Ижил хүйстнээ хамгийн ихээр сонирхдог 10 амьтан

Ижил хүйстнүүд хамт байх нь амьтны ертөнцийн жирийн л нэг үзэгдэл гэдгийг та мэдэх үү? Судалгаагаар шавж, загас, шувууд гээд нийт 1500 гаруй амьтны төрөл зүйл ижил хүйстэн байдаг гэдэг нь тогтоогджээ. Ингээд та бүхэнд хамгийн алдартай ижил хүйстэн 10 амьтны төрлийг танилцуулж байна. 

Ижил хүйстнээ хамгийн ихээр сонирхдог 10 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Судалгаагаар хонин сүрэг дэх хуцуудын 8 хувь нь эмэгчнээсээ илүү эр хуцуудаа сонгодог гэж гарчээ. Мөн эсрэг хүйстнээ сонирхдог хонинуудын тархи ижил хүйстэн хонинуудынхаас илүү бүтэцтэй, ухаантай байдаг ба бэлгийн даавар бага ялгаруулдаг байна.

Хонь

2 Далайн гахай

Эрэгтэй, эмэгтэй аль ч төрлийн далайн гахайнуудад ижил хүйстнээ сонирхох шинж тэмдэг ажиглагддаг. Далайн гахайн ертөнцөд ижил хүйстнээ сонирхох нь эсрэг хүйстнээ сонирхохтой яг адил түвшинд байдаг ба ихэнх эр далайн гахайнууд 2 хүйстнээ сонирхогч байдаг аж.

Далайн гахай

3 Арслан

Арслангуудын хувьд ижил хүйстнээ сонирхох нь энгийн л нэг үзэгдэл юм. Тодруулбал, хоёроос дөрвөн тооны арслангууд эрслэнгээ эргүүлэхээр хамтдаа явцгаадаг ба өөрсдийн үнэнч гэдгийг баталж, харилцаа холбоогоо бэхжүүлэхийн тулд хоорондоо эвцэлддэг байна. Гэхдээ ихэнх судлаачид үүнийг ижил хүйстнээ сонирхох гэхээс илүү сонгодог ах, дүүсийн хайр гэж нэрлэдэг юм.

Арслан

4 Одос үхэр

Эм одос үхрүүд жилд ганц л удаа хээлтдэг учир эр одос үхрүүд эсрэг хүйстэнтэйгээ гэхээсээ илүү ижил хүйстэнтэйгээ эвцэлддэг. Тэд өдөрт хэд хэдэн удаа хоорондоо эвцэлддэг ба залуу эр одос үхрүүдийн 50 хувь нь ижил хүйстнээ сонирхдог байна.

Одос үхэр

5 Макака сармагчин

Эрэгтэй, эмэгтэй макака сармагчингуудын аль аль нь ижил хүйстнээ сонирхогч байдаг. Гэхдээ эрэгтэй макака сармагчин ганц шөнө л ижил хүйстэнтэйгээ хамт байдаг бол эмэгтэй макаканууд хоорондоо маш нягт холбоо тогтоож, бүр хамт амьдардаг байна. Зарим макака сармагчны бүлгүүдэд эмэгтэй макака хоорондоо харилцаатай байх нь нийтлэг бус бүр хэвийн үзэгдэл болж тогтжээ. Тэд хоорондоо хосууд болоогүй байсан ч нэг нэгэнтэйгээ дотно байж, хамтдаа унтаж, гадны дайснуудаас бие биеэ хамгаалдаг гэнэ.

Макака сармагчин

6 Анааш

Анаашнуудын дотор ижил хүйстнүүд олон байдаг. Судалгаагаар тэдний бэлгийн харилцааны 90 хувь нь ижил хүйстэн хооронд явагддаг нь тогтоогджээ. Эрэгтэй анаашнууд яаж нэгэн рүүгээ сээтгэнэхээ маш сайн мэддэг бөгөөд тэд бие биеийнхээ хүзүүгээр ороож, ноололдож эхэлдэг байна. Энэ үйлдэл нь бүтэн цагийн турш ч үргэлжилдэг.

Анааш

7 Салхич шувуу

Хавайд байдаг салхич шувууд нь ижил хүйстэн шувуунууд гэдгээрээ тун алдартай. Оаху арал дээрх хос салхич шувууны 30 хувийг эмэгтэй хос шувууд эзэлдэг. Тэд бүх амьдралынхаа турш хамтдаа амьдарч, дэгдээхийгээ өсгөдөг ба дэгдээхийгээ өөр гэр бүлийн эр салхич шувуунаас олдог байна.

Салхич шувуу

8 Шимпанзе

Шимпанзег хүн төрөлхтөнтэй хамгийн дүйх амьтанд тооцдог. Гэхдээ тэд бэлгийн таашаал авах их дуртай ба ихэвчлэн ижил хүйстэнтэйгээ эвцэлддэг юм. Тэд зөвхөн таашаал авахын тулд л хээлтдэг бөгөөд бие биетэйгээ дотно харилцаа үүсгэж ямарваа нэгэн дайсагналыг үгүй болгодог аж. Мөн эмэгчин шимпанзенууд ихэвчлэн эсрэг хүйстэнтэйгээ хамт байдаг бол эр шимпанзенууд  нэг нэгэнтэйгээ цуг байх нь түгээмэл байдаг аж.

Шимпанзе

9 Хун

Ихэнх шувуудын адил хун шувууд ч гэсэн ганцхан хостой байдаг бөгөөд тэд амьдралынхаа бүх мөчүүдэд хамтдаа амьдардаг. Гэхдээ тэдний 20 хувь нь эр, эмээрээ амьдарч, гэр бүл зохиодог ба заримдаа эр хунгууд эмэгчнээ өндөглөснийх нь дараа орхиж явдаг гэнэ.

Хун

10 Далайн морь

Эрэгтэй далайн морьнууд 4 настайгаасаа хээлтэж эхэлдэг. Гэхдээ тэд насанд хүрсэн хойноо 2 хүйстнээ сонирхох нь бий. Эрэгчингүүд нь зөвхөн үржлийн үед эмэгтэй далайн морьнуудтай хээлтдэг бол бусад үед ижил хүйстэнтэйгээ эвцэлддэг байна. Мөн тэд эвцэлдэхээс гадна усан дотор бие биеэ тэвэрч, хамтдаа унтдаг аж.

Далайн морь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()