2018 онд дэлхийн аварга болж байсан нэрт бөх, 24 настай Заурбек Сидаков Осетийн заншлын дагуу олон зочид, цэцэг, баяр хөөрөөр дүүрэн тансаг хуримыг хийжээ. Гэхдээ баярын төгсгөл эхлэл шигээ сайхан байсангүй.
Ёслолын үеэр Заурбек болон хуримд оролцсон зочдод сүйт бүсгүйн зүй бус бичлэг бүхий мессеж ирсэн байна.
Энэхүү хувийн бичлэг нь сүйт бүсгүйн хуучин амраг болох эхнэртэй эрд зориулагдсан байжээ. Тэрхүү эрийн эхнэр нь өшөө авахын тулд бичлэгийг хуримын зочид руу явуулсан аж.
Сэтгэлийнхээ гүнээс гомдсон Сидаков ийм ичгүүрт явдлыг тэвчиж чадалгүй сүйт бүсгүйнхээ үснээс чирэн гаргажээ.
Амжилтгүй болсон хуримынхаа дараа тэрээр хурдан хэвийн байдалдаа эргэн очихын тулд уул руу яваад, дараа нь спортын бэлтгэлийн бааз руу очжээ. Осет хүмүүсийн хувьд нэр хүнд хамгийн чухал юм. Заурыг бусдын өмнө элэг доог болгосон тул тэр зүгээр сууж чадаагүй ажээ.
Энэхүү хуримын талаар онлайнд томоохон маргаан өрнөсөн бөгөөд Хойд Осетийн ёс заншлыг мэддэг зарим хүмүүс Сидаковын "нийгэмд эзлэх байр суурь"-ийг нь ойлгон түүнийг өмгөөлж байсан бол бусад нь залууг илүү тэвчээртэй байх ёстой гэсэн байна.
Гэсэн хэдий ч энэ байдлыг тайлбарлахаас татгалзаж буй Сидаков нь сүйт бүсгүйнхээ өнгөрсөн үеийг огт мэдээгүй байж болох юм. Бүсгүй хэдий мөнгөний төлөө эхнэртэй баян эрчүүдтэй уулздаг байгаагүй ч түүний нэр хүнд уг явдлаас болж ихээхэн унасан юм. Осетийн эр хүн бүр ийм эхнэртэй болохоос татгалзах байсан ажээ.
Энэхүү дуулиантай бичлэгийг экс амрагийнх нь хууль ёсны эхнэр тохиромжтой мөчийг тааруулж олон нийтэд тараасан байна. Эмэгтэйчүүдийн өшөө авалт заримдаа дайнаас хамаагүй аймшигтай байх юм!
2018 онд Нур-Султан хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагч маань одоогоор спортын бэлтгэлийн баазад байрлан удахгүй болох тэмцээнд бэлдэж байгаа юм. Харин түүний сүйт бүсгүйн хувьд цахим сүлжээн дэх бүхий л мэдээллээ устгасан байна.