авсан нь хүртэл ил болжээ. 

Хандивын мөнгийг зугаа цэнгэлд зарцуулсан хосыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал 2018 оноос эхлэн удаа дараа хойшлогдсоор  байгаа бөгөөд шалгалт хийх явцад тэс "өөр" нууц илэрсээр GoFundMe сайтад байрлуулсан сэтгэл хөдлөм түүх бүхэлдээ хуурамч болж хувирсан байна. Өдгөө энэ гурван хүн гурвуулаа олон мянган хүнийг хууран мэхэлж, луйвар хийсэн гэж буруутгагдаж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()