1
Цэцгийг яаж удаан амьд байлгах вэ?
Цэцэг бага зэрэг гандсан бол бүлээн усанд суулгаж, ус хөртөл нь байлгана. Дараа нь цэцгийн доод ишийг хайчилж, хүйтэн усанд хийж тавихад цэцгийн өнгө сэргээд ирнэ.
2
Бэхний толбыг яаж арилгах вэ?
Бохирдсон даавуугаа сүүнд хийгээд 15-20 минут болгоно. Толбо нүдний чинь өмнө бүдгэрээд эхэлнэ.
3
Лонхны дотор талыг яаж цэвэрлэх вэ?
Лонхны амсар хэт нарийн эсвэл дотор талыг цэвэрлэх сойз байхгүй тохиолдолд элс ашиглах боломжтой. Элстэй лонхондоо ус нэмж, үйсэн бөглөө хийгээд сайтар сэгсрээрэй.
4
Гэрийн нөхцөлд гал унтраагч хийх
0.5 кг давс ба 0.25 кг аммонийн хлоридыг хоёр литр усанд уусгана. Найруулсан шингэнийг нэг литрийн саванд хийнэ. Хэрэв гал гарвал тэрхүү шингэнээ цацаарай.
5
Алганд орсон өргөсийг хэрхэн авах вэ?
Үүний тулд танд өргөн амсартай шилэн сав хэрэгтэй болно. Эхлээд савандаа халуун ус хийгээд, дараа нь өргөс орсон хэсгээрээ чанга дарна. Улмаар өргөс аяндаа гараад ирнэ.
6
Шилээ яаж цантахгүй болгох вэ?
Шилээ савантай алчуураар арчаад, хатаана. Хатсаны дараа хилэн алчуураар арчаарай. Ингэснээр шил тань цантахгүй.
7
Төмсийг хэрхэн амттай болгож чанах вэ?
Төмсийг болгохдоо давс хийж буцалгана. Дараа нь усыг нь асгаад болсон төмсөө хайруулын тавганд хийж 1 минут хуурна. Ингэхдээ төмсөө байнга хөдөлгөх хэрэгтэй.
8
Шинэхэн талхыг хэрхэн жигд зүсэх вэ?
Хутгаа буцалж буй усанд хийж халааснаар шинэхэн талхыг бутлахгүйгээр зүсч болно.
9
Салхинд шүдэнз асаах
Гадаа салхитай үед шүдэнд асаах хэрэгтэй бол доорх зураг дээр харуулсан шиг шүдэнзээ арзайлгах хэрэгтэй.
10
Хагарсан өндгийг чанах
Хагарсан өндгийг урсгахгүйгээр чанахыг хүсвэл усанд нь бага зэрэг уксус хийгээрэй.
11
Хөхрөлтийг эмчлэх
Таны бие хөхөрсөн, эсвэл аль нэг газраа мултарсан тохиолдолд хийх хамгийн эхний зүйл бол хүйтэн жин тавих юм. Жингээ амархан хатаахгүйн тулд урт боолтын нэг үзүүрийг нь хүйтэн устай саванд дүрээд, нөгөө хэсгийг нь гэмтсэн газартаа ороогоорой.
12
Лааг сууринд нь багтаах
Хэрвээ таны лаа сууриндаа багтахгүй байвал үзүүрийг нь халуун усанд хийж дэвтээгээрэй. Ингэснээр лаа зөөлөрч сууриндаа орно.