Биеийнхээ хорт бодисыг хэрхэн гадагшлуулах вэ?

Ямар ч эм тарианаас илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох жимс, ногоог хэрэглэх нь хүний биед асар их ач тустай билээ. Дээрх зүйлсийг хэрэглэснээр хүний биеийн хорт бодис гадагшлан, амин дэм, эрдэс бодисоо нөхөн авч, ханиад томуу бүү хэл бусад төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг байна. Иймд бид та бүхэндээ бие организмыг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулах аргуудыг танилцуулъя. 

Биеийнхээ хорт бодисыг хэрхэн гадагшлуулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биенээс хорт бодисыг гадагшлуулахгүй бол юу болох вэ?

Магадгүй та "биенээс хорт бодис гадагшлуулаагүй нөхцөлд юу болох бол? хэмээн гайхаж байж мэдэх юм. Тэгвэл дараах зүйлс бидний бие организмд тохиолддог ажээ. Үүнд:

  • Дархлааны систем муудна.
  • Арьс үрчлээтэж эхэлнэ.
  • Харшил хөдөлнө.
  • Нарийн гэдэсний үрэвсэл үүснэ.
  • Ходоод шархална.
  • Элэгний үйл ажиллагаа муудна.
  • Зүрхний шигдээстэй болно.
  • Толгой өвдөж, булчингууд хөндүүр болно.
  • Үргэлж цангана.
  • Хоолны дуршил буурна.
  • Үс унана.
  • Хумс хэврэг болно.
  • Арьс хуурайшина.

Та эдгээр сөрөг үр дагавруудаас сэргийлэхийн тулд бидний дор дурдах аргуудыг ашиглаж, биеэ цэвэрлэж болно. Мөн өглөө бүр сэрмэгцээ нэг аяга цэвэр ус ууж хэвшээрэй. Энэ нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, биеэс хорт бодис гадагшлуулахад тусладаг байна.

Биенээс хорт бодисыг гадагшлуулахгүй бол юу болох вэ?

2 Биеэс хорт бодисыг гадагшлуулах бүтээгдэхүүнүүд

1. Хүрэн манжин болон лууван 

Витамин С, В1, В2, D-ээр баялаг хүрэн манжин болон лууван нь биеийг цэвэрлэхэд онцгой үр нөлөөтэй юм. Та лууван болон хүрэн манжингийн шүүсийг адил хэмжээтэй устай хольж, өглөө өлөн элгэн дээрээ уугаарай. Ердөө нэг долоо хоног хэрэглэхэд үр дүнгээ үзүүлж, биеийг цэвэрлэх бөгөөд үүний нөлөөнд нүүрэн дээр гарах батга цөөрч, эдгэрэх болно. 

Биеэс хорт бодисыг гадагшлуулах бүтээгдэхүүнүүд

2. Нимбэг, жүрж болон бэрсүүт жүрж 

Эдгээр исгэлэн жимснүүд нь биеийг цэвэрлэж, хорт бодисыг биенээс хөөж гаргах болно. Та 7 хоногийн турш эдгээр жимсний шүүсийг ууж үр дүнг нь үзээрэй. Өдөрт 1 литр шүүс уух ёстой. Мөн үр дүнг нь хурдан үзэхийг хүсч байвал 7 хоногийн турш орой бүр унтахдаа 2 ширхэг жүрж идэж байгаарай. 

3. Ногоон ургамал 

Та ногоон ургамлуудыг ашиглаж, ногооны салат хийж идэж болно. Энэ нь таныг тураагаад зогсохгүй биеийг цэвэрлэж, эерэг сайн нөлөө үзүүлэх аж. Та 7 хоногийн турш ногоон салат идэх бөгөөд цаашдаа ч үүнийгээ баримталж, ногоо идэж байх нь эрүүл мэндэд тустай юм. 

4. Инжир

Инжир гэх жимсийг идсэнээр биеэс хорт бодисыг гадагшлуулах төдийгүй цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, эрүүл урт удаан амьдрахад туслах болно. Та тус жимсийг өдөр тутамдаа идэж хэрэглээрэй. 

5. Байцаа 

Бидний хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг байцаа нь биед олон гайхалтай нөлөө үзүүлдэг болохыг та мэдэх үү? Байцаанд агуулагдах витаминууд нь ходоод гэдсийг эмчилж, хананд нь наалдсан хэрэггүй, хорт бодисуудыг гадагшлуулдаг. Та байцааны шөл ууж, хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж байгаарай. 

6. Хар манжин

Хар манжин нь бие дэх С витаминыг нөхөх төдийгүй олон төрлийн эрдэс, амин дэмээр баялаг тул дархлааг сайжруулдаг байна. Мөн биед хуримтлагдсан хоол тэжээлийн үлдэгдлийг задалж гадагшлуулан, холестеринийг бууруулж биеийг хоргүйжүүлж, жинг бууруулах аж. Та хар манжингаас шүүс гаргаж аваад яг адил хэмжээтэй устай нийлүүлж, бэлтгээрэй. Эхний өдөр 3 халбагыг бэлтгэсэн шүүснээсээ ууж эхлэх бөгөөд өдөрт нэг халбагаар нэмэгдүүлэх хэрэгтэй. 

7. Алим 

Та өдөрт 2 ширхэг алим идээд биеэс хорт бодисоо гадагшлуулж, цэвэрлээд дархлаагаа сайжруулах боломжтой гээд боддоо? Энэ нь биеийг сэргээж, нөхөн төлжүүлж, үсийг ургуулж, арьсыг толигор болгох төдийгүй шүдийг бат бөх болгодог байна.

8. Гурвалжин будаа

Гурвалжин будаа нь бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биед орсон хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. Мөн элэгний өвчтэй хүмүүст эмчилгээний гол хоол нь болдог. Тус будаа нь "Бетта глюкоз" ихтэй учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж хоол боловсруулах системд эерэг нөлөөг үзүүлдэг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()