1
Хонь
Судалгаагаар хонин сүрэг дэх хуцуудын 8 хувь нь эмэгчнээсээ илүү эр хуцуудаа сонгодог гэж гарчээ. Мөн эсрэг хүйстнээ сонирхдог хонинуудын тархи ижил хүйстэн хонинуудынхаас илүү бүтэцтэй, ухаантай байдаг ба бэлгийн даавар бага ялгаруулдаг байна.
2
Далайн гахай
Эрэгтэй, эмэгтэй аль ч төрлийн далайн гахайнуудад ижил хүйстнээ сонирхох шинж тэмдэг ажиглагддаг. Далайн гахайн ертөнцөд ижил хүйстнээ сонирхох нь эсрэг хүйстнээ сонирхохтой яг адил түвшинд байдаг ба ихэнх эр далайн гахайнууд 2 хүйстнээ сонирхогч байдаг аж.
3
Арслан
Арслангуудын хувьд ижил хүйстнээ сонирхох нь энгийн л нэг үзэгдэл юм. Тодруулбал, хоёроос дөрвөн тооны арслангууд эрслэнгээ эргүүлэхээр хамтдаа явцгаадаг ба өөрсдийн үнэнч гэдгийг баталж, харилцаа холбоогоо бэхжүүлэхийн тулд хоорондоо эвцэлддэг байна. Гэхдээ ихэнх судлаачид үүнийг ижил хүйстнээ сонирхох гэхээс илүү сонгодог ах, дүүсийн хайр гэж нэрлэдэг юм.
4
Одос үхэр
Эм одос үхрүүд жилд ганц л удаа хээлтдэг учир эр одос үхрүүд эсрэг хүйстэнтэйгээ гэхээсээ илүү ижил хүйстэнтэйгээ эвцэлддэг. Тэд өдөрт хэд хэдэн удаа хоорондоо эвцэлддэг ба залуу эр одос үхрүүдийн 50 хувь нь ижил хүйстнээ сонирхдог байна.
5
Макака сармагчин
Эрэгтэй, эмэгтэй макака сармагчингуудын аль аль нь ижил хүйстнээ сонирхогч байдаг. Гэхдээ эрэгтэй макака сармагчин ганц шөнө л ижил хүйстэнтэйгээ хамт байдаг бол эмэгтэй макаканууд хоорондоо маш нягт холбоо тогтоож, бүр хамт амьдардаг байна. Зарим макака сармагчны бүлгүүдэд эмэгтэй макака хоорондоо харилцаатай байх нь нийтлэг бус бүр хэвийн үзэгдэл болж тогтжээ. Тэд хоорондоо хосууд болоогүй байсан ч нэг нэгэнтэйгээ дотно байж, хамтдаа унтаж, гадны дайснуудаас бие биеэ хамгаалдаг гэнэ.
6
Анааш
Анаашнуудын дотор ижил хүйстнүүд олон байдаг. Судалгаагаар тэдний бэлгийн харилцааны 90 хувь нь ижил хүйстэн хооронд явагддаг нь тогтоогджээ. Эрэгтэй анаашнууд яаж нэгэн рүүгээ сээтгэнэхээ маш сайн мэддэг бөгөөд тэд бие биеийнхээ хүзүүгээр ороож, ноололдож эхэлдэг байна. Энэ үйлдэл нь бүтэн цагийн турш ч үргэлжилдэг.
7
Салхич шувуу
Хавайд байдаг салхич шувууд нь ижил хүйстэн шувуунууд гэдгээрээ тун алдартай. Оаху арал дээрх хос салхич шувууны 30 хувийг эмэгтэй хос шувууд эзэлдэг. Тэд бүх амьдралынхаа турш хамтдаа амьдарч, дэгдээхийгээ өсгөдөг ба дэгдээхийгээ өөр гэр бүлийн эр салхич шувуунаас олдог байна.
8
Шимпанзе
Шимпанзег хүн төрөлхтөнтэй хамгийн дүйх амьтанд тооцдог. Гэхдээ тэд бэлгийн таашаал авах их дуртай ба ихэвчлэн ижил хүйстэнтэйгээ эвцэлддэг юм. Тэд зөвхөн таашаал авахын тулд л хээлтдэг бөгөөд бие биетэйгээ дотно харилцаа үүсгэж ямарваа нэгэн дайсагналыг үгүй болгодог аж. Мөн эмэгчин шимпанзенууд ихэвчлэн эсрэг хүйстэнтэйгээ хамт байдаг бол эр шимпанзенууд нэг нэгэнтэйгээ цуг байх нь түгээмэл байдаг аж.
9
Хун
Ихэнх шувуудын адил хун шувууд ч гэсэн ганцхан хостой байдаг бөгөөд тэд амьдралынхаа бүх мөчүүдэд хамтдаа амьдардаг. Гэхдээ тэдний 20 хувь нь эр, эмээрээ амьдарч, гэр бүл зохиодог ба заримдаа эр хунгууд эмэгчнээ өндөглөснийх нь дараа орхиж явдаг гэнэ.
10
Далайн морь
Эрэгтэй далайн морьнууд 4 настайгаасаа хээлтэж эхэлдэг. Гэхдээ тэд насанд хүрсэн хойноо 2 хүйстнээ сонирхох нь бий. Эрэгчингүүд нь зөвхөн үржлийн үед эмэгтэй далайн морьнуудтай хээлтдэг бол бусад үед ижил хүйстэнтэйгээ эвцэлддэг байна. Мөн тэд эвцэлдэхээс гадна усан дотор бие биеэ тэвэрч, хамтдаа унтдаг аж.