Хачирхалтай нь, хүүхдийн киногоор дамжуулан олонд танил болсон түүний өвөрмөц хоолой нэгэн гэмтлээс үүдэлтэй байж. Румянова аялан тоглолтын үеэр уушгины хатгалгаа тусаж, эдгэхдээ хоолойн өнгө нь "хүүхдийнх" шиг болсон байжээ.
Клара 1951 онд их сургуулийн багш Сергей Герасимовын "Улсын эмч" киногоор жүжигчний карьераа эхлүүлсэн байна. Тэрээр ихэвчлэн туслах дүрд тоглодог байв. Харин анимейшн төрлийн хүүхдийн кинонд дуу оруулж эхэлсэн нь бүсгүйг алдрын оргилд хүргэжээ.
Румянова нь "Вовка алсын оронд", "Рикки-Тикки-Тави", "Дээвэр дээр суудаг Карлсон", "Ромашковын галт тэрэг", “Чебурашка” зэрэг кинонуудын гол дүрийн баатрын дууг оруулж байжээ. Мөн тэрээр 1969 онд “Чамайг даа!” хүүхэлдэйн кино гарч эхлэх үед гол дүрийн туулайнд дуу оруулах болжээ.
ЗХУ задарсны дараа тэрээр зар сурталчилгааны ажлаас татгалзаж, харин аудио үлгэр, радио жүжиг бичиж эхэлжээ. 2000 онд түүний бичсэн “Намайг эмэгтэй хүн гэдэг” нэртэй жүжиг нь Оросын түүхэн дэх эмэгтэйчүүдэд зориулсан шилдэг бүтээл болсон юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр хөхний хорт хавдар тусан, 2004 оны 9-р сарын 8-ны өдөр таалал төгсжээ.
"Гена матрын адал явдал" кинонд дуу оруулж байх үе, 1947 он
1956 оны "Тэд анхных нь байсан юм" киноны хэсгээс
"12 Сандал" кинонд
1951 оны "Хөдөөний эмч" кинонд
1958 оны “Өөр ертөнцийн хүргэн” киноны хэсэг
1984 оны "Амьгүй албатууд" кинонд