Зарим хүмүүс яагаад өвдөлт мэдэрч таашаал авдаг вэ?

Хүн бусад амьд амьтны адилаар өвдөлт, эвгүй мэдрэмжүүдээс зайлсхийдэг байгалаас заяасан зөн совинтой. Өөрийгөө хамгаалах төрөлхийн мэдрэмжийн үүднээс мазохизмыг тайлбарлах боломжгүй. Гэтэл яагаад зарим хүн бэлгийн харьцаанд орох үедээ өвдөлт мэдрэхийг хүсдэг юм бол?

Зарим хүмүүс яагаад өвдөлт мэдэрч таашаал авдаг вэ?

Сексийн үед өвдөлт мэдэрч дур хүслээ хангадаг хүн үнэндээ цөөхөн гэж бид боддог. Гэвч 2014 онд хийгдсэн нэгэн судалгаагаар арай өөр үр дүн гарсан байна. 

29 улс орны 391 хүнээс асуулга авсан энэхүү судалгаанд оролцсон хүмүүсийн тал хувь нь ямар нэгэн байдлаар мазохист үйл хийж байсан бол үлдсэн хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа садист дүрд тоглож байсан гэж хариулжээ. Мөн уг судалгаа мазохистуудын 69% нь эмэгтэй, 51% нь эрэгтэй байдаг бол садистууд эсрэгээрээ 45% нь эмэгтэй, 53% нь эрэгтэй хүмүүс байдгийг харуулжээ. 

Эрдэмтдийн үзэж буйгаар эмэгтэйчүүд мазохист байх хандлага нь тэдний хүйсийн онцлогтой холбоотой аж. Эрчүүдийн садист хандлага ч мөн адил шалтгаантай байдаг байна. 

Өвдөлт, таашаал нь хоорондоо биологийн түвшинд салшгүй холбоотой байдаг. Жишээлбэл гүйлтийн үеэр, ялангуяа дараа нь бидний ихэнх нь булчингийн өвдөлтөөс таашаалтай мэдрэмж авдаг. Энэ бол хүчилтөрөгчийн дутагдлын үед булчингийн эдэд сүүн хүчил үүсэхтэй холбоотой хэвийн үзэгдэл юм. Сүүн хүчил нь өвдөлт мэдрэхүйг мэдрэл, нугасны сувгаар тархинд дамжуулдаг рецепторуудыг цочроодог байна. 

Гэвч тархи өөрөө мөн өвдөлтийг анагаах чадвартай. Гиппокамп нэртэй тархины жижиг хэсэг нь "байгалийн хар тамхи" буюу эндорфиныг үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь өвдөлт мэдрэхийг багасгадаг байна. Үүнээс гадна эндорфин нь тархинд хайр, хүсэл тачаалын мэдрэмж өгөхөд нөлөөлдөг. 

Гэхдээ өвдөлт бүр өөр өөр байдаг нь ойлгомжтой. Хөнгөн алгадсан мэдрэмжүүд болон цохилтын үр дүнд үүссэн мэдрэмжээ харьцуулах нь утгагүй юм. "Хэтрүүлэггүй мазохизм"-ын онолоор бол мэдэрсэн өвдөлт тархинд аюулгүй гэж дохио өгсөн тохиолдолд эндорфин ялгарч,  хүн эсрэгээрээ таашаал авдаг аж.

Энэ нь халуун ногоотой хоолонд донтохтой адил юм. Бид ам болон гэдэс дотор шатаж буй мэдрэмжийг мэдэрч байгаа боловч энэ үзэгдэл нь бидэнд аюул учруулахгүй гэдгийг маш сайн мэддэг. Олон хүүхэд халуун ногоотой хоолонд дургүй байдаг ч нас ахих тусам тэд амтанд нь орж, ихэвчлэн халуун ногоонд дурлагчид болдог .

BDSM-д суралцсанаар хүн маш хурдан "муу" ба "сайн" өвдөлтийг ялгаж сурдаг. "Ташуур"-аар шавхуурдуулах нь таатай өвдөлт бол эсрэгээрээ хөл гэнэт өвдөх гэх мэт нь таагүй өвдөлт гэх мэт. 

2011 онд үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой судалгаа хийгджээ. Гар хангалга хийж буй эмэгтэйн тархийг МРТ-гээр харахад дур тавих үед тархины 30-аад бүс идэвхжсэн бөгөөд тэр дотор өвдөлт хариуцдаг бүс ч багтсан байна. 

Эдгээр баримтууд нь өвдөлт болон таашаал нь зөвхөн сэтгэлзүйн түвшинд төдийгүй физиологийн түвшинд хоорондоо нягт уялдаатай болохыг дахин нотолж байна.

Арван жилийн өмнө өвдөлт, бэлгийн сэтгэл ханамжийг хослуулах хүсэл эрмэлзэл нь байгалийн бус гэж тооцогддог байв. Садистууд болон мазохистууд бага насандаа сэтгэл зүйн эмгэгтэй болсон гаж хүмүүст тооцогддог байжээ. Энэхүү үзэл санааг "50 shades of Grey" хэмээх нэлээдгүй алдартай кинонд тодорхой харуулсан бөгөөд уг киноны гол дүр нь оюун санааны гүн гүнзгий гэмтэлтэй эр байдаг.

Харин өнөөүед дэлхий даяар мазохизмыг өвчинд тооцохоо больсон. Тоглоом нь хэтэрхий аюултай болсон тохиолдолд л үүнийг эмгэг гэж хүлээн зөвшөөрч болно. Тиймээс, BDSM нь сайн дурын, өөрийн сонголт, аюулгүй байдал гэсэн гурван үндсэн зүйл дээр суурилдаг гэдгийг санах хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • Иргэн 66.181.160.13 2022-05-29, 11:59 ×
    Би соц үеийн үйлдвэрт ажиллаад шөнө нолиос буугаад явж байхдаа Хайластыхаа харанхуй гудамжинд хүчиндүүлсэн юм.Тэр хүн цаашаа хар тонгой гээд үсдэж байгаад хүчиндэхэд айж байсан хирнээ хоёр удаа аймаар гоё таашаал аваад тэгээд тэрнээс хойш яг хүчиндүүлсэн газраа явж байгаад дахиад таараад бас тэгж хийлгээд тэгээд уулздаг болсон.Гэтэл хэн байсан гэж санана манай хамар хашааны донгио Дорлиг байсан.Одоо энэ хүүхдүүдийн минь аав шүү дээ тэгээд л шөнө орныхоо өмнө оцойж байгаад үснээсээ зулгаагаад хийлгэж дур тавьдаг болсон.Энэ бол анх яаж сексийн харьцаанд орсноосоо болдог юм билээ би тэгэхэд юм үзсэн ч дур ханаж үзээгүй байсан.Манай сумын адуучин Гармаагийн эхнэр 6 хүүхдийн ээж хөөрхий нэгдэл дундын үйлдвэрт амарч байхдаа жолоочтой авалцаад тэр нь шөнө болгон дур тавиулснаас болоод тэрнийгээ дагаж алга болоод нэг жилийн дараа аймаар том гэдэстэй гэртээ буцаж ирэхэд нь би тэнэг авгай гэж муулж байсан өөрөө яг үзээд ирэхээрээ эгчийг бол ойлгосоон эрчүүдээ эхнэрээ заавал хануулж байгаарай
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 1.230.76.219 2021-12-24, 21:17 ×
    Хятдууд дунд садист олон байдаг угаас муу хүмүүс болохоор. Монголчууд дунд байхгүй байгаа бол монгол нэртэй хятдууд л байгаа аль гаж муу муухай хятад хар 2оос гардаг
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Ganzo 202.21.112.2 2021-12-24, 13:54 ×
    FB: Nasand huregch hun
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Ganzo 202.21.112.2 2021-12-24, 13:53 ×
    Shine medremj husej bui busguitei taniltsay.
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 39.115.114.99 2020-08-20, 17:16 ×
    Бурхан шийтгэх гэж ийм зовлон өгдөг байх даа
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 141.134.202.184 2020-08-18, 00:36 ×
    Sado masochisme
    1 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)