Хятад бүсгүй анхны болзоондоо 23 хамаатнаа дагуулж иржээ

2020-10-31, 16:57
58,093

Болзоонд урьсан залуу нь бүх хоолыг нь даана гэдгийг сонсоод 23 хамаатнаа үнэгүй хоолонд оруулахаар шийдсэн нэгэн бүсгүйн хөгжилтэй явдал хятадын энтертайнмент ертөнцөд гол сэдэв болжээ.

Хятад бүсгүй анхны болзоондоо 23 хамаатнаа дагуулж иржээ

"Wechat"-аар танилцаад сохор болзоо хийхээр болсон бүсгүй нь 20-иод хамаатан садантайгаа ресторанд орж ирэхийг харсан Лю хэмээх залуу эхлээд нүдэндээ ч итгээгүй байна. 

Энэ явдал Хятадын Жөжян мужид болсон бөгөөд болзооны хүндэт зочид 4 ширээг эзлэн сууж, нэмэлт үйлчилгээнүүдийг нэрэлхэлгүй авч, тамхи татаж, архи ууж, хамгийн үнэтэй хоолнуудыг шилэн захиалжээ.

Эцэст нь тооцоо хийх болоход нийт үнэ нь 19,800 юань (8 сая 450 мянган төгрөг) болсон бөгөөд 29 настай Лю үүнийг хараад эргэлзэлгүй рестораныг орхин гарсан байна. 

Тэрээр мөн утсаа унтрааж, бүсгүйтэй дахин холбогдоогүй аж. Хамаатнууд нь мэдээж зочид гэдэг утгаараа тооцоог хувааж төлөхөөс татгалзсан тул бүсгүй 19,800 юанийг бүгдийг нь өөрөөсөө гаргасан гэнэ.

Хөөрхий залуугийн шууд зугтах болсон шалтгаан мэдээж ойлгомжтой. Харин "хэргийн эзэн" бүсгүй түүний өгөөмөр байдлыг шалгахын тулд ингэсэн, эцсийн эцэст хамгийн том хохирогч нь өөрөө гэдгийг хэлжээ. Болзооны дараа түүний хамаатнууд руугаа бичсэн мессеж мөн ил болсон бөгөөд үүндээ: 

" - Бүгдээрээ сайн уу, миний сүүлийн болзоонд тус хүргэсэнд баярлалаа. Өмнө нь тэр залуу миний хоолыг даана гэж тохиролцсон байсан юм

- Энэ залуу баян болохоор өгөөмөр занг нь шалгахын тулд дуртайгаа идэцгээе гэж нэг нь хэлсэн. Үүнээс болоод нөхцөл байдал хүндэрчихлээ.

- Энэ асуудлын хамгийн том хохирогч нь би. Яагаад гэвэл тооцоог би ганцаараа төлсөн.

- Миний нэр хүнд бас маш ихээр уначихлаа. Тамхи, архийг хэн захиалсан нь надад хамаагүй. Хамгийн гол нь бүх тооцоог хамтдаа хувааж эргүүлж төлнө гэдэгт найдаж байна" хэмээн бичжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()