"Хүмүүжлээс илүү айдас" - Японд гэмт хэрэг бага гардгийн гол шалтгаан

Япончуудын хувьд шоронд ял эдэлнэ гэдэг үхлээс аймшигтай зүйл аж. Энэ хөгжингүй, боловсон орны шоронгийн амьдрал тийм харгис гэж үү? Юун түрүүнд, Японы шоронг хэд хэдэн төвшнөөр ангилдаг бөгөөд гэмт хэрэгтний үйлдсэн хэргээс хамааран хөнгөн гэмт хэрэг үйлдэгсэд, хүн амины хэрэгтэн, хүчиндэгч, хар тамхины наймаачид гэх зэргээр тусгай зориулалттай хэсэгт оруулна. Хөнгөн гэмт хэрэгтнүүдийн хувьд номын сан, биеийн тамирын талбай байхаас гадна шинэ мэргэжил эзэмших, суралцах боломжтой байдаг гэнэ. Харин ноцтой гэмт этгээдүүдийн хувьд байдал арай өөр ажээ. 

"Хүмүүжлээс илүү айдас" - Японд гэмт хэрэг бага гардгийн гол шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Японы хорих анги нь маш эмх замбараатай цэвэрхэн газар. Зэвэрсэн бохир усны шугамтай хонгил, ээлж ээлжээрээ унтдаг нийтийн камер гэж үгүй. Гэсэн хэдий ч япончуудын хувьд шорон гэдэг аймшигтай газар бөгөөд энд орсон хүн өөрийнхөөрөө байж чаддаггүй гэнэ.

Улсын удирдлагууд шоронд хүмүүжүүлэх арга барилаа нуудаггүй, бүх зүйл ил тод байдаг. Гэхдээ Япончууд энэ талаар ярих дургүй бөгөөд ялангуяа ял эдэлсэн хүмүүсийн хувьд бол энэ нь аймшигтай газар аж. Мэдээж, шоронд хоригдох нь амьдралын хамгийн таагүй мөчүүдийн нэг яах аргагүй мөн.

Анх харахад Японы хорих анги эмнэлэгтэй л адил.

Хорих ангид орсон гэмт хэрэгтэн бүх эрхээ хасуулна. Түүнд ганцхан амьсгалах, идэх, ариун цэврийн өрөө ашиглах эрх л үлдэнэ. Харин бусад зүйлийг тушаалаар эсвэл нууцаар хийж болно. Харуулын өөдөөс харах, толгойгоо сэгсрэх, ярих, ямар нэгэн зүйл гуйх хориотой. Хэрвээ дээрх зүйлсийг зөрчвөл харуул царс модон саваагаар зоддог байна.

Цаазын ял авснаас бусад бүх хоригдлууд заавал ажил хийх ёстой. Ажил хийж байгаа учир аймшгаас хол байж, хэсэг хугацаанд ч болов тайвшрах боломжтой гэж бодож байвал энэ нь эндүүрэл юм. Ихэнх ажлууд нь нэгэн хэвийн, тухайн хүнийг залхаасан ажил байдаг. Үйлдвэр дээр нэг хүн, нэг төрлийн ажлаа л тогтмол хийнэ.

Үхлийн камертай хонгил

Япончууд өвдгөө нугалаад суух дуртай байдаг. Гэвч шоронд энэ байдлаар суух нь бараг л там гэсэн үг. Учир нь тэд олон цагийн турш хөдлөхгүйгээр өвдгөө нугалсан байдалтай суух бөгөөд хөл бадайрч, өгзөг дээр удаан суусны ул мөр гарна. Хэрвээ хөл чилээд босвол дахиад л царс модон саваагаар зодуулж, тусгай өрөөнд ганцаараа дахин олон цагийн турш энэ байдлаар суух хэрэгтэй болно.

Шоронгийн ажлын хэсэг

Японд төвийн халаалтын систем гэж байдаггүй учир хүйтний улиралд  иргэд халаагуур ашигладаг. Харин шоронгийн амьдралд хэмнэлт хийж камерт болон ажлын өрөөнд халаагуур тавьдаггүй. Хоригдлуудын өвлийн болон зуны хувцас нь төдийлөн ялгардаггүй учир хоригдлууд даарснаас болж өвчин тусах нь элбэг. 

Хорих ангийн эмнэлгийн үйлчилгээ нь ёс төдий зүйл бөгөөд хоригдол явж чадаж л байвал түүнийг эрүүлд тооцно. Өвдсөн ч эмчлэх хүн бараг үгүй. Учир нь хорих ангийн ажиллах нөхцөл тийм ч таатай бишээс гадна цалин маш бага байдаг аж.

Шоронгийн камерт олон хүн байдаггүй бөгөөд ихэнхдээ 2-4 хүний өрөөнд нэг хүн байх нь бий.  Гэхдээ энэ нь тав тухтай байдлыг мэдрүүлдэггүй. Жижиг өрөөнд, нимгэн гудсан дээр л унтдаг байна. Үүнээс гадна Японы хоригдлуудад хөнжил гэж өгдөггүй. Энэ нь хоригдол амиа хорлох болон бусад аюултай алхмаас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээ гэнэ. Нуруун дэрээ гараа хоёр тийш болгож унтах бөгөөд нойрондоо санаандгүй байрлалаа солих үед өшиглөж сэрээгээд дахиад хуучин байрлалдаа унтахыг шаарддаг байна.

Минимализм

Цаазын ял сонссон хоригдлуудын амьдрал хамгийн хэцүү, хамгийн аймшигтай байдаг гэнэ. Тэднээр ажил хийлгэхгүй, камераас нь хүртэл гаргадаггүй. Гэхдээ камерын өрөөнд нь зарим нэг тавилга, хөнжил бий. Цаазын ял гаргаснаас хойш шууд цаазалдаггүй бөгөөд хоригдол олон жилийн турш ял хэрэгжих хугацааг хүлээнэ. Зарим хоригдлууд 30 жилийн турш ялын хэрэгжилтийг  хүлээж суусан түүх бий. 1945 оноос хойш Японд 6 цаазын ялыг хэрэгсэхгүй болгожээ.

Хоригдлуудыг амиа хорлохоос сэргийлж 24 цагийн харуул, хамгаалалт ажигладаг.

Түлхүүрийн чимээ гарах бүрд солих хувцас авчирч байна уу эсвэл цаазлах гэж байна уу гэсэн бодол төрөх аймшигтай гэдэгтэй та санал нэгдэх биз. Ийнхүү удаан хугацааны туршид цаазын ялыг хэрэгжүүлэхгүй байгаа шалтгааныг япончууд маш энгийнээр тайлбарладаг. Шүүх буруу шийдвэр гаргаж, гэмт хэрэгтэй холбоотой шинэ нотлох баримт гарах магадлалтай хэмээн хүлээдэг байна. Гэхдээ үхлээ хүлээж суух гэдэг нь үхлээс аймшигтай зүйл учир цаазын ял сонссон иргэд ялын хэрэгжилтийг хүлээж чадалгүйгээр амиа хорлодог аж.

Японы хорих ангид ганцаарчилсан уулзалтыг зөвшөөрдөггүй. Харин 30 минутын турш шилний цаанаас харуул, камерын хяналт дор уулзалт хийдэг. Уулзалтыг шоронгийн удирдлагууд зохион байгуулдаг бөгөөд уулзалтад хамгийн ойр дотны хүмүүс, өмгөөлөгч л орж болдог аж.

Ингээд та Япончууд яагаад шоронд орохоосоо айдаг, энэ талаар яриаг ярих ч дургүй шалтгааныг мэдэж авлаа. Хамгийн богино хугацаа ч тухайн хүний амьдралд хар бараан дурсамж үлдээдэг болох нь тодорхой.  Гэхдээ Японд гэмт хэргийн төвшин хамгийн бага байдаг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()