2016 оныг Нострадамус хэрхэн зөгнөв?

Францын зөнч, эмч, зурхайч, эрдэмтэн, одон оронч Мишель Нострадамус (Michel de Nostredame) 1503-1566 оны үед амьдарч байлаа. Тэрээр 16-р зуунд тархаад байсан аймшигт тахлыг зогсоож, олон хүний амийг аварсан ч ганцхан өөрийн эхнэрийг аварч чадаагүй гэдэг. Нострадамус өөрийн үеэс хойшхи 3000 жилийн дэлхий дээрх бүх үйл явдлыг үнэн зөгнөсөн юм. Гэвчиг түүний зөгнөлүүд ихэнхдээ тодорхойгүй, бөөрөнхий байдаг тул эрдэмтэн судлаачид өөр өөрийнхөө өнцгөөс тайлбарладаг. Ингээд түүний 2016 оныг хэрхэн зөгнөснийг хамтдаа харцгаая.
 2016 оныг Нострадамус хэрхэн зөгнөв?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ах дүү Кеннидигийн үхэл, Гитлерийн эрин үе, Наполеоныг ч гэсэн нэрлэж, Оросын 1991 оны улс төрийн эргэлтийг ч зөгнөсөн байлаа. Тэр ч бүү хэл өөрийнхөө үхлийг ч урьдчилан харжээ: - Зарц нь түүнийг “Маргааш болтол баяртай” гэхэд “Маргааш үүрээр би байхгүй болно” хэмээн хэлсэн гэдэг. Үнэхээр ч тэр маргааш нь 63 насандаа зүрх нь хаагдаж өөд болжээ. 

1. АНУ-ын хамгийн сүүлийн ерөнхийлөгч:
Түүний зөгнөлийн номон дахь 2013 оны зөгнөлийг эрдэмтэд Барак Обамаг сонгуульд ялна хэмээн тайлж байсан. Үнэхээр ч Обама  2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан билээ. Харин түүнийг АНУ-ын сүүлийн ерөнхийлөгч хэмээсэн нь олны гайхшралыг төрүүлж байна.



2. Байгалийн гамшиг:
Хүн төрөлхтний эх дэлхийтэйгээ зүй бус харьцсаны хариуд байгаль тэднээс төлөөс авч урьд өмнөх жилүүдээс илүү их байгалийн гамшиг тохионо хэмээн зөгнөсөн байна. Дэлхий бүхэлдээ усанд автаж, их үер болно гэжээ.



3. Одон орны ер бусын үзэгдлүүд:
Түүний зөгнөлийн дагуу бол огторгуй дахь өөрчлөлт дэлхийд маш хүчтэй нөлөөлнө гэжээ.



4. Ойрхи Дорнодод гал гарна:
Ойрхи Дорнодын улс орнууд буюу Саудын Араб, Катар, Иран, Ирак, Египет, Израйль, Кувейт, Йордан, Сири болон Турк зэрэг улсуудад үлэмж хэмжээний газрын тосноос болж гал гарна хэмээн зөгнөжээ. Түүнчлэн шашин, хөрөнгө мөнгөний тэмцлээс болж олон хүний цус урсаж, эмх замбараагүй байдал ноёлож, дэлхийг чичрүүлнэ хэмээсэн байна.



5. Ойрхи Дорнодын мөргөлдөөн:
Сүүлийн 4 жилд Ойрхи Дорнодод зай завсаргүй иргэний дайнаас болж "Дэлхийн III дайн" үүсэх шахаж байгаа. Тэгвэл Нострадамусын 2016 оны зөгнөлөөр бол томоохон улс орнууд Ойрхи Дорнодын улсуудыг бөмбөгдөнө гэсэн байна.



6. Дэлхийн төгсгөл ирэх үү?
Иракд болсон мөргөлдөөн бол дэлхийд аюул нүүрлэж байгаагийн хамгийн анхны тод жишээ болсон. Тэрээр цаашид ийм байдал удаан хугацаанд үргэлжилнэ гэжээ.



7. Мөс хайлна
Дэлхийн дулаарал даамжирч их үер болно. Туйлын амьтад үй олноороо устаж, зарим нь дэлхийн хөрснөөс нэг мөсөн арчигдана.



8. Израйлийн хувь тавилан:
Израйлын нийслэл Иерусалим хотод тал талаас дайралт ирнэ. Гэвч барууны орнууд тэдэнд тусална хэмээн тэмдэглэсэн бөгөөд хэрхэн туслах талаар тодорхой бичээгүй ажээ.



9. Оросууд дэлхийг аварна:
Дайны үеэр ОХУ барууны орнуудтай нэгдэж дэлхийд энх тайвныг тогтооно гэжээ. Тэгэхдээ Оросыг “Аквилоноос ирсэн умардын хаан” хэмээн тэмдэглэсэн байна.



10. Цагаан ордны тоглоом:
Цагаан ордны хувьд дайн дажин эхлүүлэх нь дэлхийг өөртөө сөгдүүлэх гэсэн тоглоом байж мэднэ гэжээ. Энэхүү хатуу тоглоомын эхлэл нь Ойрхи Дорнодын улсуудаар эхэлнэ хэмээсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()