Хонгконгийн тухай бидний буруу боддог зүйлс

Хонгконг нь БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт байрлах өндөр хөгжил, соёл иргэншил бүхий томоохон хот юм. Азидаа төдийгүй дэлхийд худалдааны томоохон төвүүд Хонгконгт байршдаг учир тус хотыг олон улсын санхүүгийн амин зүрх гэж ч болох юм. Тэнгэр баганадсан алдартай томоохон барилгууд, содон амт бүхий хоолны урлагийг сонирхсон жуулчдын тоо жилээс жилд улам бүр л нэмэгдэж байна. Хонгконгт дэлхийн алдартай хувцас, эдлэлийн брендүүдийн маш олон жижиг худалдааны төвүүд байрладаг тул “Худалдааны диваажин” хэмээн жуулчид нэрийдэх нь ч бий. Хэдий тийм болов ч Хонгконгийн талаар зарим нэг буруу ойлголтууд бидний дунд байсаар байдаг. Тэдгээрийг арилгах үүднээс дараах мэдээг бэлтгэлээ. 

Хонгконгийн тухай бидний буруу боддог зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонгконгд зөвхөн хятадууд амьдардаг

Хонгконгийн хүн амын ихэнх хэсгийг Хятад буюу Хан үндэстэн бүрдүүлдэгч тус хотод Филиппин, Индонези, Энэтхэг, Пакистан гаралтай иргэд цөөнгүй бий.

Хонгконгд зөвхөн хятадууд амьдардаг

2 Хонгконгчууд бүгд Кунгфу мэддэг

Хонгконг зодоонтой киногоороо дэлхийд алдартай. Үүнээс нь болоод тэндэхийн хүн бүр кунгфугээр хичээллэдэг гэсэн ойголт хаа сайгүй тархсан байдаг. Үнэндээ тулааны урлагаар хичээллэдэг хүмүүсийн тоо Хонгконгийн хүн амын нэг хувьд ч хүрэхгүй. 

Хонгконгчууд бүгд Кунгфу мэддэг

3 Хонгконгчууд бүгд англи хэл мэддэг

Хэдийгээр Их Британийн эрхшээлд 150 жил байсан ч гэлээ ихэнх хонгконгчууд англиар цөөн тооны үг л мэддэг аж. 

Хонгконгчууд бүгд англи хэл мэддэг

4 Хонгконгчууд нохой, могойн мах иддэг

Нохой, могойн махаар хоол хийдэг газар Хонгконгд байдагч тэдгээрийг олохын тулд багагүй цаг зарцуулах хэрэг гарна. Үнэндээ Хонгконг нь дэлхийн хамгийн өндөр хоолны соёлтой хотуудын нэгт зүй ёсоор ордог .

Хонгконгчууд нохой, могойн мах иддэг

5 Хонгконгчууд бүгд мөрийтэй тоглодог

Хонгконгийн морин тойруулга дэлхийд алдартай ч иргэдээ хоосруулахгүйн тулд хонгконгийн засаг захиргаа чанга мөрийтэй тоглоомын бодлого баримталдаг. 

Хонгконгчууд бүгд мөрийтэй тоглодог

6 Хаа сайгүй гэрэлт самбар

Кино, сонин  сэтгүүл, сурталчилгаа гээд бүх зүйл дээр Хонгконгийг гэрэлт самбраар дүүрэн хот мэт харагдуулдаг. Үнэндээ тэдгээр нь худалдааны гудамжуудад байралдаг бөгөөд тэдгээр нь хотын 32 хувийг л эзэлдэг юм. 

Хаа сайгүй гэрэлт самбар

7 Хонгконгд байнгийн түгжрээтэй байдаг

Хонгконг нь үнэндээ авто машины хэрэглээ харьцангуй бага байдаг хотуудын нэг юм. Энд аялахаар ирсэн жуулчдын 90 хувь нь нийтийн тээврээр зорчдог бөгөөд өдөрт 5 сая хүн нийтийн тээврээр зорчдог байна.

Хонгконгд байнгийн түгжрээтэй байдаг

8 Хонгконг нь зөвхөн тэнгэр багандсан барилгаас бүрддэг

Итгэхэд бэрх ч гэлээ Хонгконгийн газар нутгийн дөрөвний гуравыг нь цэцэрлэгт хүрээлэн, усан сан, уул, далайн эргийн дагуух хөдөө газрууд эзэлдэг юм шүү.

Хонгконг нь зөвхөн тэнгэр багандсан барилгаас бүрддэг

9 Хонгконгчууд эх газрын хятадуудтай адилхан

Энэ үг бол хонгконгчуудын хувьд дээд зэргийн доромжлол юм. Хонгконг хүмүүсийн үйл хөдлөл, хэл яриа, зан авир гээд бүх зүйлээрээ эх газрын хятдуудаас ялгардаг. Та Хонгконгд хэдхэн хоноод хоёр үндэстний ялгааг мэдрэх болно. 

Хонгконгчууд эх газрын хятадуудтай адилхан

10 Хонгконгийн бараа үнэтэй

Мэдээж нэртэй том дэлгүүрүүдийн бараа нь тэнгэрт тулсан үнэтэй ч гудамжны захууд нь танд үнэхээр боломжийн үнэ санал болгох болно. 

Хонгконгийн бараа үнэтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()